Сумогийн Их аварга Д.Дагвадорж МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг зодсонд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай бид
өмнө нь мэдээлж байсан билээ. Түүнийг хэсэг хугацаанд баривчлан саатуулсан бөгөөд ах Д.Сумъяабазар нь батлан даалтад авсан. Гэтэл өчигдөр Д.Сумъяабазар өөртэйгөө холбоотой хэргийн талаар мэдээлэл хийхдээ дүү Д.Дагвадорж нь М.Наранбаатарыг зодсон нь эрчүүдийн хооронд байдаг л асуудал гэх утгатай зүйл ярьсан юм. Мэдээж нэг айлын хүүхдүүд биесээ өмгөөлж, хамгаалах нь зүйн хэрэг. Тэр ч байтугай хуулинд гэр бүлийнхнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гээд заагаад өгчихсөн байдаг.
Гэхдээ хүний хамрыг мурийтал, нүдийг хөхөртөл цохих нь эрчүүдийн дунд байдаг л асуудал юм бол чухам ямар зодооныг хуулийн хүрээнд шийддэг байх вэ. Эсвэл энгийн иргэд болоод улстөрчдийн зодооныг хуулийн дагуу шийддэг, бөхчүүдийн оролцоотойг нүдээ аньж, чихээ бөглөн хэрэгсэхгүй хэмээн өнгөрөөх журамтай юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна. Тиймгүйсэн бол У.Хүрэлсүх гишүүн Төрийн ордонд Г.Баярсайхан гишүүнийг шанаадсан нь мөн л эрчүүдийн хоорондын асуудал юм биш үү.
Харин ч чуулганы танхимд, гишүүдийн маргаан дундуур хэрүүлч зан гаргасан Г.Баярсайханд ухамсрын шанаа өгч «томчуудын ярианд багачууд оролцдоггүйг» ойлгуулсан үйлдэл боллоо гээд хэлчихвэл яадаг юм бол.
Ямар Г.Баярсайхан гишүүний нүд хөхөрч, хамар мурийсан биш. Гоо сайханд нь л лав халдаагүй юм билээ. Харин ч М.Наранбаатарын хувьд олон нийттэй харилцдаг хүн хөх нүд, мурий хамартай байх нь тийм ч таатай харагдахгүй л байгаа байлгүй. Ингээд харьцуулахад эрчүүдийн зодоонд чухам хэн оролцож байгаа нь хамгийн чухал асуудал гэдэг нь бололтой.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 05, 2012 10:24:47 am )
гуулинхөрөө ч одоо өнгөрлөө дөө намаа тараачихлаа бүлгээ нураачихлаа засгаа алдчихлаа одоо ганцхан зам үлдлээдээ
-
Anonymous (September 05, 2012 10:52:22 am )
Эхнэр хүүхэд нь аавыгаа нөхрөө зодуулаад хэвлэлийн бай болгуулаад муулуулаад байх нь Хүрэлсүхэд таатай байх шиг байна та хүчтэй байж болно үр хүүхэддээ аав нь уул шиг өөгүй сайхан хүн байгаа шүү дээ
-
Anonymous (September 05, 2012 7:11:14 pm )
Za minii mongoliin saihan harchuud hoorondoo. Yariltcaad bie biee uuchlaad heeregee zeruuleed. Evlerdee. Yamar ta nar haa holiin hyatad solongosiin. Mah tcus bishshuudee. Ene. Muusain. Hevlel bichij l baig yadii. Ta. Nariigaa hen heniig ni hen bee gedegiig ard bid nar medej l baigaa. Ta nar. Hen ni ch muu humuus bishee. Bichigch. Ni yu ch gej hudlaa gutgej. Bai hamaagui etcesiin etcest. Mongolchuud l evler. Tcaana chini uls oron. Ard tumnii asuudal erh ashig. L. Hetcuu bolno. Iimd. Mongol er hunii uujuu taivan uhaanaa garga. Aashtai heruulch. Avgai. Huuhnii heruul shig. Zarim muu. Setguulchiin. Neriig gutaasan. Tenegiin ugeer bitgii ug hii. Tcaana chini uujuu uhaantai sain. Humuus ih shuudee
-
Anonymous (September 05, 2012 8:26:28 pm )
erchuudiin l asuudal shtee
-
Anonymous (September 06, 2012 11:58:04 am )
Энэ арай дэндэж байнаа 2 гишүүнийг 2-ууланг нь эрхийг хасах хэрэгтэй монгол хүн тэр дундаа эрхэм гишүүн болчихоод нэгнийхээ өмнөөс төрийн ордонд салаавч өгөөд шоронд байх хүн гээд байхад хэн хүний шар гозойно биздээ. тэр дундаа омголон Хүрэлсүхийн бол бүрч ухаантайхан хүн бол түүнийг нь дэвчээд гомдол нэхэх байсан байх гэтэл аргагүй хамгаалалт хийсэн байна шүүдээ Ардчилсан намынхан ерөнхийлөгчөөсөө эхлээд шоронд хийнэ гэж бүх үгний өмнө оршил хэлээд түүгээрээ бахархан байдагт монголчууд үнэхээр дургүйцлээ илэрхийлж байна Энхбаяраар жишээ харуулж эвэртэй болгоныг далайлгаж байгаа нь өдөр алгасахгүй ТВ-үүдээр гарч байна энэ 4-н жилийг хүлээж суухуу гэдэг асуудал үүсгэх вий дээ жудагтай л байгаарай
5 Comments