antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 24, 2012 20 comments

Агентлагийн дарга нар 100 татаж эхлэв

нийтлэсэн Admin

Олонхийн суудал авсан Ардчилсан нам Засгийн газар байгуулснаар томоохон халаа сэлгээ хийж эхлээд байна.

Засгийн газрын яамдуудын тоог нэмж, оронд нь агентлагуудын тоог хасав. Засгийн газрын бүтэц 16 яам, 19 сайдтай болж, 43 агентлагийг 28 болгон 15-аар цөөрүүлэх шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, Авто замын газар, Авто тээврийн газар, Биеийн тамир спортын газар, Удирдлагын академи, Эрчим хүчний газар, Ойн газар, Усны газар, Соёл урлагийн хороо, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Төмөр замын газар, Эрүүл мэндийн газар, Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуй эрхлэх газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төр засгийн үйлчилгээний газар, Мэргэжлийн боловсрол сургалтын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар гэсэн 15 агентлагийг татан буулгана. Өчигдөр уржигдраас дээрх агентлагуудын заримынх нь ширээ сандлыг нь зөөж, аж ахуйн шинжтэй ажлыг нь хийж эхэлжээ.

Шинээр байгуулагдаж буй Хүний хөгжил, хөдөлмөрийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам гээд шинэ нэртэй яамдуудад дээрх агентлагуудын ажилтнуудыг шингээчихнэ хэмээн Ерөнхий сайд тайлбарлаж байгаа. Тухайлбал Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд гэхэд Эрүүл мэндийн газрын ажилтнууд орох жишээтэй. Гэвч Эрүүл мэндийн газар нь 119 ажилтантай гэж байгаа. Тэр бүх хүнийг тус яам руу бүгдийг нь оруулчихна гэдэг юу бол. Эрүүл мэндийн газрын 119 ажилтан, бараг л яам байгуулах хэмжээний хүний нөөц гэсэн үг. Тэгэхээр Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд бүгдээрээ орох боломжгүй. Түүнчлэн Биеийн тамир спортын газар 77 ажилтантай бөгөөд тус газрын ажилтнууд бүгдээрээ Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд ажилд орохоос өөр чиг үүрэгтэй яам байхгүй. Тэгэхээр нийт 200 орчим ажилчныг нэг яам шингээж чадах уу. Агентлагуудын ажилчдыг яамд руу оруулах ажил сайн хийгдсэн ч тодорхой хэмжээгээр ажилгүй үлдэх хүний тоо гарах нь мэдээж.

Агентлагуудыг татан буулгах АН-аар толгойлуулсан Засгийн газрын дээрх шийдвэр ажилчдад нь гэхээсээ илүүтэй, газар, агентлагуудын дарга нарт хамгийн хүнд туссан мэдээ байна. Зарим агентлагын дарга нар татан буугдах мэдээ сонссоноо “тэмдэглэж”, 100 татацгааж байгаа сураг дуулдана. Халамцуухан дарга, ажилчдаараа түшүүлэн агентлагийнхаа хаалгаар орж ирж байгаа юм байх. Дөрвөн жил том газрыг толгойлсон дарга нар нус нулимсандаа холилдон байгаа сураг ч дуулдав. Улс төр хатуу тоглоом ажээ. Намгүй бол хүчгүй, ялагдвал бүр хэцүү гэдгийг агентлагуудыг татан буулгах энэ шийдвэр тэдэнд харууллаа. Тэдэнд одоо ажиллах газар олдохгүй л болов уу. Тэд бол МАН-ыг төр барих үед томилогдсон дарга нар. Том агентлагын дарга байсан эрхэм яамны хэлтэсийн дарга хийгээд явах уу. Бараг л үгүй, боломжгүй зүйл. Тэглээ ч тэдний зоргоор сөрөг хүчнийхээ хүнийг яамандаа ажилд авахгүй. Түүний оронд өөрийнхөө намын, чих зөөлөнтэй нэгнийг албан тушаалд томилсон дээр гэж бодно биз дээ. Тиймээс эрхэм дарга нар дараагийн УИХ-ын сонгууль, дөрвөн жилийн хугацааг хүлээхээс өөр аргагүй юм.

Ойроос 100 татах дарга нарын тоо нэмэгдэх ч сураг дуулдах болов. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг тавьж магадгүй байгаа ажээ. АН-ын зүгээс Монголбанкны ерөнхийлөгчийг унагах, сонирхол байгаа гэж мэдээлж байгаа юм. Харин түүний орны хүн ч яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Мөн МХЕГ-ыг ч татан буулгах мэдээлэл чих дэлсээд байна. Улс төрийн халаа, сэлгээ цааш үргэлжлэх нь.

Т.АМУР
Olloo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (August 25, 2012 8:10:31 am )

    MHEG-g l hamgiin turuun tatan buulgah heregtei bsan yum.

  • Anonymous (August 25, 2012 10:03:16 am )

    ОРОНТООГ ЦӨӨЛӨХ НЬ ЗӨВ ТӨРИЙН АЛБА ОРОН ТОО ИХДЭЖ СУЛ САЛИН АВДАГ
    ХАХУУЛИЙН ТУЛМУУДИЙН ГАЗАР БОЛСОН ҮНЭН ЧАНАРТААН ТЭД ӨӨРӨСДӨӨН АЖИЛ ХИЙГЭЭД ӨӨРИЙН
    АМЬДАРЛАА АВААД ЯВАЖ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ НАМАД ДАРГАД ДОЛГОНОЖ СУУДАЛ БӨГЛӨЖ АМЬДАРДАГ ХУВАЛЗНУУД ЭНЭ ХУВАЛЗНУУД ХООЛ НЭГЭЖ ЖАГСАНА ГЭНЭ
    ХАХУУЛЧАД ИЛ ГАРЧ ИРХЭНЭ ЖАГСАХАД НЬ САЙН САЙН ХАРААД АВААРАЙ АРД ИРГЭД МИНЬ

  • Anonymous (August 25, 2012 10:54:37 am )

    ene niitleliin garchigiig unshsan chin darga nar 100 tataj ehlev gedgiig 100, 100 g arhi tataad bga l yum gej oilgohoor bna hehe

  • Anonymous (August 25, 2012 11:31:18 am )

    XIISEN AJILGYI BAAGII NARIG XALAX NI ZOB

  • Anonymous (August 25, 2012 11:54:51 am )

    Агентлаг нэртэй, татварын мөнгийг хайр найргүй халаасалж баяжсан бүдүүн гэдэстэй дарганцаруудыг үтэр түргэн зайлуулахыг ард түмэн маш их хүсэж энэ удаа ардчилсан намд итгэл хүүлээлгэсэн нь үнэн шүү дээ наадуулаа хурдан зайлуулах хэрэгтэй кккк

  • Anonymous (August 25, 2012 1:57:02 pm )

    huvalznuudiig halaach nytslaach

  • Anonymous (August 25, 2012 4:13:36 pm )

    Хувийн компаниуд ажил хийж, ачааалтай ажиллаж сураагүй хүнд суртал гаргаж сурсан төрийн албан хаагчдыг ч бараг л ажилд авахгүй болов уу даа. Яана даа хөөрхий

  • Anonymous (August 25, 2012 5:12:39 pm )

    орон тооны цомхотгол хийх нь зов,татварын монгоор ийм олон ажлаа хийдэггуй их зантай хоолны савнуудаар яах юм бэ хамгийн чадвартай 3 хуний ажлыг хийж чадах боловсон хучинг авч улд

  • Anonymous (August 25, 2012 7:49:09 pm )

    11r horoolold shine ashiglaltand orsn 2 uruu bairiig neg jiliin hugatsaatai tureesluulne. buren tawilgatai, buh yumandaa oir, gal togoo tusdaa. holboo barih utas 88081113, 88831113. une:sariin 1000000 tugrug, tulburiig jileer awna.

  • Anonymous (August 25, 2012 8:34:58 pm )

    tur soligdoh bolgond halaa selgee hiigeed bujignuulaad baival hetsuu ‘ ym bn da muruuruu ajlaa hj bga humuus n hohirood uldeh ym bn

  • Anonymous (August 26, 2012 8:55:33 am )

    ажил хийдэггүй хүнд сурталтай, биеийн амрыг харж иргэдийн татварын мөнгийг залгиж сурсан төрийн албан хаагчдыг ажлаас халж зайлуулах нь зөв.лбхн контортоо архи уусан согтуу ирсэн бол ажлаас зайлуулах хууль тогтоомжийн дагуу шууд ажлаас нь халах нь зөв

  • Anonymous (August 26, 2012 7:57:23 pm )

    Gadaadiin hurungu oruulaltiin gazariig tatan buulgasan n nudee olson hereg boljhee bayar hurgey amjilt husey shine ardchilsan zasgiin gazartaa

  • Anonymous (August 27, 2012 5:40:23 am )

    Kkkkk a namiin darga nar ch gesenbgaa shdee

  • Anonymous (August 27, 2012 7:04:57 am )

    agentlag neriin dor tatwariin mungiig idej bayajsan nuhdvvd ih bii.jisheelbel hudulmur halamjiin agentlagiin sogtuu dogolon Bayarsaihan. ene nuhur hvn chanar muutai tatwariin munguur bayajsan ajlaa medehgvi bj arhi ih uudag nuhur.ardchilsan nam iimrrhvv hogiin garuudaa huwiin ambitsi huusun heden gishvvdee ajil hiilgej surgah heregtei .huwiin sonirholoor uuriinhuu erh ashigt niitsvvlj ajil hiideg hvmsvvdee zailuuah heregtei sh dee odoo tsag ni bolsooon.

  • Anonymous (August 27, 2012 10:19:30 am )

    шударга ажил маш их таалагдаж байна ойн газрын дарга авгай ардчилсан намынх тэглээ гээд адилхан хандаж, аймаар баяжиж байгаа хүн байна лээ дээ хойшоо зуслангийн нэг ам тэр чигээрээ тэр тунгалагийн амралтын газраар дүүрчихсэн байна лээ

  • Anonymous (August 27, 2012 10:32:28 am )

    соёл урлагийн хорооны дарга лхагвасүрэн гуай бол ажил хийснээс амарсан нь дээр болсон нэг хүн байна. харахаар л амраасай, хэвтээсэй гэж бодогдмоор харагдаад байдагийн

  • Anonymous (August 27, 2012 11:24:28 am )

    wmaa hiitsen darga nar gazardahgvi shvv dee iim wm oilgohgvi hogiin wm bichdeg setgvvlch bna daa

  • Anonymous (August 27, 2012 4:14:39 pm )

    chamaig bichchihsiin bna ldaa tegeed egduutsee uy

  • Anonymous (August 27, 2012 8:49:21 pm )

    zov shde, ajil torolgui orlogoguigeer ard irged herhen aj amidralaa avch yavah gej yaj zovj zuderch yadarch baidagiig MAN-iin huvalnuud oorsdiin biyer mederch uzeh heregtei

  • Anonymous (August 27, 2012 9:19:47 pm )

    Zuv zuv. Erchim khuchnii gasriin darga turuus tursun terbumten avilgach Bayarbaatariig ATG shalgakh boloogui yum uu ?

antalya rent a car