antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 24, 2012 16 comments

Мөнгийн дайтай хүрэл ба хүрэл царайлсан мөнгө

нийтлэсэн Admin

Тэгж ярих юм бол манай тамирчид жирийн нэг медаль хүртсэнгүй. “Мөнгийн дайтай хүрэл”, “алтын дайтай мөнгө” гэдгийг нь зүүсэн гэнэ. Хэрвээ алт авсан бол тэр нь юуны дайтай байхыг бүү мэд. Ингээд бодохоор “юуны дай­тай  юу” болох нь мэдэгдэхгүй юмыг аваагүй нь зөв тул алтан медальгүй ирсэн нь жинхэнэ монгол ухаан бай­жээ гэлтэй.

Ямар ч юм сайжрах тийшээ явдаг нь үнэн байна. Манай хамтлагууд “амьд хөг­жим”-тэй тоглолт хийж байна. Хүн тавьдаг газар хэсүүчилж явсан аятай “үхсэн” хөгжим чагнаж байснаа мэдэхээр жаахан айдас төрөх юм, гэх­дээ яахав. Яг л ухаалаг гар утас гарсны дараа гарт бай­гаа утас маань тэнэг болохыг мэдэх үед төрдөг сэтгэгдэл шиг. Тэр дорхноо “утас нь тэнэг байх нь утаснаасаа тэнэг байснаас дээр” гэхчлэнгийн өөртөө таарсан афоризм бодож олоод тайтгардаг шиг.

Зарим юм ухаарч гүйцэх аргагүйгээр сайжирч байна. Манай дуучдын цөөнгүй нь “ам барьж” дуулдаг болсон гэх юм. Ухаан хүрэхгүй юм, амаа барьчихаар хаагуураа дуу нь гараад байна аа.

За энэ ч яахав. Өөр сайхан юм бишгүй байхад тэрийг ярина аа. Манай тамирчид  олимпид зүгээр л “сайхан оролцоод” л ирдэг байсан бол медаль зүүгээд харьдаг боллоо. Дээхнэ үед  аятайхан оосор олж ирэхээр мордсон аятай “Медалийн оосроос атгаад алдчихлаа” гэсээр ирдэг байснаа  бүр больжээ.

Тэгж ярих юм бол манай тамирчид жирийн нэг медаль хүртсэнгүй. “Мөнгийн дайтай хүрэл”, “алтын дайтай мөнгө” гэдгийг нь зүүсэн гэнэ. Хэрвээ алт авсан бол тэр нь юуны дайтай байхыг бүү мэд. Ингээд бодохоор “юуны дай­тай  юу” болох нь мэдэгдэхгүй юмыг аваагүй нь зөв тул алтан медальгүй ирсэн нь жинхэнэ монгол ухаан бай­жээ гэлтэй.

Цаашлуулаад харахад манай бусад тамирчид тавын дайтай зургадугаар байр, хүрлийн дайтай тавдугаар байрыг эзэлсэн гавьяатай болж байна. Мөн ялсны дайтай хий мөргөж, сүүлээсээ хоёр дахийн дайтай эцсийн байрыг эзэлж явсан нь тодор­хой.

Нөгөө талаас манай тамирч­дыг ялсан этгээдүүдэд “хүрэл царайлсан мөнгө”, “мөнгөний л үнэ хүрэх  алт” ногдсон байна. Түүнчлэн тэд “тавдугаар байртай дүйх хүрэл медаль”-аа зүүчихсэн  улайсхийгээд явж байх болтой.

Мөн “Лондоны олимпийн дэвжээ манайханд хатуу бай­на” гэсэн дүгнэлт үзэгч-тамир­чин,  мэргэжилтнүүдийн дунд гарсныг мартаж болохгүй. Дараа дараагийн олимпийн дэвжээг зөөллөх асуудлаар одооноос хөөцөлдөхгүй бол эцсийн эцэст хохирдог гэл­цэж байна. Эсвэл өд сөдөөр дэв­жээ хийгээд түүнээ аваачаад барилдаж болох эсэх асууд­лыг судалмаар байна. Мөн медалиа өөрсдийн зардлаар хийгээд өөрөө авч болдог эсэхийг мэдэх. Тэрчлэн олим­пийн медаль хийхэд манайх алт нэмэрлэсэн нь үнэн юм бол учир байдлаа хэлээд нэгийг гуйгаад авч болоогүй л юм байх даа.

Олон улсын олимпийн хорооноос манай санал санаа­чилгыг амьдралд хэрэг­жүүлэн олимпийн медалийн тогтолцоонд инноваци хий­гүүш­тэй. Тухайн төрөлд хоёр хүрэл медаль өгөх мөртлөө  мөнгө, алт нь нэг нэг байгаа нь тааруухан юмс нь дундаж болон сайнаасаа олон бай­даг гэсэн агуулгатай болж байна. Ингээд бодохоор хор­воогийн тааруухан хүмүүс нь дундаж болон онцчуултайгаа харьцуулахад хоёр дахин олуул байдаг мэт мессэжийг түгээж байгаа нь олимпиз­мийн ариун сурталтай зөр­чил­дөж байгаа юм. Ийм үзэл санаа амь бөхтэй байгаа цагт бүс нутгийн хямрал, терро­ризмтай тэмцэх тухай бодолт­гүй. Уул нь бэлэг дэмбэрэл талаасаа бол тухайн төрөл, жин тус бүрт гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл гардуулж байвал сая төгс төгөлдөр болох юм.

Үгүйдээ л медаль тус бүрийг гурван зэрэгтэй бол­гомоор. Жишээ болгож мөнгөн медалийг аваад үзье. Хүрэл шиг мөнгө (өнөө манай тамирчныг ялсан нөхөр авдаг шиг), мөнгө шиг мөнгө (энэ бол ойлгомжтой), алтын дай­тай мөнгө (манай тамирчны авдаг) гэх мэт.  Хүрэл  ч яахав нэгийг нэмээд болчихно. Харин алтан медалийн дээр юм байхгүй учраас тэргүүн зэргийнхийг нь “хошойгийн дайтай алт” гэвэл болох мэт. Мөн цаашид олимпийн хүн­дэт алтан, мөнгөн медалиуд бий болгож олон жил олим­пид идэвхтэй, тасралтгүй оролц­сон болон хандив өргөсөн тамирчдад олгож байгууштай.

Тамирчдын авсан меда­лийн талаар “Үнэн хэрэгтээ манай ард түмний авсан медаль”, “Ард түмнийхээ өмнөөс энэ шагналыг хүрт­сэндээ баяртай байна” гэхч­лэнгийн сайхан үгс дуулдаж байна. Тамирчид ч үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл хийхгүй юм. Энэ үгийг дуулаад ард түмний “нэг ширхэг” боло­хынхаа хувьд их урамтай байгаа ба тэдэнд олгож бай­гаа мөнгөн шагналаас өөрт ногдох хэсгээр юу юу авахаа тооцоод сууж байна. Медалийг нь заавал зүүнэ гэхгүй ээ. Харин шагналын орон сууцанд нь зохих оочерийн дагуу бусад хоёр сая гаруй иргэнийхээ адил найман жилд нэг удаа очиж хоноход болохгүй нь юу билээ?

Медальтай тамирчдад цалин өгнө гэснээс болоод хотын бүх оффис эзгүйрлээ. Гудамж талбайгаар  нэг л их биеийн тамир хийсэн, гар дээрээ суниасан улс. Медальд санаатай юм байх аа…

Б.ЦЭНДДОО


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (August 24, 2012 2:47:41 pm )

    balai yum bichikhee boli medrel muutai yum be TSENDDOO Rng bolon devjeen deer tulaldaj uzeegui baij heniig doromjlood baigaa yum be setguulch guai6 bi ooroo tamiraar hicheellej yavsan tamirchdaa omoorch bna6 ted chadlaaraa l ekh orniikhoo neriig gargalaa sh dee olimpiin horoonii humuusee shuumjlee harin

  • Anonymous (August 24, 2012 2:51:07 pm )

    Медальтай тамирчдад цалин өгнө гэснээс болоод хотын бүх оффис эзгүйрлээ. Гудамж талбайгаар нэг л их биеийн тамир хийсэн, гар дээрээ суниасан улс. Медальд санаатай юм байх аа6 yu ni buruu b aa yum 6 uneekheer koread baidag shig guiltiiin fitnesiin heregleltei humuusee hogjuulekh zaal talbaitai ordon p;on bolgomoor bna sh dee6 korea kinonii avakh yum ni ene shu humuus ni bugd l guij haraigaad usand seleed byaldarjaad biye chiiregjuuleed baigaa biz dee

  • Anonymous (August 24, 2012 3:07:51 pm )

    kkk,goyo bichij

  • Anonymous (August 24, 2012 3:54:19 pm )

    xa xa xa

  • Anonymous (August 24, 2012 5:36:43 pm )

    za zailaa yu bicheed matartaad baigaam be

  • Anonymous (August 24, 2012 5:52:00 pm )

    Б.Цэнддоо та эрүүл ухаантай хүн үү эсвэл ийм өөтч зантай юм уу та лав спортоор хичээллэж үзээгүй байхаа эрүүл бус зүйл бичиж цагаа бүү гарздаж бай

  • Anonymous (August 24, 2012 6:50:23 pm )

    нөгөө талаас нь харуул зөв л юм бичсэн байнашдээ болж болж

  • Anonymous (August 24, 2012 11:25:37 pm )

    ha ha ynen l yum bichsen bna shyy dee . nogoo ynasan bohod shaltag myndahgyi gedeg shig manai tamirchid dandaa l sonin yum yaridag shyy dee.neeree alt avchihsan bol YU geh bol ter n ih sonin bna shyy

  • Anonymous (August 25, 2012 1:50:25 am )

    ene huniig bichdeg tegeed bas yamar shagnaltai ch gedeg bilee,ta bolioo,tanii bichseniig unshihaar omnoos chini icheed bh um,LOL

  • Anonymous (August 25, 2012 9:28:12 pm )

    ТА НАР БОЛЬ ЯМАРЧ ХОШИН ШОГИЙН МЭДРЭМЖГҮЙ ,ХӨӨРХӨН Л БИЧСЭН БАЙНА.БИ ЛАВ УНШААД ЗӨНДӨӨ ИНЭЭЛЭЭ.ХЭРҮҮЛ ХЙИХЭЭ УРЬТАЛ БОЛГОХЫН.

  • Anonymous (August 25, 2012 10:38:11 pm )

    Zailuul huurhii ymtai my.

  • Anonymous (August 26, 2012 3:54:05 am )

    Hahaha oird ineegeeguigeree l ineelee. Uneniig engiin alia hoshinoor ilerhiilsn bna. Ineegeed nas urtasdag bol neleen hedn odr nemegdsn bha. Olon torloor zondoo iim um bicheerei. Bi lav unshihaas hezee ch uidahgui um bna.

  • Anonymous (August 26, 2012 8:22:32 am )

    gimnastik th hiij vzeegyi novhs baihdaa

  • Anonymous (August 26, 2012 11:35:11 am )

    tsenddoo gj erguu sda we

  • Anonymous (August 26, 2012 9:03:43 pm )

    Goe l bichsen bnshdee, dandaa magtana gej yu bhaw, hoshin shuumjiig zovoor ineej huleej awaad harin dotroo neg yum bodoh l heregtei uhaant humuusee

  • Anonymous (August 27, 2012 1:35:03 pm )

    zuv zuv uniig 4jil ulsin hool idej, tusviin munguur beltel surguuli hiicheed ‘olipod shan oroltsood irj’bgaa tamirchid dasgaljuulagchdad zoriulsan bn shde shan bichjee kkk

antalya rent a car