Хайлаастын автобусны эцсийн буудлаас уруудан бяцхан биедээ ахадсан том цүнх үүрсэн, өнгө өнгийн формтой, хажуугаар сүнгэнэх машинаас айж нүд нь бүлтэлзэх хүүхдүүд дүүрэн “бэлчинэ”. Зургаан буудлын цаана байдаг сургууль руугаа эд өглөө болгон ийнхүү яаран бүдрэн гүйнэ. Арга ч үгүй биз, Хайлаастын энэ долоон км орчим үргэлжлэх төв замд автобусны зориулалтын зогсоол, явган хүний зам, гарц, хурд сааруулагчийн аль нь ч байхгүй. Замын хажуу дахь хогонд “сууж”, айлын банхарт уруулж, үерийн далан, гуу жалга руу хийсчихгүйн тулд бяцхан жаалууд автомашины замын өнцөг бараадан, жолоочдыг царай алдан алхана. Тэдний хажуугаар дор хаяж 80км/ цагийн хурдтай өнгөрөх микроны жолооч, бандгар жиптэй ах нар бүгд л ялгаагүй “замаа харж яв, гай болох гэж байна. Үхэхийг хүсээ юу, зайлаад өгөөч” гээд зүрхийг нь амаар нь гартал орилж харагдах юм. Ууртай жолооч нарын өдөр бүр хэлдэг, зуршил болсон үг. Энэ бүхнийг надтай хамт арав гаруй насны хүү харж, гайхан зогсоно. Автобус хүлээнгээ түүнтэй цөөн хором хөөрөлдлөө. -Миний дүүгийн сургууль хаана байдаг юм? Яагаад сургууль руугаа явахгүй байгаа юм бэ? -Би хорооллын эцсийн 113 дугаар сургуульд сурдаг. Тэгээд манай сургууль руу явдаг ногоон автобусыг хүлээж байна. Тэр автобус зөндөө удаж байж ирдэг. -Гэрийн чинь ойролцоо байдаг 72 дугаар сургуульд орж болоогүй юм уу? -Ээж хэлэхдээ, өөр газрын хаягтай болохоор намайг аваагүй гэсэн. Тэгээд манай төрлийн эгч 113-д багшилдаг юм. Тэгээд гуйж байгаад тэнд орсон. -Аав, ээж нь хүргэж өгдөггүй юм уу? -Манай аав, ээж хоёр хотын төвд ажилладаг. Ажил нь надтай нэг цагт эхэлдэг. Тэр хоёр ажлаасаа хоцорч болдоггүй юм, машин сайн харж зам гараарай гээд багшийн дээдийн автобусанд суугаад явчихсан. -Миний дүү өглөө хэдэн цагт босдог вэ? -Манайх тэр. /нөгөө талын уулын энгэрт байх шар байшинг заав/ Би өглөө 06 цаг өнгөрөөд л босдог. Тэгэхгүй бол амждаггүй юм. Өглөө 07 цагт автобусны буудал дээр ирж байж хичээлдээ амжина шүү дээ гэсэн юм. Засгийн газраас энэ хичээлийн жилд төрийн албан хаагчдын ажил, сургууль, цэцэрлэгийн хичээлийг 08.00 цагт эхлүүлэх шийдвэр буулгасан. Аав, ээж нь ажлаасаа хоцорч, цалингаа хасуулахгүйн тулд хүүгээ замаар болгоомжтой гарахыг дахин дахин захиж, бурхандаа даатгааад явжээ. Ирэх долоо хоногт цаг агаар огцом хүйтэрч, хасах градус руу орох нь. Гунан үхрийн эвэр тас хөлдөөд эхлэх үед хичээл эхлэх 08 цагт байтугай 09 цагт дөнгөж гэгээ орж эхэлнэ. Гэр хорооллын утаа, угаарын дунд нар мандаж, сар жаргах хоёр нь үл ялгагддаг нийслэлд бяцхан үрс харанхуй шөнөөр, хөлдүү угаадсан дээр хальтчин, нүд нь аниатай ээжийнхээ гараас зүүгдэн, хоёр автобус дамжин сургуульдаа очих цаг дөхөж байна. Нийслэлд 2,7 тэрбум төгрөгийн төсөвтэй хөшөө, хагас жилийн настай нийт 114 тэрбум төгрөгийн замын засварын аль аль нь хэрэггүй. Харин хүүхдүүдэд сургуулийн автобус л хамгийн их хэрэгтэй байна… Энэ жил НИТХ-ын гишүүд “Хүүхдүүд осгох, осолдох аюултай хамт сургууль руугаа алхаж байна” гээд сургуулийн автобустай болгох талаар нухацтай хэлэлцэж эхэлсэн. Гэтэл эцсийн шийдвэр нь баячуудын хүүхдийн суралцдаг, өндөр төлбөртэй, хангамж, хараа хяналт сайтай “Олонлог”, “Орчлон”, “Сант”, “Эрэл”, “Hobby” зэрэг 26 сургуулийг автобустай бол гэж үүрэгдсэн байх юм. Энэ шийдвэр хэрэгжсэн сургууль ч арван хуруунд багтан тоологдож байна. Харин дарга нар дундчуудын хүүхдүүдийн эрдэнэт амийг 1000 төгрөгийн үнэтэй, гэрэл цацруулагчтай цүнхний уутанд даатгаад үлдээжээ. Одоогоор нийслэлийн төсөв 90 орчим тэрбум төгрөгийн давсан төсөвтэй байгаа юм гэсэн. Тиймээс Э.Бат-Үүл дарга аа, дансаа улайлгаад ч болов бүх сургуулийг автобустай болгочихвол монгол ээжүүдийн сэтгэл амирлаж, бяцхан үрсийн гар хөл хацар бээрэх аюулаас салж, хэдэн сурагчийн амийг аврах шийдвэр байх бол? Хэрэв тэдэнд сургуулийн автобус байсан бол? Хичээлийн шинэ жилийн эхний өдрүүдэд “томчуудын” буруугаас болж хоёр сурагч амиа алдаж, зургаан хүүхэд мөргүүлж, шүргүүлж, дайруулсан муу мэдээ монгол ээжүүдийг нойргүй хонуулж, өрийг нь өмтөлж байна. Ээжийнхээ гараас хөтлөн, хичээлийн эхний өдрийнхөө баяр хөөрийг хуваалцан зогссон охиныг зөвшөөрөлгүй барилгын, зөвшөөрөлгүй машины багана дарж бүх мөрөөдлийг халуун амьтай нь цуг авч одлоо. Энэ ослоос хүн бүр сургамж аван, жолооч бүр сэрэмжтэй болсон үед буюу ослын маргааш долоохон настай охин сургуулийнхаа үүдэнд, найзуудынхаа нүдэнд дээр аав, ээж, хоёр эгчээсээ үүрд хагацлаа. Нийслэлийн тэргүүний гэх тодотголтой 13 дугаар сургуулийн хашааны хаалгаар нэг алхахад л хоёр урсгалт давчуу зам руу ордог аж. Энэ замд хурд сааруулагч, хүүхэд байгааг анхааруулах тэмдэг, замын тэмдэг тэмдэглэгээ гэх юм үнэндээ байгаагүй. Талийгаач охины ангийн багш н.Мөнхчимэг “Манай түрүүчийн төгсөлтийн хүүхдүүд эцэг, эхчүүдтэйгээ хамтран замын гарцны хоёр талд хурд сааруулагч хийе гэж Замын цагдаагийн газарт хандсан. Гэтэл зөвшөөрөл өгөөгүй. Энэ талаар сургуулийн удирдлагууд ч их хөөцөлдсөн” гэж ярьжээ. Магадгүй хурд сааруулагчтай байсан бол таалийгаач охин өдийд хэдий бэртсэн ч ээжийнхээ тэвэрт үлдэх байсан ч юм билүү. Охиныг дайрсан гэх 54-86 улсын дугаартай “Demo mazda” маркын автомашины жолооч өнөөдөр ч замын хөдөлгөөнд оролцоод яваа байх. Учир нь түүнийг хэргийн газраас зугтаагаагүй, эхнэр нь жирэмсэн гэх шалтгаанаар батлан даалтад гаргаад байгаа юм. Гадаадын ихэнх улсуудад ялтанд ял оноохоос гадна, хохирогчийн ар гэрт нь урт хугацааны мөнгөн тэтгэмж өгөх шийдвэрийг хуулийн байгууллага нь гаргадаг юм байна. Гэтэл манайд бол замын хөдөлгөөний дүрэм зөрчин, санамсаргүйгээр хүний амь насыг хохироосон этгээдэд гурваас таван жилийн ял оноогоод л хэргийг хаадаг. Тэгээд хоригдож байх үедээ зам сайн шүүрдэж, шал сайтар зүлгэвэл урамшуулалд магадлангаар суллахыг нь яана. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гарцан дээр 10 настай хүүг дайрч хөнөөсөн Ш.Алтанхуяг одоо болтол ямар нэгэн ял аваагүй л байна. Тэрээр урьд нь төрсөн эгчийнхээ хүүхдийн амыг хөөн 13 жилийн ял эдэлж байсан. Ялынхаа талыг эдлээд Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан аж. Хэрэв түүнийг өршөөж уучлаагүй бол тэрээр дахин нэг хүүгийн амийг хохироохгүй байсан биз. Түүнийг согтуу хүүхнүүдийн хамт бандгар “Ланд”-аараа хүүгийн дээгүүр гарч, чирж, хөлөөрөө өшигчиж байсныг бид мартаагүй. Гэтэл түүний хэргийг одоо болтол шалгасаар л… Юу г нь шалгаад, алгуурлаад байгааг хэн ч мэдэхгүй. Мэдэхийг хүссэнч хариулахгүй. Монголд хүний амь ийм л үнэтэй байна. Сургуулийн автобус нь тэднийг сургуулийн хашаанаас тосоод авсан бол охин нь ээжийгээ, хүү нь аавыгаа арав ч хүрээгүй настайдаа үүрд орхин одохгүй байсан. Ядахдаа энэ зүйлийг яаралтай гэгч нь шийдвэрлэхгүй бол утаа манан, хальтаргаа гулгаатай өвлийн улиралтай хэдэн сурагчийн амь улиран одохыг бид таашгүй. Бяцхан үрс минь шинэ дэвтэрийн эхний хуудсаа эргүүлэлгүй, ээжийнхээ авч өгсөн шинэ хувцасыг өмсч амжилгүй биднийг орхисоор… Д.ЖАРГАЛСҮРЭН Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа. Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 10, 2012 9:47:23 am )
ewiidee bytshan duunar mini. Yg l ngoo amitnii ertonts deer gardag ondognoosoo garaad dalairuu temuulj bui yst melhiinii zulzaganuud shig. Haramsaltai tednii ihenh ni zamdaa tsahlai orowtasnii hool boldog. UUn shig ene olon duu nar mini tom boltloo iim l bdlaar yawah bhdaa. Uneniig helehed jolooch nar maaani tedniigee hairlaj bas zarimdaa mashindaa suulgaad dohuuleed ogchij bwal ene nasandaa huraah buyn ter bhdaa. Udku owol bolloo… Yaandaa yaana.
-
Anonymous (September 10, 2012 9:47:53 am )
yneen demjij baina,hotiin darga erhem gishyyn bokschin bayarsaihan hailaastaas garsan ter yuu hiij bna aaa
-
Anonymous (September 10, 2012 9:54:43 am )
Buh surguuli bolon hothon bairnii gadaa hurd saaruulagch hiiye. Manaihan osol bolohoor l hurd saaruulagch hiij bdag sh dee. Jishee ni BGD-iin 13 horoonii 13-r surguuliin hoid zam deer huuhed dairuulsanii daraa hurd saaruulagch hiij bh jisheetei.
-
Anonymous (September 10, 2012 10:09:56 am )
баярсайхан луйвар л хар хэл ам зодоон л хийж байгаа өөр юм хийхүй юмдөө
-
Anonymous (September 10, 2012 10:42:44 am )
sain baina sain niitlel
-
Anonymous (September 10, 2012 10:52:34 am )
yasan ch hetsuu yumb dee.
-
Anonymous (September 10, 2012 10:54:05 am )
юуг нь шалгаад удаад байгаа юм болоо нээрээ
-
Anonymous (September 10, 2012 10:55:37 am )
buur zurh shimshirchihlee. buur uls turch bolj bgaad shiidchmeer sanagdlaa
-
Anonymous (September 10, 2012 11:05:39 am )
bayjsan humuusiin tuuhiig sonsohoor zah deer yum zardag bsan oims zardag bsan. gutalchin bj bgaad gutal zasvar gutliin delguurtei bolson gej bdag. Bid zaaval gadna dotnii sn shan yumiig duuraih geed bhiin orond jijighen yumnaas ehelbel yasan yum bol. olon terbumaar hushuu barij bsand orvol 30.40 abto avaad ireedui bolson huuhduudee dulaahan abtod suulgaad bval ih yum oorchlogdono doo. bi ger horoolold amidardag bsan. huuhduud yaj zutardagiig mednee. Tomchuudiig bier uzej medruulehguil bol ee dee. hetsuu hetsuu
-
Anonymous (September 10, 2012 11:28:43 am )
Uls tur nertee hogiin 4 n jilees bolj engiin arduud bid hohirood uldeh yumdaa 4 n jiliin daraa bugdeeree batgana shig garch ireed teriig ch hiine eneeig ch hiine gej shaatsgaahii ni yana ys yuman deeree daraa ni baihgui engiin irged hohirsoor l erdenet hunii ami hohirsoor l bihniig nudeeree haraad zugeer suutsgaaj baigaa sdaa zarim ni tegeed gants tsohiltiin gariin ay daahgui yoooy geh yumuu haashaa yum malnuud
-
Anonymous (September 10, 2012 11:35:40 am )
Sain bna sain niitlel bna amjilt
-
Anonymous (September 10, 2012 2:08:43 pm )
MANAID NEG YMBII UNACHAAD OORIIGOO GOE GEJ BODSON MONGOLIIN SHAARUUD NEEREE ARAI DENDEJ BNAA.YDAJ NAAD UXAMSARAA
-
Anonymous (September 10, 2012 2:10:02 pm )
manai mongold neg ymbii unachaad ooriigoo goe gej bodson mongoliin xujaa shaaruud ix bnaa xoorxii
-
Anonymous (September 10, 2012 6:17:49 pm )
aimaar.zamaar.goorhii
-
Anonymous (September 13, 2012 8:54:08 am )
72-ð ñóðãóóëèéí çàõèðàë ÌÀÍ-èéí ñîíãóóëèéí ëóéâàð õèéæ øàãíàëààð çàõèðàë áîë÷îîä àâèëãà ºãñºí õ¿¿õäèéã àâäàã ÿäàðñàí íýãíèéã ºìõèé ¿ãýýð óòàæ ñóóäàã ÿðàâãàð ìóóõàé ààøòàé àâãàé. õóðäàí îãöîðîîñîé. õ¿¿õäýý 72ò ñóðãàìààð áàéíà.
15 Comments