Бусад хүн ашиглах боломжгүй хамгийн найдвартай хэтэвч бол төлбөрийн карт хэмээн ярьдаг байсан.
Гэвч банкны карттай холбоотой хэрэг ихээхэн гарах боллоо. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайчтай тэмцэх тасгаас картаа хулгайд алдсан хүмүүсийг нэн түрүүнд картын дансаа хаалгахыг анхааруулж байгаа аж. Уг нь өөрөө л нууц дугаарыг нь мэдэх тус картыг бусад хүн ашиглах ямар ч боломжгүй байлтай. Гэтэл тийм боломжгүй болжээ. Сүүлийн үед картаар үйлчилгээ үзүүлдэг томоохон сүлжээ дэлгүүрүүд нууц дугаар шалгалгүй үйлчилдэг болсноос болоод хулгайлагдсан картаар худалдаа хийж хоёр сая гаруй төгрөг алдагдсан тохиолдол гарсан. Гэхдээ энэ бол тухайн карт эзэмшигчээс хамаарах асуудал.
Тэгвэл манай улсын анхны банкнуудын нэг болох “Хадгаламж” банк харилцагчийнхаа данснаас мөнгө авсан хэрэг гарсан байна. Тус харилцагчийн данснаас хоёр удаагийн тохиолдлоор 10, 10-аар нийт 20 мянган төгрөг хасагдсан бөгөөд энэ талаар хэрэглэгч картын ард байрлах 324896(4) дугаарын утас руу залгаж лавлатал утсыг авсан н.Мягмаржав гэж нэрээ танилцуулсан хүн таны данснаас 2011, 2012 оны суутгал татвар авсан юм байлгүй дээ хэмээн хайхрамжгүй хариулт өгсөн гэнэ. Уг нь санхүүгийн байгууллага хамгийн л хариуцлагатaй бүртгэл тооцоо нь нарийн байх ёстой байтал 2012 он дуусах буюу сүүлийн улиралдаа орчоод явж байхад 2011 оны суутгал татвар гэх зүйлээ хассан гэж таамаг төдий хариулт хэлээд сууж байдаг нь гайхалтай.
Ямартаа ч картаасаа мөнгөө хасуулсан харилцагч өөрийн картын дансны хуулга, мөнгө авсан, өгсөн баримт зэргээ цуглуулаад гомдол гаргахаар бэлтгэж байгаа гэнэ.
Ами
Оллоо.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 12, 2012 2:43:51 pm )
HADGALAMJ BANK NOTOI SHVVDEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
-
Anonymous (September 12, 2012 7:26:47 pm )
Minii ashigladaggui bsan dansnii uldegdel 15000 tugruguu 3 jiliin daraa abah gd ochihod tanii dans hooson bn ta abtsiin bish uu gsn mayagiin yum heleed dotood auditoroor shalguul gsn, 15000 tugnii tuluu tgd tsagaa baraad yabahku, dahij l hadgalamj bankind dans neej mungu lab hadgaluulahku
-
Anonymous (September 12, 2012 8:03:03 pm )
HARIN NOOTOI SHUU, MINII DANSNAAS UE UE MUNGU GARTSAN BDAGIIN,
-
Anonymous (September 12, 2012 11:43:44 pm )
Just-iin Bathuugiin eeljit luivraar avsan banknii ajillaj baigaa tsarai ni!!!
-
Anonymous (September 13, 2012 7:47:05 am )
Tednii udirdlaguudni HAAN-aas huugdsun hulgaich nar bgaa tsagt ene huuchirsan bank yawahgui eee. Hotsrogdson ni haana ch orson medegdej bdg.
-
Anonymous (September 13, 2012 9:01:51 am )
Dansnaasaa munguu hasuulchaal za yahav geed yavjiidag humuus uu. Yun bayaniin. Tiim yum bhgui shd, sensaatsaltsgaagaad bgaarai.
-
Anonymous (September 13, 2012 9:04:01 am )
Dansnaasaa munguu hasuulchaal za yahav geed yavjiidag humuus uu. Yuuun bayaniin. Tiim yum bhgui shd, sensaatsaltsgaagaad bgaarai.
7 Comments