antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2012 13 comments

Ичихэд яана аа

нийтлэсэн Admin

Монгол Улсын Сангийн сайд тун ширүүн, ихэд том дуугарчээ, өчигдөр. Ч.Улаан сайд зоригтой юм аа, түүнд талархаж байна.

Гэхдээ түүний энэ зоригтой, том дуугаралт нэг л биш шүү. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 15 хувьд хүргэхээр тусгасан. Атал нөгөөх нь 12.5-13.5 хувийн хооронд хэлбэлзэж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 13.6 их наяд болохоор байгааг мэргэжлийнхэн ажиглажээ. Төсөв батлагдах үед тооцож байсан хэмжээнээсээ буурч, бүүр таван хувийн алдагдалд орохоор байгаа гэнэ. Гэтэл энэхүү алдагдлынхаа “золиос”-ыг ард түмнээ болгохоор шийдээ юу, аль эсвэл…

Монгол Улсын төсөв гэдэг мөрөөдлийн жагсаалт биш учраас аль нэг намын сонгуулийн амлалт, нөлөөнд автах ёсгүй гэдгийг тэрбээр хатуухан хэлээд, мэдээж хэрэг, амьдралд хүсэл хясал хоёр хосолж байдаг. Боломж, мөрөөдөл хоёр ч зөрдөг. Байгаа боломжиндоо тааруулан тулгарсан асуудлаа яаж шийдэх вэ гэдэг дээр төр барьж буй эрхмүүд ур ухаанаа уралдуулж байгааг дуулгав. Гэхдээ л миний, чиний, хүний, өөрийн аль ч нам байлаа гэсэн төрийн эрхэнд гарч ирэхийн тулд амласан амлалтыг дараагийн гарч ирсэн нөхдүүд нь биелүүлэх учиргүй гэж үү.

Эсвээс өнгөрсний үргэлжлэл нь дараагийн шинээр гарч ирсэн Засгийн газар байж болдоггүй юм уу. Өнгөрснөө үргэлжлүүлэхээр тэднийг дэмжсэн болох гээд байдаг юм уу бүү мэд ээ.

Улсын төсвийн орлогын дөрөвний нэг орж ирэхгүй болсон учраас амьдрал дээр яаж үйл ажиллагаа, хөгжил дэвшлийнхээ зорилтыг багтаах вэ гэдэг үүднээс төсөвт хандаж бэлэн мөнгө тараагаад үр дүнгээ өгөхгүй гэдэг нь батлагдсан учраас та бүхэнд нэг сая төгрөгийг чинь өгч чадахгүй ээ, битгий горьд гэнэ. Залуучууд яах вэ, Тунгалаг Тамир”-ын Хонгорын “Ишиг шиг майлахгүй, хурга шиг чимээгүй босоод л явчихна” гэдэг шиг чимээгүй байж чадна. Харин энэ төрд хийдгээ хийж, үнэлүүлдгээ үнэлүүлчихсэн ахмадууд яах вэ. Тэдний олонх нь нэг сая төгрөгөө авахгүй хувьцаагаа авна гээд баримтаа бүрдүүлээд өгсөн гэдгийг төрийн санг атгаж суугаа сайд эрхбиш бодоосой билээ.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааныхаа оронд нэг сая төгрөгийг бэлнээр нь авъя аа гэсэн саналаа албан ёсоор өгсөн 1.5 сая иргэн бий ч иргэдийн хувьцааг худалдан авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдээс нийт 20 гаруй тэрбум төгрөг цуглажээ. Тэгэхээр Сангийн сайд яаж ч бодсон 1.5 их наяд төгрөг цуглахгүй гэж үзэж байгаа бололтой юм. Ингэхэд иргэдийнхээ саналаар энэ төр зүгээр л тоглож байна бус уу. Уг нь, төр иргэнээрээ тоглоно гэж хэзээ ч баймгүй юм. Ичихэд яана аа.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (September 07, 2012 10:16:54 am )

    hutsaad 12.5-13.5 gedeg chini ih

  • Anonymous (September 07, 2012 10:23:56 am )

    ene muu howsh chin sangiin said bolchwol 1.5 say tugruguu ugchil bolwuu gej sanlaa ugsun yumaa huwisalt namiin orond aediin namd ugdug baij sanlaa

  • Anonymous (September 07, 2012 10:32:25 am )

    zassssssss. tgd yaah bsan yum be gurilnuudaa

  • Anonymous (September 07, 2012 10:45:53 am )

    аж ахуйн нэгжүүдийн хувьцаа худалдан авах хугацааг сунгах хэрэгтэй, богино хугацаагаар шахсан шүү дээ

  • Anonymous (September 07, 2012 10:50:20 am )

    Өмнөх засгийн газар тодруулбал МОНГОЛ АРДЫН НАМЫН засаг барьж байхад хийсэн ЛАЙ ЛАНЧИГ ш дээ, тэд сонгуулийн шоу хийж баахан худлаа амлаж, амласнаа өгөх гэж ард хормойгоо авч урд хормойгоо нөхсний гай

  • Anonymous (September 07, 2012 10:51:31 am )

    эргүү МАН-ын хаянхярваа, номтойбаяр нар хуйвалдаж албан тушаалаа ашиглаж өөрсдийнхөө тойргийн хүмүүст хууль бусаар мөнгө тараасан, ер нь МАН-ын балаг шүү

  • Anonymous (September 07, 2012 10:52:40 am )

    Аж ахуйн нэгжүүдийг ч сонгуулийн өмнө шахсан шүү, энэ ардын намын луйварчдын балаг барагдахгүй ээ

  • Anonymous (September 07, 2012 11:30:06 am )

    МАН ийн тарсан гай одоо гарч байна шүү МАНийхан сонгуулийн өмнө худал хэлэж
    бүх зүүл сайхан байгаа мэтээр хуурч бүхнийг сонгуулд зарцуулаж байсаний гайгаар
    ийм байдалд хүрсэн гэдэгийг иргэд бид сайн ойлгож байна бүх ажил зуун задгай жаран хагархай үлдсэн хотын зам өвөлийн бэлтгэл мөнгө санхүү гээд бүх зүүлийг үрэн таран хийсэн байгааг мөнгийг нь нь МАН ийхан сонгуулийн өмнө Төв аймаг Дархан хот зэрэгт тараасан МАН ын хийсэн луйварын балаг маш их гай тарна
    дахин МАН ийн луйварчадыг төрөд сонгож гаргаж хэзээч болохгүй

  • Anonymous (September 07, 2012 11:30:48 am )

    ene muu suxbaatar aimagiig buxleer ni ideed umxiigeer xexerch bsan nowsh mongoliin turuus zailaxgui yum

  • Anonymous (September 07, 2012 11:39:10 am )

    МАН ийн луйварын балаг гэдэг үнэн үг МАН хэрвээ яьсан бол луйвардсан хөрөнгөнөөсөө бага зэрэг гаргаж ард иргэдийг аргалах гэсэн санаатай байсан
    болуу мөн Номтойбаяр М Энхболд Т Бадамжунай Цямдорож нараан ажгалан зүүл бүрээн
    бусармаг аргаар мөнгө цуглуулаж болно гэж бодсон биз Оун толгойг зээлийн өрөнд өгсөн шэгээн арга бодсон байж болох талтай дундаас нь хахьуул идэж мөнгө олож байвал МАН ын луйварчан нарт Монголын ард түний хувь заяа Монголын тусгайр тогтнол хамайгүй улс шүү

  • Anonymous (September 07, 2012 11:48:30 am )

    iTOP.mn – Ёстой сонин юм байна

  • Anonymous (September 07, 2012 2:55:17 pm )

    Ard tumen uhaantai baiya l daa. Mungu bhgui tur alsaa bodoj busee havchih heregteig helj bhad bid unuudruu bodoj mungu nehehee hoishluulbal yasiin be.

  • Anonymous (September 08, 2012 7:41:01 am )

    ylaand yamar xamaa bainaa. Naad ygee bayartsogtod xel

antalya rent a car