Нийслэлд зөвшөөрөлгүй барилга барьсан, хууль зөрчсөн, газрын маапаантай асуудлын талаар манай сайт цувралаар хүргэж байна.
Энэ удаад Зайсангийн чиглэлийн замыг өргөтгөх газраас хэрхэн “хумсалж” байгаа тухай хүргэе.
Зайсанд орон сууцны хороолол, амины сууцны хотхон олноор сүндэрлэх болсноос хойш замын ачаалал нь дэндэж, өдөржин бөглөрч, түгжирдэг газар болж хувираад удаж байгаа. Энэ бүсэд амьдарч байгаа иргэдийн дийлэнхийн амьдрал боломжийн болохоор өрхийн гишүүн бүр машин хөлөглөнө. Гэвч энэ чиглэлийн зам нарийнхан, энхэл донхол ихтэй, өргөтгөл, шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсон билээ. Зарим иргэд түгжрэлээс нь залхаж Зайсан дахь байраа зарж өөр тийшээ нүүх болсон гэнэ.
Зайсангийн чиглэлийн түгжрэлийн гол зангилаа хэсэг нь Олимпийн хорооны байрны тушаах замын уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртэл. Тэр замыг засаагүй удаж байгаа, зам гэж хэлэхэд хэцүүхэн дээ. Энэ хүндрэлтэй байдлыг харгалзаад Зайсангийн гудамж, Олимпийн хорооны урд уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртэлх 1.3 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийхээр болоод зураг төслийг гаргаад ажлыг эхлүүлэхээр болжээ.
Гэтэл “Жигүүр гранд” групп “Гэгээнтэн” хэмээх хотхон барихаар газрын зөвшөөрөл авч замтай тулган цемэнтэн хашаа татаад барилгын ажлаа аль хэдийнээ эхлээд орон сууцны барилгууд нь сүндэрлэж байна.
Олимпийн уулзвараас цааших замыг өргөтгөх гэхээр талбай байхгүй болжээ. Жигүүр грандын босс Д. Баттөр “бидний газар гээд хөдөлдөггүй” гэнэ. Бичиг цаас хүргүүлээд ч нэмэргүй.
Зайсангийн гудамж, Олимпийн хорооны урд уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртэлх 1.3 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын трасст “Жигүүр гранд” компанийн хашаа орсон учраас замын ажил гацсан гэсэн үг.
Ноён Баттөрт гэдийж суух сайхан далим олгосон эрхэм нь Нийслэлийн МАН-ын дарга асан, Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Б.Мөнхбаатар аж.
Учир нь 1.3 км зам ын өргөтгөлийн ажлын тендерийг шинэчилсэн зургаар биш 2007 оны зургаар тендер зарласан ажлын хэсгийг Б.Мөнхбаатар ахалж байсан байх юм. .Энэ нь Жигүүр гранд группт хашаагаа буулгахгүй, тэрхүү газраа авч үлдээх боломжийг олгох гэсэн санаатай үйлдэл үү, мэдэхгүй мэдэн будилсан хэрэг үү гэдэг нь анхаарал татаж байна.
Ийм том ажлыг гүйцэтгэх тендерийг зарлахдаа таван жилийн өмнөх зураг төслөөр гүйцэтгүүлнэ гэдэг санамсаргүй үйлдэл биш, авлигын асуудал ч байхыг үгүйсгэх аргагүй. Эрх мэдэлтэй нь мөнгөтэй нэгний хүссэн болгоныг гүйцэлдүүлж, нийтийн эрх ашгийг зөрчиж болохгүй баймаар. Зайсангийн чиглэлийн замын түгжрэлийг бууруулах томоохон ажил Б.Мөнхбаатар даргын балгаар, Жигүүр гранд группын “лоббигоор” гацаанд ороод байна.
Хотын шинэ мэр Э.Бат-үүл Зайсангийн замын өргөтгөл шинэчлэлийг яагаад хийхгүй байгааг өчигдрийн хуралдаан дээр холбогдох албаны хүмүүсээс байцаажээ.
Тэд булзах газаргүй учир үнэнээ өчжээ._Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “2007 оны зургаар тендер зарлаж, гэрээ байгуулсан албан тушаалтнуудыг захиалагчийнх нь хувьд Эрүүгийн цагдаагийн газарт нэхэмжлэл гаргах боломжтой.
Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл учраас хуулийн байгууллагад хандах ёстой. Ийм хариуцлагагүй үйлдэлтэй эвлэрч болохгүй” хэмээсэн байна. Тэгээд хуучин зургаар тендер зарлаж, гэрээ байгуулсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаар шалгуулах үүргийг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрт өгчээ. Газар чөлөөлж өгөхгүй байгаа ”Жигүүр гранд” компанийг ч шүүхэд өгөхөөр болсон байна.
Гэгээнтэн хотхоны орон сууцны барилгын ажил иймэрхүү явцтай байна.
Энэ замыг өргөтгөх гэхээр цементэн хашаа бариад зай талбайгүй болгосон нь
Замыг өргөтгөөд явган хүний нарийн зам тавина гэхээр ямар боломжгүй байгааг та харж байгаа байх
Уулзвартай бараг тулгаад хашаагаа барьжээ
Ц.Баяр www.times.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 08, 2012 1:04:11 am )
uu za za suud ulsiig doromjilj bna sh dee, tegeed ch ene bairand amidrah humuust iim zamiin oirolzoo amidrah yavch saihan bish, duu chimee ihtei hezu ul bh bh daa.
-
Anonymous (September 08, 2012 11:19:47 am )
tor gazraa medeed huraaval taarna
-
Anonymous (September 08, 2012 11:37:56 am )
estoi toosgonii hogoor barij b.a daa
-
Anonymous (September 08, 2012 1:59:12 pm )
ene hot hashaagaar dyyrlee
-
Anonymous (September 08, 2012 2:12:47 pm )
moojgoo yaj bga um be chi chine bie muutai bizdee
-
Anonymous (September 08, 2012 3:10:59 pm )
ENE 2 HULGAICHIIG HARAACH.GELIICHEHEED
-
Anonymous (September 08, 2012 10:45:45 pm )
batyylee chi l uuniig chadna
-
Anonymous (September 09, 2012 9:44:37 am )
IIM L UMAN DEER TUR TUMUR NYYREE YZYYLEH STAG BOLJEE
-
Anonymous (September 09, 2012 9:27:02 pm )
endl tor gej yu baidgiig haruulah heregtei. battoroo mongotoi bailaa geed chi haan shig amidarch zahirgaagvi yabj chadahuu.chi bol zvgeerl budaanii hvvhed shvv
9 Comments