antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 23, 2012 1 comment

Монголын гурван “насгүй”

нийтлэсэн Admin

Монголчууд бид эрт үеэсээ эхлэн сайн сайхныг билэгдэж ертөнцийн гурвыг Монгол хүн амны билэгээрээ гэдэг ч ард

түмэн өнгөрөгч зуны үйл явдлыг сайн муу олон янзаар дүгнэж сууна. Тэдний хамгийн ихээр шүүмжилж байгааг нь нэгтгэвэл монголын гурван “насгүй” бий болоод байна.

 

Эхнээс дурьдвал Шилж байгуулсан засаг нэг “насгүй” . Ингэж нэрийдэхийн учир нь манай засгийн газар Эвслийн гэдэг том тодотголтой. Өөрөөр хэлвэл өнөөх хэрэлдэж зөрөлдөж дуусдаггүй нөхдүүд нэг хөнжилд орсон байгаа юм. Тэгээд л ирэх дөрвөн жилжингээ хөлдөж үхэх гэж буйгаа гайхан хөнжлөө булаацалдана гэсэн үг.

 

Нэг асуудал дээр санал зөрөх юм бол шийдэх арга нь их амархан, хэзээ ч салшгүй үхэхэд авс нэг, үг хэлвэл хошуу нэг намын хэдээ дагуулаад гараад явчихна. За бүүр хэрэг хурцадвал танай засгаас гарлаа гэж өнөө хоёр намаа сүрдүүлнэ. Энийг одоо би зохиож ярьж байгаа юм биш өнөөгийн ерөнхийлөгчийн толгойлж байсан богинохон настай засгийн газрын түүх харуулсан.

 

Гэхдээ энэ анхных нь эвсэж засаг байгуулсан үйл явдал байсан учир туршлага тутсан байж болох. Гэтэл сая МАН-ыхан хурал хаяж баахан сандрагалаа. Ингэхээр тэднийг ухаажсан гэж дүгнэж болохгүйд хүрээд байгаа юм. Мөн түүнчлэн өмнө нь сандал суудлын асуудлаар урваж шарваж шинэ нам хүртэл байгуулаад амжсан нөхдүүд одоогийн засагт орж чадаагүйдээ шаралхан хор найруулсаар яваа нь чих дэлсээд байгаа сурагтай.

Хоёр дахь нь Шинээр тавьсан зам нэг “насгүй”. Бөөн хөрөнгө мөнгө, цаг зарж боссон ч ганцхан цагийн борооноор чанараа таниулдаг замыг энэ зун нэлээд олон км-ээр барьлаа. Хүмүүс баяралахын оронд “Хайран мөнгө” гэцгээн гасалж суугаа нь харамсалтай.

 

Манайхны мөрөөдөл бол Япончуудын барьж өгсөн Нарны зам шиг насны замтай болох. Даан ч дарга нар өргөнөөс нь, дааж авсан компан нь зузаанаас нь идчихсэн болохоор дараа жил дахиж хааж түгжрэл үүсгэж байгаад нааж засахаас өөр аргагүй болж байгаа юм.

Ямар сайндаа л монголчууд замынхаа чанараар дэлхийн улс орнуудыг сүүл мушгиж, сүүлээсээ 10 дугаар байранд орохов дээ. Энэ бол монголыг гутааж байгаа “насгүй” яах аргагүй мөн билээ.
Сүүлийн нэг насгүй бол Шоохуузаар бариулсан барилга нэг “насгүй”. Манайд барилгын үнэ тэнгэрт хадаж бэлтэй бүхэн барилгын бизнест хүч үзэх болсон. Тэдэнд хамгийн чухал нь ашиг.

 

Иймээс хямдхан материалыг урдаас эзэдтэй нь хамт чингэлэг чингэлгээр нь ачиж оруулж ирээд нүд эрэмхийн зуур л зайтай нүх болгоныг бөглөж чанартай чанаргүй барилга сүндэрлүүлсээр байгаа. Ажилгүй олон монгол залуус байсаар байтал чанар муутай бүтээгдэхүүн хийдгээрээ дэлхийд зартай хятадуудыг оруулж ирж барилга бариулаад байгаа нь олны бухимдлыг төрүүлж байгаа.

 

Энэ бүхний хохирогч нь мэдээж хамаг мөнгөө шавхан өр зээл тавин байж байр авсан иргэд. Үүний нэг жишээ бол хятад ах нарын барьсан “Богд ар” хороолол. Баригдаад гурван жилийн нүүрийг үзэлгүй хэл ам таталж эхэлсэн. Материалын хямдыг шилэн байж барьсан тус барилга дээд давхраасаа дусаал гойжиж, доод давхраасаа хана нь цөмөрч эхэлсэн гэдэг.

 

Хамгийн хачирхалтай нь хүүхэд чангахан үсрэхэд таазнаасаа нураад байгаа тус барилга “Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар”-ын дүгнэлтээр 7 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй гэж гарсан байгаа юм. Энэмэтчилэн худлаа дүгнэлтээр өндөр үнэтэй ашиглалтанд орсон орон сууц нийслэлийг дүүргэсээр л байна. Та муу ёрлоллоо гэж бүү бодоорой. Гай зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэг.
Яг үнэндээ хэрвээ 7 баллын хүчтэй газар хөдлөх юм бол шоохуузуудын барьж Улдсын хяналтаар ок үнэлгээ авсан бүх барилга нурна гэж байгаа. Барилга ч яахав дахиад л босгоод авна харин хүний амь эрсдэж хагацал зовлон үзвэл яах вэ? Хүн хүнээ алдах шиг аймшигт зовлон хорвоо дээр үгүй. Иймээс яг энэ мөчөөс замбраагаа алдсан олон барилгын асуудалд хяналт тавих хэрэгтэй байна.

 

Тэгэхгүй монголын юм бүхэн насгүй болж дуусах нь. Утаатай нутгийн иргэд нь нэг насгүй, Урдаас оруулдаг нь бараа нь нэг насгүй,  Угааран дунд амьдрах Улаанбаатар тэр чигээрээ насгүй гээд үргэлжлэх нь байна.

 

Chuhal.mn Д.Янжмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (August 23, 2012 3:07:32 pm )

    Иргэн хүний хувьд 3 насгүйг дахин нэрлье.
    Худлаа ярьсан гишүүн нэг насгүй
    хуумаг байгуулагдсан их хурал нэг насгүй
    Хуулий гууль болгосон улс нэг насгүй

antalya rent a car