antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2012 1 comment

Төмрийн хүдэр “Алт” болох вий

нийтлэсэн Admin

Манай улс нүүрс, зэсээр баялаг. Тиймдээ ч хэдэн сая тонноор нь түүхийгээр гадагш нь зөөгөөд байхад

харамлах сэтгэл төрдөгүүй. Хангалттай нөөцтэй юм чинь байгаагийнх нь хэрээр борлуулж ашиг олох нь одоогийн уул уурхайн салбарынхны сэтгэлгээ. Харин нүүрс, зэсийн хөлд үрэгдэж байгаа нь төмрийн хүдэр. Сүүлийн зургаан жилийн хугацаанд 37 компани, аж ахуй нэгж өмнөд хөршид 6.9 сая тонн төмрийн хүдэр экслортолсон гэсэн албан мэдээ бий. Тэгвэл өнгөрсөн оны эхний арван сард л гэхэд 4.8 сая тонныг 347.8 сая ам.доллараар урд хөршдөө гаргажээ. Түүнээс хойш төмрийн хүдрийн экспорт хүрээгээ тэлсээр экспортын бүтээгдэхүүний эхний гуравт жагсч байна. Ер нь дэлхийн улс орнууд төмрийн хүдрээр тийм ч баялаг биш. Манай улсын батлагдсан нөөц гэхэд дөнгөж 600 гаруйхан сая тонн. Энэ нь дэлхийн нийт нөөцийн 0.5 хувийг эзэлдэг. Төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхий эд болсон төмрийн хүдрийг улс орнууд ихээхэн хямгаддаг. Харин манайд эсрэгээрээ шороотой нь хамт зарсаар дуусгах нь. Эргээд хэдэн жилийн дараа дотоодын төмрийн хүдрийн хэрэгцээгээ хаанаас хангах вэ. Хямдхан өгсөн урд хөршөөсөө хоёр нугалсан үнээр буцаан худалдаж авах уу. Сайншандын аж үйлдвэрлэлийн цогцолбороос эхлээд хүнд аж үйлдвэрүүд барих төсөл, хөтөлбөр олон байна. Тэр бүхний гол түүхий эд нь яалт ч үгүй төмрийн хүдэр. Өдөртөө л 50-60 вагоноор нь хил гаргаж байгаа төмрийн хүдэр тэр үед алтнаас ч үнэтэй болох вий.
Өндөр үнэтэй байгаа бол яахав. Хүдрээ зараад ашиг олно гэхсэн. Харин дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ улам унасаар байна. Хятадын гангийн үйлдвэрлэл удааширч, салбар нь гацаанд орсноор эн»хүү түүхий эд улам үнэгүйдсээр. Хятадын эрэлт суларсан гээд манай улс экспортоо зогсоохгүй нь лавтай. Хямдхан ч хамаагүй байгаа хэдэн тонноо өгч байж зарлагаа нөхөх биз. “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Том Албанезе Хятадын төмрийн хүдрийн эрэлт буурч байгаа нь цаашид хэдэн сараар ч үргэлжилж магадгүйг хэлсэн байна. Үнэхээр үнэд хүрэхгүй юм бол заавал зарах хэрэг байна уу. Хадгалж байгаад дотоодын хэрэгцээндээ ашигласан нь дээр биш гэжүү.

Төмрийн хүдрийн үнэ 2009 оныхоос хамгийн доод хэмжээнд хүрч нэг тонн нь 104 ам.доллар хүрээд байгаа юм. Дэлхийн төмрийн хүдрийн хоёрдугаар том нийлүүлэгч Рио Тинто төмрийн хүдрийн салбартаа 16 тэрбумын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол өрсөлдөгчид нь төмрийн хүдрийн уурхайд хийх хөрөнгө оруулалтаа түр зогсоох буюу цуцлах дээрээ тулаад байна. Төмрийн хүдрийн эрэлт буурсан нь коксжих нүүрсний үнэд ч нөлөөлөөд байгаа. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр өнгөрсөн долдугаар сард тус улсын коксжих нүүрсний импорт өмнөх сараасаа 39,5 хувиар буурсан гэнэ. Эрдэс баялаг гэдэг шавхагдашгүй арвин биш. Уул уурхайн зах зээлд ашигт малтмалын үнэ сэргэх үед нь эрдэс баялгаа борлуулж ашиг олчихоод, унах үед нь нөөцлөөд байвал зөв ажиллагаа болно гэдэг. Харин өнөөдрийнх шиг байгаагийнх нь хэрээр зарж, ашиг олох гэсэн явцуу сэтгэлгээ тийм ч удаан амь бөх оршихгүй гэдгийг судлаач эрдэмтэд сануулсаар байна.

“Зууны Мэдээ” Б.Солонго


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (August 29, 2012 3:08:27 pm )

    хүүе энэ одоо ямар холбогдолтой зураг вэ? миний авч байсан баянхонгорын зураг байх юм

antalya rent a car