-Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү?
-Сүүлийн үед цоо шинэ уран бүтээлийн ажил эхэлчихээд, их л завгүй хүн энүүгээр гүйгээд байна даа. Манай хамтлагийн анхны тайзны уран бүтээл гарах гээд жүжгийн бэлтгэл ид явагдаж байгааг харж байгаа байх. Ерөнхийдөө бэлтгэл ажил хангагдаад дуусч байгаа. Энэ бол бидний маш удаан хугацааны турш бодож, ярьж, мөрөөдөж байж барьж авсан ажил, мөн тайзны анхны бүтээл гэдэг утгаараа сэтгэл нэлээн догдолж байгаа шүү.
-Тэгвэл шинэ уран бүтээлийнхээ талаар тодорхой мэдээлэл өгөх байх?
-Францын Элчин сайдын яам болон зохиолч Эрик Эммануэль Шмиттээс албан ёсны зөвшөөрөл авч түүний “Хоёр ертөнцийн буудал” хэмээх зохиолыг драмын жүжиг болгон тайзнаа амилуулах гэж байна. Энэ жүжигт манай хамтлагийн дөрвөөс гадна СТА Ц.Батхуяг /Амбий/ ах, Б.Навчаа эгч гээд хэд хэдэн жүжигчин урилгаар оролцон тоглоно. Жүжиг маань зургаан гол дүртэй. Найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Бодлын хулгайч” зэрэг кинонуудыг найруулсан Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа. Жүжгийнхээ утга санааг энд ярьчихвал сонирхолгүй шүү дээ. Мэдээж үзэгчид өөрсдөө ирээд үзэг. Ямар ч гэсэн манай жүжиг бүх насны хүмүүст зориулсан гэдгээрээ онцлог, аль ч насныхан үзээд өөрийгөө эндээс шинээр олж харна гэж найдаж байна. “Хоёр ертөнцийн буудал”-д та бүхэн саатаад үзээрэй гээд жүжгээ рекламдчих уу? (инээв)
-За тэгвэл уран бүтээлийн яриагаа дуусгая даа энэ зуныг хэрхэн өнгөрүүлэв?
-Энэ зун төрсөн нутагтаа очиж амарсан. Би чинь Төв аймагийн Батсүмбэрийн хүн шүү дээ. Бас ажлаар Архангай, Сүхбаатар аймгуудаар явсан юм байна. Тэгээд олимп үзээд л, сонгууль ч болсон болохоор завгүй зун байсан шүү.
-Бага насандаа ямархуу хүүхэд байв?
-Миний бага насТөв аймгийн Батсүмбэр суманд өнгөрсөн. Ер нь бол хүүхдүүдийн л адил энгийн нэгэн хүүхэд байсан. Харин нийгмийн ажилд идэвхитэй тийм охин байлаа. Урлагийн хүн болсон хүмүү сихэнхдээ хичээл гэхэсээ илүү нийгмийн ажилд их идэвхитэй хүүхэд байсан байх гэж боддог. Хичээлийн хувьд нийгэм, биологийн хичээлдээ их сонирхолтой хүүхэд байсан. Алгебрьт бол үнэхээр дургүй байж билээ. (инээв)
-Хайрын захиа анх хэддүгээр ангидаа авч байсан бэ?
-Наймдугаар ангидаа авч байсан. Их инээдтэй надтай үерхээч гэсэн хоёрхон үгтэй тийм захиа авч байсан. (инээв)
-Хамгийн анх хэзээ алкаголь хэрэглэж байв даа.
-Аравдугаар ангийнхаа хонхны баяраар 38-уулаа нэг шампанскыг ангийнхаа багштай хувааж ууж байлаа. Одоо бодоход их дурсгалтай санагддаг юм.
-Хувцасаа ер нь ихэнхдээ хаанаас авдаг вэ?
-Гадагшаа явахдаа ихэвчлэн авчихдаг. Гэхдээ хүн л юм чинь хэрэгцээ гарна.Тиймээс шаардлагатай авах юм гарвал монголоос авчихдаг л юм. Жишээ нь тоглолтонд зориулсан хувцасыг бол хаанаас ч хамаагүй авчихдаг.Нарантуулаас авч байсан удаа ч бий.
-Та жингээ барихын тулд ямар нэгэн дэглэм барьдаг уу?
-Би их гүйх дуртай тиймээс дэглэм барина гэхээсээ илүү гүйхийг их боддог. Гэрийнхээ ойролцоо өглөө эрт цаг заваараа их гүйдэг юм.
-Гэр гэснээс танайх аль дүүрэгт амьдардаг вэ?
-Манайх Баянгол дүүргийн 4-р хороонд амьдардаг.
-Та хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ?
-Хамгийн сүүлд дүүгийнхээ хүүхдийг төрөхөд уйлж байсан юм байна. Дүү маань нэг хүүтэй тэгээд эмч нар ахиад хүүтэй болох юм байна гэж байсан чинь охин төрсөн.Тэгээд маш их баярлаад уйлчихсан. (инээв)
-Ярилцлага өгсөн таньд баярлалаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 24, 2012 11:26:50 am )
Xangai byryy congolt baican shu . Bac arxu ux yygaad baigaa xaragdaad baican bolbol arxia tataarai. Ux cain arxu yydag yum bn le gej tsyg arxu yycan buxchvvd chin yariad baican. Xormoigoo changa bariad yawbal chamd xangaigaac cain zalyy oldox baixaa.
-
Anonymous (August 24, 2012 4:14:28 pm )
tegeed chi uerhee biz de bas tsooluulaa biz de shan bsan shuu
-
Anonymous (August 25, 2012 12:19:40 pm )
yaanaa ter neg hamgaalaltiin albanii darga Hangai gj neg yag dunguu medrel muutai yum shg tsaraitai nuhur shdee hahaha muugaa medku mangar huuhemseg naasss
-
Anonymous (August 25, 2012 8:09:01 pm )
Хоёрхон үгтэй хайрын захидал авч гэнэдээ КККК.
-
Anonymous (August 25, 2012 8:43:48 pm )
sain jujigchin ,saihan ch huuhen,amjilt husie!
-
Anonymous (August 26, 2012 7:54:19 pm )
sogtuu untaj baihad bi neg shaasan.ene medehgui tsug yavsan bossiigoo gej bodson bh aa.ter n door manai bosstoi tv-r foodball uzeed zavgui bsan kkk.
-
Anonymous (August 28, 2012 3:24:04 pm )
Deejin korea kargo ni ta buhnii agaariin ilgeemjiig 7 honogt 2 udaa ilgeeh bolnio (2 bolon 4 dehi odor) agaariin ilgeemjiig odor bur huleen avch bn. Utas : 324174; 305568 ; 91913988 ; 99185240
Manai hayg : Tsirkiin zuun tald shaazan vaarnii uildveriin 1dawhart
2 r salbar Achlal ih delguuriin 2r dawhart tus tus bairlaj bn . Ta buhen orgonoor uilchluuleerei . Uilchluulegch ta buhend bayrlalaa
7 Comments