antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2012 5 comments

Хүүхэд дайрч, хөнөөсөн этгээдийг цагдан хориогүй байна

нийтлэсэн Admin

Баянгол дүүргийн 13-р сургуулийн арын замд өчигдөр 13.30 цагийн үед тус сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, долоон настай хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Энэ тухай Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Сүхбатаас тодруулахад  “Замын цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт энэ хэргийг шалгаж эхэлсэн. Хэргийн газрыг орхин зугтаагүй тул жолоочийг цагдан хориогүй, батлан даалтад байгаа” гэсэн юм.

Хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон жолоочид Эрүүгийн хуулийн 215.3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ заалтад жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Нэмж сануулахад, осол гарсан 13 дугаар сургуулийн ойр хавьд хурд сааруулагч, явган хүний гарц, сургууль, цэцэрлэгийн орчим байрлуулдаг “Анхаар хүүхэд” гэсэн тэмдэглэгээний аль аль нь байдаггүй аж.

Д.ЖАРГАЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (September 06, 2012 9:58:32 am )

    Хэргийн газраас зугтаагүй гэсэн шалтгаанаар батлан даалтад гаргана гэдэг бол утгагүй асуудал дэ. Хамгийн түрүүнд байцааж, хэргийн учир шалтгаан, хэргийн газартай танилцуулж, гэрчийн мэдүүлэг, нотлох баримт, сэжигтэний мэдүүлэг зэргийг харьцуулан үзэх шаардлагатай баймаар юм. Цагдаагийн байгууллагад тийм ажлийн заавар байдаггүй юм уу.Тэгэхгүй бол баримт нотолгоо нь устаад алга болчих юм биш үү?

  • Anonymous (September 06, 2012 10:50:02 am )

    ENE HUN YAMAR CH ARGA HEREGLESEN UHEH BOLNO.TEMDEG BAIGAAGUI GENUU.BITGII SOLIOR.IIM YU BICHIJ BAIGAA HUN UURUU YASAA HUGACHUULJ TSUS NUJ BAAS SHEESENDEE ZUURALDAJ UHNEE.TER UVDULTIIG UURSDIIN BIENDEE UZEEREI SETGUULCH ALUURCHIN 2 OO

  • Anonymous (September 06, 2012 10:52:22 am )

    ene novshiin huulia uurchluhgui bol uher mongolchuud huuhduude dairch alsaar baih n.mashintai bayan humuus uursdudee zoriulj gargasan huuli bn

  • Anonymous (September 06, 2012 1:39:21 pm )

    ter hvn dairsan gazar n odoo yaraltai hurd saaruulaghc hii oiroitoigvi shvv. bosoo tsagdaa zohitsuulj chadahgvi bol hewtee tsagdaa n zohitsuulag

  • Anonymous (September 06, 2012 4:43:11 pm )

    Aaaaa yaaaa yaaaa yaaana daaa mongolchuud mine odoo BVR tend hvvhed dairuulj gene end hvvhed dairuulj gene gej baingal sonsogdoh boljdee yag haanaa yamar asuudal bgaag sain sudalj args hemjee abmaar ymdaaa mergeliin, albanii hvmvvvs ni neg l uh olon dargantsaruud

antalya rent a car