
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлвөөр баруун зүгийн нутаг, Алтай, Хангайн уулархаг нутгаар өдөртөө 4-9, Алтайн өвөр говиор 14-19, бусад нутгаар 9-14 хэм дулаан байх гэнэ.
Сарын хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө нэг хэм дулаанаас дөрвөн хэмд хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна. Харин төвийн нутгаар 15-20 хэм дулаан байх бөгөөд энэ нутгаар мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэс сэрүүсч, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-3 хэм болж хүйтрэх юм байна. Зүүн болон говийн нутгуудаар мөн энэ үед цочир хүйтрэх төлөвтэй байна. Эдгээр нутгуудад агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим, зарим газар дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа аж.
Иймд нойтон цас орж, цочир хүйтрэхээс өмнө үр тариа, төмс, хүнсний ногоо хураах, тээвэрлэх, хадлан тэжээлээ бэлтгэхэд онцгой анхаарах хэрэгтэйг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.
Холбоотой мэдээ
-
Reviews (February 19, 2014 4:40:50 am )
It’s hard to come by well-informed people about this topic, but you seem like you know what you’re talking about! Thanks
-
dalaman taxi transfers (February 19, 2014 10:56:02 am )
You ought to be a part of a contest for one of the finest websites on the internet. I will recommend this website!
2 Comments