
“Солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй гадаад оюутнуудыг, цагт 15 мянган воны хөлстэйгээр бааранд зөөгчөөр ажилд авна” гэсэн зарлалыг интэрнэтэд тавьж , цагийн ажил хийхээр ирсэн охидуудад рүүм салонд ажиллавал илүү их мөнгө олж чадна хэмээн хэлдэг саналыг хүлээж авсан охидууд ийнхүү биеэ үнэлдэг байсан нь тодорхой болжээ. Мөн тэдэнд дэлхийд алдартай гоо сайхны брэндийн бүтээгдэхүүнийг “биеэ үнэлбэл хямдхан өгнө” гэсэн үгэнд нь итгэж ажилласан охидууд ч байгаа аж.Үнэхээр энд биеэ үнэлж ажилласан хятад оюутанд гадаадын гоо сайхны барааг 10 хувь хямдхан үнээр өгснийг, тухайн оюутан үнээр нь найздаа зарж байсан байна.
Харин Монгол оюутан охин нэг удаадаа 300 мянгаар биеэ үнэлж , олсон мөнгөнийхөө талыг өөртөа авахаас гадна 2 цагт 20 мянган вон авч рүүм салонд ирсэн Солонгосчуудад ширээний хүүхэн болж үйлчилдэг байсан нь тодорхой болоод байна. Одоогоор баригдаад байгаа дээрх 6 оюутан бүсгүйтэй хамт буудалд хоносон Солонгос эрэгтэйчүүдийг буудлын мөнгөө төлсөн картын дугаараар хайж байгаа гэнэ. Тэднийг цагдаагийнхан олж хариуцлагад татах юм байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 21, 2011 9:38:06 am )
zawaarsan muu nowshnuud uheesei ohidood n ch bas solongoschuud bugd
1 Comment