antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 1, 2012 8 comments

Оюутолгойн баяжмалыг тээвэрлэхээр хүнд даацын 600 машин оруулж иржээ

нийтлэсэн Admin

Оюутолгой компани Айвенхоу Майнзын мэдлээс алгуурхан гарч Рио Тинто хэмээх мангасын аманд орсон билээ. Тус компани наймдугаар сарын 15-нд баяжуулах үйлдвэрийнхээ нээлтийг хийх төлөвлөгөөтэй байсан ч шинэ Засгийн газар байгуулагдах үйл явцтай давхацсан тул арга буюу хойшлуулжээ. Учир нь, шинэ Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын дарга, сайд нарыг байлцуулж байж энэхүү ёслолын арга хэмжээгээ хийх нь зүйтэй гэж үзжээ. Энэ хооронд Оюутолгойн ажилчид оройн 19 цаг 30 минутаас 21 цаг 30 минутын хооронд шар айраг шимж шаггүй найрладаг болсоор удаж байна. Үүнийхээ дараа үдэшлэгт орж салам бүжиглэх нь монголчуудын ухамсарт тааруулсан бодлогыг гадаад удирдлагууд нь явуулж байгаагийн нэг жишээ юм.

Оюутолгойгоос 10 гаруй километрийн зайд орших Ханбогд сум өнөөдөр ямар ч цэвэр усны нөөцгүй байхад энэхүү гэрээг хийсэн тухайн үеийн сайд нар ганцхан сумыг цэвэр усаар хангуулах асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадаагүй нь манай дарга даамлууд амьдралаас хэр зэрэг хөндий гэдгийг харагдуулна. Тэд Оюутолгойн урьдчилгаа 150 сая ам.долларыг авах гэж улайрсан болохоос бус улаан элс эргэлдсэн ханбогдчуудыг ундны усаар хангах асуудлыг урьтал болгосонгүй.

Өнөөдөр урд хөрш рүү зөөж буй нүүрсийг даруй 30 орчим жил олборлоно хэмээн ярьж буй ч 60-100 тонны даацтай Норд бенз машин 600-г захиалан авч 24 цагийн туршид зөөхөөр 1800 жолоочийг гурван ээлжлээр ажиллуулахаар болжээ. Энэ байдлаар аравхан жилийн дотор Оюутолгойн эд баялаг гадагшаа гарна гэсэн үг. Бидний муулах дуртай орос ах нар Эрдэнэтийн ГОК-ыг ашиглалтад оруулаад зогсохгүй бүхэл бүтэн орон сууцны хороолол босгож цогц арга хэмжээ авсны зэрэгцээ хаа байсан 70 километрийн зайд орших Сэлэнгэ мөрнөөс ундны ус татах шугам тавьсан нь өнөөдөр бодит түүх болон үлджээ.

Гэтэл магтах дуртай канадчууд маань орос ах нарын дэргэд олиггүй болох нь ганцхан энэ жишээнээс харахад тодорхой болж байна. Өнөөдөр тэнд пөөнийсөн халтар хэдэн гэр, ганц хоёр давхар блок болон сэндвичин байшин байгааг үл тооцвол Монгол оронд ашиг болон үлдэх олигтой нэг ч объект байхгүй байгаа нь “Алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэгчтэй адилхан үйл явдал болж байна.
А.Харанга /www.wikimon.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (September 01, 2012 9:17:51 pm )

    600 mashinaar 10 jil zuuvul yamar bayalag gehiin be dee

  • Anonymous (September 02, 2012 1:48:48 am )

    tiin sh dee tosgon bariulakh heregtei baina uchnuun ail urkh tusdaa amidarch bgaag ted oilgodoggui 1 l ikh tsalin amlaad ajilluulsan met yaridag irj bgaa setguulch malnuud ch gsn huuruud l ugeer ni yawj bdag
    tiin sh dee tosgon bariulakh heregtei baina uchnuun ail urkh tusdaa amidarch bgaag ted oilgodoggui 1 l ikh tsalin amlaad ajilluulsan met yaridag irj bgaa setguulch malnuud ch gsn huuruud l ugeer ni yawj bdag
    tiin sh dee tosgon bariulakh heregtei baina uchnuun ail urkh tusdaa amidarch bgaag ted oilgodoggui 1 l ikh tsalin amlaad ajilluulsan met yaridag irj bgaa setguulch malnuud ch gsn huuruud l ugeer ni yawj bdag
    tiin sh dee tosgon bariulakh heregtei baina uchnuun ail urkh tusdaa amidarch bgaag ted oilgodoggui 1 l ikh tsalin amlaad ajilluulsan met yaridag irj bgaa setguulch malnuud ch gsn huuruud l ugeer ni yawj bdag

  • Anonymous (September 02, 2012 1:50:53 am )

    oyutolgoin gereendee oorchlolt hiigeed darui tosgontoi bolgooch 76 malaa ta nariig gerees chini hol sar jileer ajilluulbal yaj baikh bol doo 1 ireed baidliig haraach

  • Anonymous (September 02, 2012 6:41:53 am )

    geree hiisen luibarchid boloh s bayr nyamdorj bayrtsogt zorigt nariig ATG shalgaj shorond ni suulgah boljee

  • Anonymous (September 02, 2012 9:56:24 am )

    kanaaduud davrah sag boloogui ta narig uhel mongoloos udej gargah bolno novshuudaa govichuudaa buugaa bariad hooj gargah sag bolson odoo huleeh zuil baihgui shuu eh oronch aavin hovguud eejin ohduud ehluuleh heregtei negdeh sag bolson Ganhuyag said uu hij chadah um harjil baigaarai

  • Anonymous (September 02, 2012 2:00:55 pm )

    ӨДӨРТ ОЛЗОВРОХ ОЛЗОВРОЛТЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ ХЭМЖЭЭГ ХЭЛЭЭР ГАРГАЖ БАЙГАА БҮТЭЭХТҮҮНИЙ ХЭМЖЭЭГЭЭР ТОГТООХ ХЭРЭГТЭЙ ЮМ ӨӨРӨӨР МӨН ОЛЗОВРОЛТЙН ХЭМЖЭЭГЭЭР НЭМҮҮ АШАГИЙГ ТАТБАР АВАХ ХЭРЭГТЭЙ ГЭХ МЭТ АРГА БАЙНА МӨН БУСАД БАЙВАЛ ЗААВАЛ МӨРДӨХ ГЭРЭЭ ХУУЛИЙГ БИЁЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ҮҮНЭЭС ГАРСАН АСУУДАДЫГ БУРУУТАЙ ИТГЭЭД ХАРИУЦАХ ХЭРЭГТЭЙ ГЭРЭЭГ ДАХИН ИРГЭЖ ХАРОАХ
    УУЛЬ УУРХАЙН ХУУЛИЙГ МАШ ХУРДАН ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛЫН ТАЛ 51 ХУВИЙГ НЬ ЭЗЭМЖЭХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (September 03, 2012 2:40:46 pm )

    bichsen hun n icheechee
    bichij bgaa yumaa sudalmaar yum oyu tolgoi nuursnii uurhai bish sh dee tgd ch end tgj pivdoj bujigledeg yum bhgui manai mglchuud bol ene shan tom uildver bariad hdn myangan huniig sard mgld l bhgui tsalingaar tsalinjuulj chadlaa yu uursduu idej uugaal taarna yu ch chadkun bj hun muulahdaa sn malnuud

  • Anonymous (September 18, 2012 7:45:12 pm )

    orosoos orj irsen bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna,mun borluulagch ajild awna,tsalin 4g zarah tutamd say tugrug olgono.utas 91915043 91914197

antalya rent a car