Эрх баригчид одоо ам л ангайвал шинэчлэл гэдэг үгээр гулгидаг болж. Ухаандаа 11 байсан яамыг 16 болгож, 13 байсан сайдын суудлыг 19 болгон эрх мэдэл завшсанаа ч шинэчлэл л гэнэ. Хэрэв ингэж загнаж байгаа бол ард түмэн тэдний өөдөөс өнөө цагийн улстөрчдийн дунд моод болоод байгаа салаавчийг түм, бумаар нь харуулах байлгүй. Ийм л шинэчлэгчид энэ удаагийн УИХ-ын сонгуульд ганцхан шинэ зүйлийг сэдсэн гэдэгтэй учир мэдэх хэн ч маргахгүй. Тэр нь ч тун амжилттай хэрэгжсэн гэдгийг “Сод монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазарын шоронгийн дөрвөн хананы дунд өнгөрүүлсэн хэцүү өдрүүд нотолно. Нэр дэвших эрхээ өвөртлөөд гарч ирж байгаа хүнийг гэтэж байгаад баривчилсан үйлдлийг өнөөдөр эргээд санахад энэ нь АН-ын шалгарсан арга болоод өнөөдөр Д.Сумъяабазарын өрсөлдсөн тойрогт дахин санал хураах хоног ойртох тусам ид шидээ үзүүлэхээр мяраалж байх шиг. Энэ замбараагүй үйл явдал бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, прокурор Д.Дорлигжав нарын хослон тоглолтын үр дүн. Д.Дорлигжавын хувьд өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байв.
Түүнээс бүр ч өмнө “Анхны 13” хэмээн өөрсдийгөө хөөргөн Ц.Элбэгдоржийг даган далдайдаг байлаа. Тэдний эрх мэдэлтэн болсон нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан мэтийн зарим нэгний нүдийг “сохолж” орхижээ. “Хэнийг ч шоронд хийх чадалтай хүн ард минь бий…” гэж бардахдаа л Г.Баярсайхан нэг ангид сууж буй гишүүнийхээ өөдөөс “Чи шоронд байх ёстой хүн. Чамайг би шоронд хийж чадна” хэмээн гурван хурууны үйлдэл үзүүлж байхав дээ. Чухамдаа Г.Баярсайхан ы бардамналаас харахад хэн нэгнийг шоронд хийх, хууль, шүүхээр дарлуулах нь АН-ынхны дурын асуудал болсон шиг байна. Чингэлтэйн тойрогт цуг бэлдэж байсан Б.Батбаатарыгаа жийгээд Ц.Элбэгдоржийн өвөр рүү гүйж орохдоо сонгуулийн нь зардлыг даасан мэтчилэн түүх бүтээснийхээ хүчинд өнөөдөр улстөрч, УИХ-ын гишүүн сэтэртэй яваа болохоор Г.Баярсайхан хүмүүс рүү “Чамайг шоронд хийнэ…” хэмээн бардам дуугаралгүй яахав.
Дуугарахгүй байж бас болно. Гэвч Ц.Элбэгдорж гэдэг хүн бусдыг шоронд хийдэг хүн болчихсон юм чинь Г.Баяраа хадны цуурай шиг ингэж хашгирахаас яахав. Ц.Анандбазарыг сонгуульд өрсөлдүүлэхгүй гэхдээ тавдугаар сарын 25-ны өглөө хүчээр баривчилсан. Харин УИХ-ын сонгууль дууссаны бараг маргааш нь дэгсдүүхэн хэлэхэд “Уучлаарай, бид баривчлах ёсгүй хүнээ эндүүрч хорьжээ” гэхээс наахнуур тайлбар хийгээд сулласан. Ерөөсөө утга нь Ц.Анандбазарыг хорих шалтгаан сонгууль дуусангуут “Оргил цаг” өнгөрөнгүүт л гэнэт суллахаас ичихдээ ТЕГ-аар шалгуулахаар бол-сон. Энэ тухай ТЕГ-ын албан хаагчид “Магадгүй түүнтэй холбоотой худал мэдээллийг манайд зориуд өгсөн ч байж болно. Хэрэв тэгсэн бол худал мэдүүлэг өгсөн нөхөрт Монгол Улсын хууль ямар байдгийг ном ёсоор нь мэдрүүлнэ” гэсэн утгаар тайлбарласан нь төд удалгүй сонин хэвлэл, цахим хуудсуудаар цацагдсан юм.
Зөвхөн энэ жишээнээс харахад л шүүх, прокурор, Авилгатай тэмцэх газар бүгд шударга үнэний төлөөх эрх мэдлээ хумьж, Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарын дохио зангаагаар хөдөлдөг, гоё Ц.Анандбазарт тулгарсан хар өдрүүд ч яахав, өнгөрсөн зүйл гэж бодон хойш тавьж болно. Цаг хугацааг ухрааж болох биш. Арга барагдахаар ингэж л бодогддог юм байна. Харин ичгүүртэй “тэнэг” аргаа даварсан эрх баригчид одоо Д.Сумъяабазарт хэрэглэхээр арга ядаад, гэмт хэрэгт холбогдуулахаар дайрдаг боллоо.
АВАРГА Д.СУМЪЯАБАЗАР УРУУ АХИН САРВАЙХЫН УЧИР
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр нар УИХ-ын гишүүний ганц суудлын төлөө дахин өрсөлдөнө. УИХ-ын сонгуулийн дүн гарсны дараа гишүүн болоход ганц алхам дутаж босго оноог нь гэтэлж чадаагүй хоёр эрхмийн хувьд хайнаа хагалах хугацаа улам ойртсоор байна. Энэ үед ажиглагчид ялагчийг аль хэдийнэ тодруулан МАН-ын УИХ дахь суудлын тоог хоёроор нэм” тооцоод байгаа. Нөгөө нь Баянзүрх дүүргийн дахин санал хураалт буюу тэртэй, тэргүй МАН-ын хоёр өрсөлдөгчийн нэг нь УИХ-д “жинхлэх” асуудал.
Энэ мэт цаг үеийн өөрчлөлт хувиралт, тухайн тойргийн ард түмний Д.Сумъяабазарын УИХ-д бараг илгээчихэж байгаа нөхцөл байдлаас айж, үнхэлцэг нь хагарах дөхөж буй Л.Эрхэмбаярын нам Ерөнхийлөгчийнхөө атганд байгаа байгууллагуудын ид шидийн аргыг хэрэглэхээс өөр гарцгүй гэж тооцоолсныг гэр хорооллынхонтой Сонгинохайрхан дүүргийн хашаа бүхэнд ярьж байна. Цөөн үгээр хэлбэл судлаагчид, ажиглагчид, сонгогчдын нийлбэр дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргээс сонгогдох хүн нь Д.Сумъяабазар гарцаагүй. Тиймээс АН-ынхан Д.Сумъяабазартай холбоотой сөрөг мэдээлэл зохион байгуулж сүүлийн үед цахим хуудас, сонин телевизээр мөнгө хайрлалгүй цацах болсон нь гэмтэй Ц.Анандбазарыг гэгээн цагаан өдрөөр хилсдүүлэн чирээд явдгийн дэргэд харин ч бага хэрэг. Үүнээс ч илүү бузар, булай, ичгэвтэр үйлдлийг АН-ынхан хийж мэдэх учраас одоо би болгоомжилж, сонгогчдод нь ийн ховлоод байгаа хэрэг.
Үнэхээр “Сод Монгол”-ын ерөнхийлөгчид хэрэглэсэн “шинэчлэлээ” Д.Сумъяабазарт дахин хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шиг байна. Баталгаа нь, “Д.Сумъяабазар хорооны Засаг даргыг дарамталсан…”, “Өөрийнхөө банкинд хөрөнгө оруулсан иргэнийн мөнгийг луйвардсан, залилсан…” гэх мэт ор үндэслэлгүй мэдээллийг нийтийн дунд зохион байгуулалттайгаар түгээх явдал. Ингэж л Д.Сумъяабазараар сүүлийн cap гаруй хугацаанд оролдлоо. Эцэст нь сонгуульд дахин санал хураахад энэ хүний ялах нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж чадахаа байгаад ирснийгээ мэдрээд л одоо хууль, шүүхээр бамбай хийж байна. Ц.Элбэгдоржоороо бамбай хийж байна. Эв нэгдлийг хангагч бус хагалан бутаргагч, шоронжсон Ерөнхийлөгчөөрөө бардаж байна.
Д.ГАНБААТАР
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 12, 2012 10:49:48 am )
ENE BOHONTSOROOR MONGOLIIN TOR DUTAHGUI EE…
-
Anonymous (September 12, 2012 11:10:18 am )
МАН-ын хийсэн заваан бантанг АН-ынхан цэгцлэх гээд эхнээс нь зохицуулж эхэлж байхад, юу юу гэнэ вэ ээ, аан.
МАН ноёрхож байх үед, мөн Намбар Энхбаярыг толгойлогч байхад Монголд хэн ч юунаас ч айхгүй хүн зоддог, луйвар дээрэм хийдэг болсон биз дээ.
Одоо энэ бүгдийг чинь бага ч гэсэн өөрчлөх гээд эхэлж байна. АН-ынхны зөв өө зөв. -
Anonymous (September 12, 2012 12:08:16 pm )
zygeer boxoo barildaad biznesee xiigeed l yavldaa.ingej baij xench bish bolchiv oo
-
Anonymous (September 12, 2012 12:12:07 pm )
Bi ardchilsan namiin toloo sanalaa ogson gehdee AN arai denduu ulain tsaim um hiij bnadaa argagui um uzeegui erh barij uzeegui nam umaa yamarch bodoj hiij bgaa um alga dandaa setgeliin hoorl
-
Anonymous (September 12, 2012 12:35:28 pm )
Америк маягийн луйвар,булхай дүүрсэн сонгуулийн арга барилыг монголчуудад хэн зааж өгч, хэн хэрэгжүүлээд байгааг сонгогчид одоо сайн ойлгосон..аль шудрага мөртэй аавын хүү нь ялна даа..нам хамаагүйг хэн ч мэднэ.
-
Anonymous (September 12, 2012 5:28:10 pm )
Demii balai amitan shig hogiin PR shig yum bichihee boli.
-
Anonymous (September 13, 2012 9:43:25 pm )
ЭНЭ САЙТ БОЛ БУСДААСАА ИЛҮҮ НОЦТОЙ ӨДСӨН МЭДЭГДЭЛ ХИЙЖ ЭСРЭГ ТАЛЫНХАА УЛСУУДЫГ ХЭРЭГТЭЙ ҮЕ ЯГ ТЭР ЦАГТ НЬ НАМНАХ ГЭСЭН УРХИ БУЮУ ЗАНГА МАЯГИЙН САЙТ ГЭСЭН ҮНЭН ЮМ БОЛОВ УУ ААН
-
Anonymous (September 13, 2012 11:45:13 pm )
SUMIYA NOHOIN GOLOG ERHEMBAYR ULS TORCH SHUU DEE
8 Comments