Монголчууд төдийгүй дэлхий нийтийг цочроосон хэрцгий аллага 2006 оны 11 дүгээр сарын 9-нд Малайзын Силангор мужийн Субан Дам хэмээх нутаг дэвсгэрт гарч шуугиан тарьж байсан билээ. Монголын иргэн 28 настай загвар өмсөгч, орчуулагч мэргэжилтэй Ш.Алтантуяаг Малайзын Силангор мужийн Субан Дам хэмээх ойд маш хэрцгийгээр амийг нь хөнөөсөн хэргийн гол буруутанд тус улсын хуулийн байгууллага ял оноохгүй явсаар өнөөдөртэй золгосон юм. Тэгвэл талийгаачийн ар гэр болон монголчуудын сэтгэлийг дэвтээж, хүлээлтийг нь тайлах цаг хугацаа иржээ. Талийгаач Ш.Алтантуяаг улс төрийн зорилгоор хөнөөсөн нь хуулийн байгууллагын мөрдөн байцаалтаар тогтоогдсон билээ. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан хэргийн захиалгыг гардан үйлдсэн хоёр цагдааг шүүх хурал энэ сарын 2-нд болж, тэдэнд цаазаар авах ял оноожээ.
Энэ талаар манай Консулын газарт тус улсын хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн байна. Хэрэгт буруутгагдаж, шүүхээс ял сонссон хэрэгтнүүд 2009 онд шүүхээс ялын дээд хэмжээ сонссон юм. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад ийнхүү удаж байсан юм. Энэ удаагийн шүүх хуралд Монголын талаас ажлын хэсэг гарган Малайз руу явуулах шийдвэрийг удаа дараа тус улсын Засгийн газар болон шүүхийн байгууллагад тавьсан ч одоогоор хүсэлтийн хариуг өгөлгүй байсаар шүүх хурал болжээ. Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн манай улсаас энэ аймшигт хэрэгт ихээхэн анхаарлаа хандуулж, даруй шийдэхийг удаа дараа шаардаж, хүсэлт хүргүүлсний эцэст өнөөдөр хэргийг ийнхүү эцэслэн шийдлээ. Шүүгдэгч нар гадуур батлан даалтад шалгагдаж байсан бөгөөд шүүх хурал дууссаны дараа шууд хорьсон байна.
Хэргийн талаар эргэн сануулбал, Малайзын нэртэй улс төр судлаач 40 настай Абдул Разак Абдулла Багинда нь тус улсын хоёр цагдааг хөлслөн авч, талийгаач бүсгүйг бөглүү ойд аваачин толгой руу нь буудаж хороогоод, цогцсонд С-4 хэмээх тэсрэх бөмбөг хоёрыг бэхэлж, дэлбэлсэн байдаг. Хэргийн газраас олдсон ясны хэдэн хэлтэрхийнд шүүх эмнэлгийнхэн шинжилгээ хийж аймшигт явдлыг илчилсэн билээ. Хэргийн эзэн Р.Багинда нь Оксфордын их сургуулийн доктор, профессор, Швейцарийн Давосын Дэлхийн эдийн засгийн форумын хүндэт гишүүн бөгөөд тус улсын Батлан хамгаалахын коллежийн Стратеги судлал, Олон улсын харилцааны салбарын эрхлэгч, тухайн үед нэртэй улстөрчдийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг. Тэрбээр талийгаач Ш.Алтантуяатай дотно харилцаатай байсан бөгөөд Африкийн орнуудаар хамт аялж, орчуулга хийлгэдэг байсан талаар мэдээлэл бий. Р.Багинда нь мафийн бүлэг эгнээнд зүй ёсоор багтдаг бөгөөд улс орон дамнасан зэвсгийн наймаанд талийгаачийг дагуулж явдаг орчуулагч хийлгэсний дараа гэрчийг устгасан гэх мэдээлэл ч байдаг.
Ийнхүү Малайзын нэр нөлөө бүхий улстөрч аймшигт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Хэргийг шалгах явцад захилагч хэмээн сэжигтнээр татагдсан Р.Багиндаг суллагдсанд олон хүн эсэргүүцэж байсан юм. Харин түүнийг шүүхээс гэм буруугүй хэмээн цагаатгасанд олон хүн эсэргүүцлээ илэрхийлж жагсаал хийж байсан. Харин Малайзийн хуульч, сөрөг Ардчилсан намын дарга, парламентын гишүүн Карпал Сингх Монголын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн эцсийн шийдвэрийг яаралтай гаргахыг Малайзийн Дээд шүүхийн коллегид хандан уриалж байсан. З.Багинадад холбогдох хууль бус зэвсгийн наймаа буюу хөлөг онгоцны талаарх хэргийг нь Францад ирэх аравдугаар сард шүүхээр хурлын тов гараад байгаа юм байна.
О.Аз (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 10, 2012 2:12:29 pm )
oorsdoo mongo ogood nutgin irgedeer in aluulj boldogui yum uu? manaid iimerhuu humuus zondoo l bdag gehdee chimeegui tsaashin haruulhad hen ch yum ch sanahgui dursahgui shu dee
-
Anonymous (September 10, 2012 2:34:13 pm )
ingej bichij bdag gaj soliotoi amitan ve zochin guai
-
Anonymous (September 10, 2012 3:04:35 pm )
hahaha hamgiin deerhi zochin yaag soliotoi, reneg huur vee
-
Anonymous (September 10, 2012 3:10:48 pm )
bagindag aluulakh handiviin dans neegeed, urlagiinhan toglolt hiivel yasiin be
-
Anonymous (September 10, 2012 3:24:15 pm )
exnii gar yag setgets ervvl bishee
-
Anonymous (September 10, 2012 4:46:49 pm )
zuv.odoo bagindag barij yaliig yaraltai uguh heregtei.novshiin baginda nuglee edelnee chi.
-
Anonymous (September 10, 2012 5:56:40 pm )
oorsdoo mongo ogod nutgiig irgedeer aluulj boldogui ymu gene uu chi mal sdak min haana amidardiin golog min chi muu batsaan min naad amaa medej yavaarai chi mongol hen durtaigaa aldag hen be
-
Anonymous (September 11, 2012 12:55:35 am )
Vnen shvv de Narantsatsral O.Enhsaihan Dashbalbar geed olon saihan uls zvi busaar horvoog orhison Bi vvniig uls toriin allaga gej boddog Tegeed ter dundaa dandaa ardchilsan vzeltei gazar shoroogoo ami met hairlaj temtsej yavdag hvmvvs alagdsan Buural baatar mini mash bolgoomjtoi nhad ilvvdehgvi shvv Uuj idehdee hvrtel bolgoomjlooroi Gazrin mafei gedeg ami nasand auyltai shvv Chi amid bval mongolin ard tvmend heregtei
-
Anonymous (September 11, 2012 9:01:47 am )
монголыг зарах тул үнээ хэл хямдхан өгнө
-
Anonymous (September 11, 2012 9:55:34 am )
алуулна гэж гүйсээр байгаад алууллаа даа хэхэ хэрэгтэй л юм байхдаа зайлуул
-
Anonymous (September 11, 2012 6:56:16 pm )
huurhiidooo mungutei l bol hen ch hamaagui gej gadniihantai nuhtsuj yvsanii l har gai bolovuuu
11 Comments