“Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй” гэдэг үнэн бололтой. Монголын урлаг, соёлын нүүр царай болсон бүсгүйчүүд амьдралаа аз жаргалтайгаар эхлүүлсэн ч нэг л өдөр салж, энгэртээ тэврэх үртэйгээ хоцорсон бүсгүйчүүдийн тоог нэмсээр байна.
1.Дуучин Г. Эрдэнэтунгалаг
Нэгэн цагт Улсын начин Сэр-Одтой амьдрал холбож явсан дуучин бүсгүй сүүлийн хэдэн жилийн турш ганц бие ээжийн амьдралаар амьдрах болсон. Охиноо тэврэн төрхөмдөө буцсан тэрбээр экс нөхөртөө зориулж “Хайрлаарай” хэмээх дуу дуулсан нь хайр сэтгэлийн шарх авсан олон хүнд нэгийг бодогдуулсан гэхэд хилсдэхгүй. Хосуудын хамтын амьдрал төдийлөн удаан үргэлжлээгүй ч хөөрхөн охины аав, ээж болсон тэд хэвлэлээр багагүй “дайтсан” ч тэгсхийгээд хоёр тийш болцгоосон. Харин сүүлийн үед дуучин бүсгүй маань дахин шинэ хайрын түүх эхлүүлээд байгаа аж. Түүний сэтгэлийг булаасан залуу нь мөн л бөхийн удамтай бөгөөд Улсын гарьд П.Сүхбатын төрсөн дүү гэнэ лээ.
2.Дуучин Д.Отгонжаргал
Монголын урлагийн талбарт гялалзаж буй энэ бүсгүйг Д.Отгонжаргал гэдэг. Тэрээр ээж,
охины хамт амьдардаг, авьяаслаг, царайлаг ганц бие бүсгүй. Түүнд залуу нас, гоо үзэсгэлэн, авьяас, ухаан, даруу зан, нэр алдар, нэр төр бүгд цогцлоосон ч одоогоор ханьтайгаа учраагүй явна. Тэрээр нэгэн хэвлэлд “Би маш сайхан хайртай учирч байсан. Миний амьдралын нэгэн аз жаргалтай мөчүүдийн нэг нь тэр үе байлаа. Одоо дурсамж болон үлдэж. Гэхдээ сэтгэл зүрхэнд минь тэр хайр гэрэл асаан байсаар л байх болно. Миний охин хайрын минь баталгаа” хэмээн ярьж байжээ.
3. МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэг
Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог дуучин С.Эрдэнэцэцэг хайр сэтгэлийн тал дээр бага зэрэг асуудалтай хэмээн олны хэл аманд өртдөг нэгэн. Дуучин Далантайтай хослон дуулж хамтран амьдарч байсан алаг нүдтэй царайлаг энэ бүсгүй одоог хүртэл ганц бие ээж хэвээрээ гэнэ. Тэрбээр Далантайгаас салсныхаа дараа нэлээд хэдэн залуутай учир ургуулаад авсан. Хайрын дууны хамтрагчаас гадна хөгшин япон эртэй хүртэл нэр холбогдоод авсан дуучин бүсгүй кекшүюзан Д.Батбаяртай хүртэл хэдэн сар хамт амьдарч байсан гэдгийг мэдэх хүн олон байдаг юм билээ.
4.Дуучин Э.Номин-Эрдэнэ
Дуучин Э.Номин-Эрдэнэ хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Арвины дүүтэй гэр бүл болж, төд удалгүй нөхрөөсөө салсан. Хосууд Жасмин гэх хөөрхөн охинтой. Хэдийгээр Э.Номин-Эрдэнийг монгол хүүхдэд гадаад нэр өглөө хэмээх дургүйцэх хүмүүс байсан ч дуучин бүсгүй “богино мөртлөө содон нэртэй хүний хувь тавилан сайн байдаг” гэж хэлж буруушаасан нэгний амыг нь тагласан юм.
5.Дуучин С.Сэрчмаа
“Хайрын дууч” хэмээн өргөмжлөгдөж байсан дуучин бүсгүй нэг л өдөр Өвөрмонгол хүнтэй суулаа хэмээн шуугиан тарьсан. Хөл хөөртэй их найр хийж ,гэр бүл болсноо зарласан ч тэдний гэрлэлт мөн л бүтэлгүйтсэн. Дуучин бүсгүй “бидний гэрлэлт зөвхөн хайран дээр тогтдог” гэж ам бардам ярьж байсан ч Хураа хэмээх хөөрхөн охиноо дагуулан нутагтаа бүр мөсөн иржээ ирсэн. С.Сэрчмаа охиндоо ганган чамин гэхээсээ илүү сайхан утгатай нэрийг сонгосон гэдэг . Охин нь бороо орж байх үед төрсөн болохоор тэрээр Хураа гэсэн тун өвөрмөц нэр өгсөн.
6. Жүжигчин, хөтлөгч Ч.Ундрал
Монголын урлагт хувь нэмрээ оруулж яваа хөдөлмөрч, “уран бүтээлч гэр бүл” гэгдэж явсан “Hero” энтертайнментийн найруулагч Баатар, жүжигчин Ч.Ундрал нар салаад удаагүй байна.Тэднийг хамгийн сайн хосууд хэмээн өргөмжилдөг байсан үе ард хоцорчээ. Найруулагч Баатар хөтлөгч Анужинтай алт хэдийнээ хоёр дахь амьдарлаа эхлүүлсэн бол, Ч.Ундрал хүү Б.Хабулаа аваад АНУ-ыг зорьсон. Тэд хүүдээ Монголын анхны их хааны нэр хэмээн билэгшээж, Хабул нэрийг сонгосон гэдэг. Жүжигчин Ч.Ундрал хүүгийнхээ нэрний тухай нэгэн хэвлэлд “Би чинь Баатарын эхнэр, Хабулын ээж шүү дээ. Цаг хугацаа амжиж, нас дийлвэл Хабул хүүдээ олон дүү гаргаж өгнө гэж байсан” хэмээн ярьж байжээ.
7. Дуучин Ж.Акбота
“Universe best songs” наадмын тайзнаа учирч, хамтын амьдралаа эхлүүлсэн “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Ж.Акбота нар саяханаас салсан гэх таагүй мэдээ дуулдлаа.Тэд хоёрхон жилийн өмнө үрийн зулай үнэрлэж, хөөрхөн хүүдээ Анар хэмээн нэр хайрлан өлгийдөн авсан. “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатарын эхнэр дуучин Ж.Акбота нь Турк, Казакийн цустай эрлийз бүсгүй. Хосуудын салах болсон шалтгаан нь Ж.Акбота сүүлийн үед энд тэндэхийн шоу цэнгээнийг алгасахгүй оролцдог болсон бөгөөд шөнө орой гэртээ ирэхээ больсонтой холбоотой гэнэ. Ямартаа ч хүү нь ээжтэйгээ байгаа сурагтай
8. Дуучин, жүжигчин Золзаяа
“Boom town” хамтлагийн дуучин, УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, “Sound of kiss” хамтлагийн дуучин, жүжигчин Золзаяанар дэр нэгтгэж, өрх толгойлоод гурван жилийг ардаа үджээ. Гэвч тэдний амьдрал удаан үргэжилсэнгүй бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар жүжигчин Б.Тамирын эхнэр Г.Золзаяа Тор модель Пүрэвсүрэнгийн эск найз залуу Цэгцбаатартай амраглаж байгаад нөхөртөө “гардуулсан гэх юм .Харин нөгөө хэсэг нь Тамирыг эхнэрээ хуурч ,өөр бүсгүйг жирэмсэн болгосноос болж хосуудыг салсан гэж ярилцана.
Ямартай ч Б.Тамир эхнэрээ төрхөмд нь буцааж, охиноо өөртөө авна хэмээн хуулийн байгууллагаар хөөцөлдөж байгаа сурагтай. Гэвч жүжигчин бүсгүй Т.Цэгц-Үжинээ өөрөө өсгөнө хэмээн хатуухан шийдсэн аж.
9. Дуучин Э.Минжинсор
Дуучин Э.Минжинсорын хувьд Грек эртэй дэр нэгтгэж хоёр ихэр хүүхэд төрүүлэсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан. Өдгөө түүнийг нөхөр хүүхдүүдийн хамт АНУ-д амьдарч буй гэж фэнүүд нь ойлгодог бол үгүй аж. Дуучин бүсгүй саяхан өөрийн Facebook хуудаснаа ”Сонин сэтгүүлүүдээс ярилцлага авах хүсэлт ирдэг ч би одоохондоо яараагүй байна. Гэвч нэг зүйлийг залруулахад нөхрөөсөө аль жирэмсэн байхдаа салсан. Одоогоор 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Тиймээс нөхөргүй. Баярлалаа. Ойлгосонд” гэсэн комментийг үлдээжээ.
/Үргэжлэл бий/
Б.Дэжид
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 13, 2012 12:20:40 am )
huurhii iim saihan huuhenuud huuhedee tevereed gantsaaraa uldene gedeg jaahan tiim l yum daa,undral akbota 2 bol haramsalrtai l bna
1 Comment