Их дээд сургуулиудын төлбөр өндөрөө авах гэнэ шүү оюутнуудаа.
Шинээр сонгогдсон Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй их дээд сургуулиудын удирдлагууд уулзахдаа энэ талаар дуулгалаа. Шинэ хичээлийн жил эхлэх дөхөж буйтай холбоотойгоор салбарын шинэ сайд Их дээд сургуулиудын захирлуудтай уулзаж санал солилцох үед, төлбөр нэмэх асуудлыг сургуулийн захирлууд уламжлав. Бүр нэлээд өндөр хувиар төлбөр нэмэгдэх санал байгаа гэнэ. Захирлуудын мэдэгдсэнээр МУИС 38-60 хувь, ХААИС 49 хувь нэмэх саналтай байгаа ажээ. СУИС 20-40, УБИС 25-50 хувиар нэмэх бол, хувийн сургуулиудаас “Их засаг” их сургууль 14- 15 хувиар нэмэх санал гаргав. Төрийн өмчит ЭМШУИС, ШУТИС, МУБИС, Дотоод хэргийн их сургуулиуд сургалтын төлбөрийн асуудлаар саналаа хэлсэнгүй.
МУИС-ийн захирал С.Төмөр-Очир Сургалтын төлбөр нэмэх шалтгаанаа тайлбарлахдаа энэ оны хичээлийн жилээс аспирантур, докторантурын сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэн, сургуулийн байранд засвар, өргөтгөл хийж байгаагаас нэмэх болсон гэв. Сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж сайжирсан, сургуулийн засвар, өргөтгөл хийх нэрээр сургалтын төлбөр нэмэх нь хэр зохимжтой юм болоо гэдэг асуудал гарч ирж байна. Жил бүр яг ийм л шалтгаанаар их дээд сургуулиуд төлбөрөө нэмсээр ирэв. Төрийн өмчит, улсаас санхүүжилттэй сургуулиудын чанарыг сайжруулах, хичээлийн байрыг нь засахын тулд оюутнуудын сургалтын төлбөрийг нэмээд байх нь оновчтой шийдвэр биш байлтай. Улсын сургуулиудын санхүүжилтийг төрөөс шийдвэрлэж байх учиртай. Гэвч санхүүжилтийг нь бүрдүүлэхийн тулд төлбөрөө нэмдэг жишиг тогтоод удаж буй юм. 40,50 хувь нэмье гэдэг арай л дэндсэн санал байгаа биз.
Сургалтын төлбөрийг жил бүр ойролцоогоор 10 орчим хувиар нэмсээр ирсэн юм. Өнгөрсөн онд гэхэд 9.4 хувиар төрийн өмчийн сургуулиудын төлбөрийг нэмсэн байдаг. Ингэхдээ инфляцийн түвшин харгалзан үзэж 9.4 хувиар нэмжээ. Инфляцийн өсөлт өнгөрсөн оны дунд үед 9.4 хувьтай байсан тул энэ өсөлтийн хэмжээгээр төлбөрийг нь нэмж байлаа. Нэг ёсны зөв шийдвэр байж болох юм. Энэ оны эхний улирлын байдлаар инфляци 14 орчим хувьтай байгааг Монголбанкнаас мэдэгдсэн. Өмнөх жилийнхээ жишгээр инфляцийн өсөлтийг харж, сургалтынхаа төлбөрийг нэмчихвэл ямар бол. Хувийн их дээд сургуулиудын төлөөлөл болох Их засаг их сургууль 14, 15 хувь нэмэх саналаа илэрхийлсэн. Энэ бол харин болж байна шүү. Гэтэл ямар учраас их сургуулиудын удирдлагууд төлбөрийг 50 хүртэлх хувь нэмэх санал оруулж ирэв.
Захирлуудын сургалтын төлбөрийн үнэ нэмэх саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, сургуулиудын удирдлагуудтай эргэж санал солилцохоо салбарын сайд нь мэдэгдсэн. Тэгэхээр удахгүй Засгийн газар энэ асуудлаар хэлэлцэх биз. Их дээд сургуулиудын төлбөрийг огцом өсгөнө гэсэн санал үндэслэлгүй гэдгийг Л.Гантөмөр сайд ойлгож буй бизээ.
Нөгөөтэйгүүр төрийн сургуулиудын захирлууд нэгэн зэрэг төлбөрөө их хэмжээгээр нэмэхээ мэдэгдэж, шинэхэн сайддаа тулгаж эхэлсэн нь улс төрийн сонирхол агуулж байхыг үгүйсгэмгүй. МУИС, ХААИС, СУИС гээд төрийн өмчит сургуулиудын удирдлагууд өнгөрсөн Засгийн газрын үед томилогдсон, МАН-ын угшилтай хүмүүс бий. МУИС-ийн захирал С.Төмөр-Очир гэхэд МАН-ын хуучин кадруудын нэг. Энэ ч зангаргаараа шинэ сайдад төлбөр нэмэх саналаа нүүрэн дээр нь түрүүлж дуугарч харагдав. “Эргээд “Сургалтын төлбөрийг өндөрт хөөргөчихлөө “гээд салбар яам, сайдыг нь муучлах хорын санаа сургуулийн удирдлагуудад “нуугдаж” байхыг үгүйсгэмгүй. Иймд инфляцийн өсөлтийг харгалзаад сургалтын төлбөрийг нь нэмчихвэл болмоор байна.
Т.АМУР
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 23, 2012 9:49:03 am )
сургалтын зардал хэт өндөр,зардал өндөр мөртлөө сургалтын чанар хамгийн муу ингэж ард иргэдийн мөнгөөр санхүүжиж байдаг тогтолцоог өөрчлөх цаг болсон сайдаа,
-
Anonymous (August 23, 2012 10:21:27 am )
Энэ боловсрол гээч нь Монголд хаашаа л яваад байна даа. Ажилд орж байгаа хүмүүс нь бичиг үсгийн хэлбэр авах юмгүй, хамгийн гашуудалтай нь зөв бичгийн дүрэм гэж арай хэтэрхий муу байнаа. За утга санаа илэрхийлэл бол хэлэх юм биш. Бүрэн дунд боловсрол олгож байгаа болон Их дээд сургуулийн чанар гэж маш муу болжээ. Хятадын гар хөлүүд Монголыг минь далдуур үгүй хийгээд байгаа юм бишүү.
-
Anonymous (August 23, 2012 11:02:39 am )
энэ тэнэг улс төрчид ард түмнээрээ арай л дэндүү гэж хэлэхэд багадмаар тоглож байна даа. Гэхдээ ард түмэн мөнхөд ийм номхон хүлцэнгүй хараад суугаад энэ хэдэн улс төрчдийн тоглоом болоод баяжуулаад суугаад байна гэж байхгүй байхаа.
-
Anonymous (August 23, 2012 11:08:32 am )
сургалтын төлбөрийг дэндүү ихээр нэмэх юм бол бослого гаргая ард түмээн. Инфляцаа барьж чадахгүй юмны үнэ замбараагүй нэмэгдээд байхад яаж амьдрах вэ. Монголын хийморьлог ард түмэн ингэж үнийн боол болж амьдрахгүй шүү
-
Anonymous (August 23, 2012 11:55:06 am )
1gd -ene 10 jiliin syrgyyliin zardal unenedee dendej bna yamar nasaaraa holoo olj ideh bolovsrol ezemshij bgaa bishde , tegeed derees n syraltsah nuhtsul , chanar myy bn , 2 doj gevel ene 10 jiliin syrgyyl soeliin hicheel ormoor bn yadaj gydamjind yaj bie avch yavah , ahmadiin yaj hundleh , amagtai huniig hundleh talaar geh met zondoo uym bn ene talaar hicheel oryylmaar bn said ta neg bodohgui bol arai dendelee ene gydamjaar duuren buduuleg uym nar yavjiin gerees garhaas dyrgui hureh uymaa
-
Anonymous (August 23, 2012 11:55:34 am )
Сургалтыйн чанарыг сайжруулах гэж төлбөр нэмэгдээгүй, харин махны үнэ 10000 хүрэхээр багш нар бас махтай хоол идэх гээд нэмээд байна. Тэд бас хүн.
-
Anonymous (August 23, 2012 12:25:10 pm )
Humuus bas naanatai tsaanatai baimaar yum surguuliud tolboroo nemeh ni zovoo bagsh ajilchdiin tsalin nemeh shaardlagatai bna shu de, manaih shig iim hyamdaar bolovsrol olgodog bas bagsh professoruudiin tsalin baga oron baihgui sh de. tegeed joohon huuhduud ni dandaa tom bolood darga boss bolno gej morooddog, hench erdem shinjilgee, tehnikiin uhaan, shinjleh uhaanch hun bolno gedeggui ter ajliig uneldeggui
-
Anonymous (September 05, 2012 7:38:52 pm )
Za surgaltin tulbur nemhen zuw…!baij boloh ym…aaaa nuguutegvvr ene bol asar buruu zvil bolj huwirch bgan yagad we gewel gadadudiin jishigiig het ih duuriaj bnaaa ene bol buruu …jishe ni solongos ulsad dundaj tulbur hags smister 2say500.gehdee ulsiin hvn amiin sariin orlogo 2sayaas deesh tsalin awdag tim uchiras surgaltin tulbur undur bdag…mongold hvnii sariin orlogo dundjar za turiin alband undurdvv alban tushaaltai 500n myngiin tsalintai tm bolhor nemhed buruu gj bodoj bna..manai turiin bodlogo mash buruu bnaaa…turiin tvsheedvvddee helhed tsalingaa nemee gej helmer bnaa odoo gadadiig duurisj hii hooson huurhuu bolitsgoo mongol mongoloorooo baih saihan shvvvvv……!!!!!!!!!!
8 Comments