Монголоор дүүрэн “мисс өргөмжлөлтэй” бүсгүйчүүд гунхах болов. Тэд бүгдээрээ “универсаль”. Загвар өмсөнө.
Бүжиглэнэ, дуулна, жүжиглэнэ. Шинээр гарч буй кино, жүжиг, зурагтын суваг бүрээр цацагдах реклам, гудамжаар дүүрэн сурталчилгааны самбарыг чимсэн бүсгүйчүүд бараг л бүгдээрээ “мисс”. “Гоо сайхан ертөнцийг аварна” уриатай тэмцээн ч олон. Эхний гурван байрт шалгарсан бүсгүйчүүд олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцдог гэж байгаа. Монголд зохиогддог гоо бүсгүй шалгаруулах олон тэмцээнээс сүүлийн жилүүдэд тогтмол явагдаж буй нь “Мисс Монголиа”. Энэ жил эл тэмцээний ес дэх тэргүүн мисс тодорно. Гэвч эдгээр тэмцээнээс төрсөн миссүүдийн ихэнх нь олон улсын тэмцээнд оролцсоныхоо дараа сураг алдардаг. “Мисс Монголиа”-гаас өмнө зохиогдож байсан гоо бүсгүй шалгаруулах бусад тэмцээний тэргүүн шагналтнуудын ихэнх нь сураг алдраад удаж буй. Олон улсын тэмцээнүүд болон “Дэлхийн мисс”-т оролцож буй бүсгүйчүүд өөр өөрийн гэсэн онцгой зорилготойгоор уг тэмцээнийг зорин ирдэг. “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” гэдэг номинаци хүртэл бий. Тэргүүн миссийн титэм хүртсэн бүсгүй бүтэн жилийн турш хүмүүнлэгийн үйлс хийх үүрэг даалгавартай. Харин Монголын гоо бүсгүйчүүдээс зорилгыг нь асуухад “Одоо оролцох олон улсын тэмцээндээ амжилт үзүүлнэ” гэсэн ганцхан хариулт өгдөг. Тиймээс ч жил бүрийн тэмцээний дараа “Энэ бүсгүйчүүд эгээ л “Монголын мисс” хэмээх нэр, олны танил болохын тулд тэмцээнд ордоггүй байлтай” хэмээх бодол өөрийн эрхгүй толгойд орж ирдэг. Дэлхийн тавцанд Монгол Улсыг төлөөлж, насан туршдаа “Монголын мисс” хэмээн цоллуулах гоо бүсгүйчүүд миссийн титмийг дагалдаж ирсэн, олон улсын тэмцээнд оролцох үүрэг л хүлээдэг байж болох уу. Энэ сарын сүүлчээр “Монголын мисс”-ийн ес дэх титмийн эзэн тодорч, олон улсын гоо бүсгүйн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авна. Тэгвэл эл тэмцээний өмнөх жилүүдийн тэргүүн шагналтнууд одоо хаана, юу хийж явна вэ. Тэд миссийн титмийг тэргүүндээ залснаар амьдралдаа ямар өөрчлөлт оруулж, нийгэмд хувь нэмэр оруулж чадсан болов уу. Эдгээр асуултад хариулт өгөхийг зорив. “Мисс Монголиа” тэмцээний анхны тэргүүн гоо бүсгүй Ч.Содтуяа өдгөө “Азийн модель” агентлагийн тэргүүнээр ажиллаж, Монголын загварын ертөнцийн залгамж халааг бэлтгэж яваа. Тэрбээр “Монголын мисс”-ийн тэргүүн титмийн эзэн болсноор Олон улсын мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох анхны урилгыг гардсан юм. Ч.Содтуяа уг тэмцээнээс “Фото мисс”-ийн шагналыг хүртсэнээр “Мисс Монголиа” тэмцээний нэр хүндийг өргөж чадсан билээ. Мисс бүсгүй өдгөө “Мисс Монголиа” тэмцээнийг хамтран зохион байгуулж, нэвтрүүлэг хөтөлж, охиноо өсгөн, олон ажлыг зэрэг амжуулж яваа. Түүнчлэн улс орны ирээдүй хойч болсон хүүхэд багачууд хийгээд байгаль орчинд ээлтэй, хүмүүнлэгийн олон арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Солонгос улсад олон жил сурч, амьдарсан Б.Гантогоо хэмээх бүсгүй 2005 оны “Мисс Монголиа” тэмцээний тэргүүн шагналыг нэлээн сүр дуулиантай гардсан. Олон хүн түүнийг “Энэ шагналыг авах ёсгүй” гэж үзэж байсан билээ. Гэвч Б.Гантогоо ганцхан жилийн дотор олон улсын нэр хүндтэй хоёр ч тэмцээнээс шагнал гардсанаар олны хэл амнаас өөрийгөө холдуулж чадсан юм. Дэлхийн топ модель шалгаруулах тэмцээний дэд байр, Үндэсний шилдэг хувцас номинацийн эзэн, “Kлиминжаро” шагналт, “Miss International Japan-2005”-ын “Нөхөрсөг мисс” өргөмжлөлтэй Б.Гантогоо эзэмшсэн мэргэжлээрээ гоо бүсгүйчүүд дундаа “толгой цохидог”. Тэрбээр Солонгост дунд сургууль, Японы Нисэхийн академи, алдарт Андрей Кимийн загварын агентлагийг төгссөн. Б.Гантогоо өнчин болон нийгмийн эмзэг бүлгийн хүүхдэд зориулсан буяны ажил, “Ногоон торгон тууз” эко аяныг эх орондоо зохион байгуулж, ногоон орчин бүрдүүлж, цөлжилттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулсан. Түүнчлэн Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгээр дэлхийн дулаарлын эсрэг олон улсын чуулганд эх орноо төлөөлөн оролцож, “Байгальд ээлтэй дэлхийн элч”-ээр тодорсон. “Мисс Монголиа” тэмцээний эхний хоёр мисс ийнхүү гоо бүсгүйн титмээ нэр төртэйгөөр хамгаалж явна. Харин гурав дахь тэмцээний тэргүүн мисс Д.Болортуяа 2006 онд Япон улсад болсон “Miss International” тэмцээнд оролцоод ирснээсээ хойш сураг алдарсан. Тиймээс Д.Болортуяа гэдэг мисс Монголд байдгийг ч мэдэхгүй хүн олон. Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангийн оюутан Б.Гэрэлчулуун 2007 оны “Мисс Монголиа”-гийн титмийн эзэн болсон. Тэрбээр “Miss International” тэмцээнд амжилттай оролцож, “Үндэсний шилдэг хувцастай мисс”-ийн шагналыг эх орондоо авч ирсэн юм. Б.Гэрэлчулуун “Тусгай салаа” олон ангит киноны гол дүрд тоглосноор олны танил хүмүүсийн тоонд багтах болсон. Нийгмийн олон салбарт хүч үздэггүй, ерөнхийдөө нам гүм амьдардаг мисс бүсгүй мэргэжлийнхээ ачаар үргэлж хүмүүсийн анхаарлын төвд байдаг. 2008 оны “Мисс Монголиа”-гийн титмийн эзнээр ямар бүсгүй тодорсныг мэдэх хүн цөөн байх. Тэр жил “21 дарь эх” шалгаруулж, шинэчилсэн байдлаар зохион байгуулсан ч шилдгээр шалгарсан бүсгүйчүүд нь олны сэтгэлд бүрэн нийцээгүй. “Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг”-ийн үлгэр боллоо хэмээх шүүмжлэлд хүртэл өртсөн. Хамтран зохион байгуулагч “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч О.Хулангоо хэмээх бүсгүй тэргүүн миссээр шалгарсан нь ёстой л “дайран дээр давс нэмсэн” гэлтэй. 13 настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан тэрбээр одоо компанидаа загвар өмсөгчөөр ажиллаж буй. Олны анхаарал татахаар амжилт ч үзүүлдэггүй, түмний чихийг дэлдийлгэхээр муу зүйлд ч өртдөггүй. Эгэл даруухан амьдарч, ажлаа хийгээд л явдаг, энгийн нэгэн монгол бүсгүй. “Мисс Монголиа 2009” тэмцээний тэргүүн мисс Х.Бадамгэрэл өдгөө “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Тэрбээр Монголын загварын ертөнцийн залуу халааг бэлтгэх үйлсэд шамдаж яваа. Түүнчлэн “Wonderful Fashion” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, олон улсын загварын шоунд эх орноо төлөөлөн оролцож, дэлхийд алдартай зарим тэмцээнд шавь нараа бэлтгэн оролцуулдаг. “Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрээр олны танил болсон Б.Бадамцэцэг “Мисс Монголиа” тэмцээний 2010 оны тэргүүн миссээр шалгарсан. Кино урлагийн буянаар олонд танигдсан түүнийг хүмүүс жүжигчин л гэж боддог биз. Тэгвэл мисс бүсгүй “Ач” анагаах ухааны дээд сургуульд нүүр, ам судлалын чиглэлээр суралцдаг. Өнгөрсөн жилийн мисс И.Төгсөө Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гуравдугаар курсийн оюутан. И.Төгсөө “Miss International” тэмцээнд оролцсон монгол бүсгүйчүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн. Тэрбээр эл тэмцээний гуравдугаар байрын шагналыг эх орондоо авч ирсэн билээ. Түүнчлэн Тува улсад болсон “Төв Азийн мисс” тэмцээнээс “Үзэгчдийн таашаал хүртсэн мисс” өргөмжлөл хүртсэн. Отгон мисс олон улсын гоо бүсгүй шалгаруулах болон загварын тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг хилийн чанадад дуурсгасаар яваа. Ийнхүү “Мисс Монголиа” тэмцээний найман тэргүүн гоо бүсгүйн хоёр нь л дэлхийн миссүүдийн замаар “алхаж”, хоёр нь кино урлаг руу урважээ. Мөн гурав нь загвар өмсөж, нэг нь сураг алдарчээ. 2012 оны Монголын мисс тэдний хэнийх нь замаар замнах бол. Тэгэхээр мисс гээд олны танил, од болохоос гадна үүрэг, хариуцлага байнга дагаж байдгийг охид мэддэг байгаасай. |
|
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 07, 2012 8:11:45 am )
Zavkhai khuukhen dee
-
Anonymous (September 07, 2012 11:13:07 am )
deedsiin biye unelegch nariig beldehee bolimoor bainaa, odoo miss, model gedgee boliod oligtoi bolovsroltoi bolvol yaasan yum be, nuur tsarai, biyeree nasan turshdaa hooloo olj idehgui shdee, deedsiin yanhan bolj ashigluulj yavsaar baigaad suuldee melhii bolj huvirdag yum hoino doo
-
Anonymous (September 07, 2012 2:10:39 pm )
Ýìýãòýé õ¿í á¿ð áèåý ¿íýëýã÷ áàéäàã ãýæ Àíãëèéí àëäàðò ã¿í óõààíòàí Áåêîí õýëñýí þì.Òýð ã¿í óõààíòàí ¿¿íèéã îëæ õàðñàí áàéíà.Á¿¿ð õ¿é íýãäëèéí ¿åýñ õ¿¿õí¿¿ä ýð÷¿¿äèéí îëæ èðñíýýñ àõèóõàí îëæ õ¿ðòýõ ãýæ áèåý ¿íýëäýã áàéñíûã îäîîãèéí ñàðìàã÷èíãóóäàä ÿã òèéì ¿çýãäýë áàéãààã íîòîëñîí ýðäýìòýä ÷ õýë÷èõñýí.ªíäºð áîëîâñðîëòîé, ñàéõàí õ¿¿õí¿¿ä ýíãèéíýýð àìüäàðäàã áàéæ áîëîõã¿é çààâàë íýã ìºíãºòýé õàð þìíû çóãààã ãàðãàõ ãýýä áàéãàà ÷èíü èéì ó÷èðòàé þì. Òýä ºìñºæ ç¿¿ñíýýðýý ºðñºëääºã òóë ìºíãºòýé þì óó ýðõ ìýäýëòýé àìüòàí áàðààäàõààñ ººð àðãàã¿é ø¿¿ äýý.
-
Anonymous (September 07, 2012 2:14:59 pm )
Ñîíñîîä áàéõ íýý ýíý Ñîäòóÿà ÷èíü õàðèí õºðºí㺠õàðàëã¿é çàãâàð ºìñºã÷ çàëóóòàé õàíèëñàí ãýñýí áàéõ ø¿¿.Õàðàìñàëòàé íü òýð íü øàëèã þì áàéæ òààðñàí ãýæ óíøñàí.Áóñàä ìèññ¿¿ä áîë çààâàë íýã õºðºíãºëºã õ¿íòýé ë íýð õîëáîãääîã þì äàà.¯¿íýýñ ¿çâýë ñîíèðõîë áîë òîäîðõîé.
-
Anonymous (September 10, 2012 7:42:04 pm )
Aimaar ataarhal dund amidrah aimshigtai bhdaa Saikhan turugsud
5 Comments