Хэдхэн хоногийн өмнө Хууль зүйн сайдаар томилогдсон Х.Тэмүүжин хамгийн түрүүнд Их аварга Д.Дагвадоржийн зодооны асуудлыг шийдэх нь бололтой. Их аварга Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 80 жилийн ойн баярын үеэр олны танил сэтгүүлчийг зодсон тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
Гэсэн ч түүний танхай балмад авирласан өмнөх хэргүүд хууль хүчний байгууллагад очоод дарагдаад өнгөрдөг. Харин энэ удаа шинэ сайд дорвитой арга хэмжээ авах байх.
Тэрбээр уусан архиндаа хөлчүүрхэн, ааг омгоо багтааж ядахдаа МҮОНТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарыг зодсон юм. М.Наранбаатар Есөн зүйлийн наадмын талбайд барьсан гэрт ороход баахан зочид, төлөөлөгч байсан гэнэ. Гэтэл Их аварга «Чи яахаараа сонгуулийн үеэр ахыг маань дэмжиж тусалдаггүй юм. Үндэсний телевиз ямар чиний хувийн өмч юм уу» хэмээгээд улаан нүүрэн дунд нь буулгасан байна. Мэдээж хүн л юм хойно М.Наранбаатар захирал МҮОНТ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг тухай тайлбарласан аж. Гэтэл мань Дагваагийн бухимдал улам бүр гаарч, «Тэр хууль, мууль чинь хэнд хамаатай юм бэ» хэмээн томорч, дахин хэд балбажээ.
Их аваргын энэхүү авирыг харсан хүмүүс гэрээс гүйхээрээ гарсан гэнэ. Тэр бүү хэл «Бадарчин явсан газар балагтай гэгчээр Дагваагийн явсан газар агсам, согтуу, зодоон, цохион гардаг болж» хэмээн дургүй нь хүрсэн янзтай ярьцгааж байжээ. Түүгээр ч зогсохгүй Өндөр гэгээний төрсөн нутгийн тэгш ойг Монголд байтугай дэлхийд алдартай Их аваргаар түйвээлгэсэн Есөн зүйл сумынхан нутгийн хүүдээ их л ам муутай болжээ.
Их аварга өөрөө хаа ч явсан хэнбугайд ч нударга зангидан аархаж, дээрэлхээд сурчихсан болохоор ахынхаа сонгуулийн сурталчилгааг ч мөн хүчээр шийдэхийг хүссэн бололтой. Гэвч Монгол Улсад хууль байдаг, түүнийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг мэддэггүй хүн Дагваагаас өөр байхгүй л болов уу. Тиймдээ л хуулийн дагуу үүрэгт ажлаа хийж яваа сэтгүүлч түүний дургүйг хүргэсэн аж.
Тиймээс ч түүнд зодуулсан сэтгүүлч аль хэдийнэ хууль хяналтын байгууллагад хандаад байгаа юм. Д.Дагвадорж сонгуулийн сурталчилгаанаас болж бухимдлаа ийн илэрхийлсэн нь «Гүйх нохойд гүйхгүй нохой саад» гэгч болох вий дээ. Учир нь түүний ах Д.Сумъяабазарын УИХ-д өрсөлдсөн тойрогт ирэх есдүгээр сард дахин сонгууль явуулахаар болсон. Гэтэл Их аварга ахыгаа аврах бус алах үйлдэл хийснээ өөрөө хэрхэн дүгнэж суугаа бол.
Ямартай ч олон түмний хайр, хүндэтгэлийг уландаа гишгэсэн Д.Дагвадоржийн хэрээс хэтэрсэн үйлдлүүдийн талаар бид өмнө нь дурдаж, мөн хууль, хүчний байгууллагынхан нүдэн балай, чихэн дүлий өнгөрдөг байсан тухай нийтэлж байсан. Харин энэ удаа өөртэй нь адилхан хууль зөрчөөгүйнхээ төлөө зодуулсан сэтгүүлчтэй холбоотой хэргийг хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.
Б.Төгөлдөр
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 23, 2012 7:23:49 am )
Ter huuli muuli ni ih avarga nerendee aarhsan, saihan aldar ner, ard tumniihee hair hundleliig daadaggui Dagvadorj gedeg irgend ch hamaatai bolohiig haruulah l bolno doo. Olon havar negendee gej, aliin bolgon huuli shuuhiinhen tuunii tolgoig ileed unguruulehev dee. Temuujin said shuugch bish uchraas saidiin ajlaa uunees ehelne gej ch yu bhav, yamar Dagvaagiin hergiig shuuh gej said bolson bish. Uuniig bichsen setguulch garchigaa yadaj naad zahiin ym meddeg hun shig bich l dee. Nyamdorj guia said bhdaa huulitai gedegee Dagvaad oilguulj dunguugui yum bna l daa, ene setguulchiinheer bol, kkk.
-
Anonymous (August 23, 2012 9:13:52 am )
Ёстой нөгөө амжихгүй гэдэг болох байлгүй дэ яахав харж л байя Тэмүүжин гэж хэн болохыг танхай балмад нэг ч гэсэн эргүү монгол тэгэх тусмаа даварсан балайг яахыг харья л да Өнгө мөнгө эрх мэдлээр далайлгасан Дауны шинж тэмдэгтэй Дагвадорж хэмээх цусны хутгуурыг шоронд нь хийхийг харж л байя да
-
Anonymous (August 23, 2012 9:23:41 am )
Давгаа хийсэн юмтай хүн.хүний мууд дуртай монголчууд.Сэтгэгдэл бичсэн эрлийзүүд
-
Anonymous (August 23, 2012 9:34:10 am )
dagvaa neg l udur aaviin haalga tatna daa huuliin dor amidarj yavaa gedgee meddeggui teneg shuu byariin hucheer negiig yalaa biz huuliig chadahgui shuu mangar baagii
-
Anonymous (August 23, 2012 9:41:47 am )
hiisen yumtai hun geel end tend ochij buduuleg muuhai avirlaj yavah ni zohistoi heregu ain harinch mgl tumnii hair hundetgeliig huleesen hun hiij baigaa uildel helj baigaa ugee bodoj yavah heregtei ner hugarhaar yas hugar gedeg ug baidag biz de bil avarga namaig hen helj nohoig hen saahav geed aag omgoo hendch hamaagui gargaal henteich hamaagui gar zuruuleed yavah ni tiimch uhaantai hunii shinj bish hunii muud durtai da bish za erguu malaa
-
Anonymous (August 23, 2012 10:29:26 am )
Давгаа юу хийсийн. тэр зүгээр л бяртай төрсөн мангар толгой биздээ. ямар олимп,дэлхийн аваргуу.ядлаа гэхэд үндэсний бөхийн дархан аваргуу.ард түмний, төр улсынхаа хайр хүндэтгэлийг даагаад явах ухааны цараа үнэн дутуу юмдаа.ах Сумъяабазар ч гэсэндээ төрийн түшээ болоход алд дэлэм багадна.ядаж боловсрол ярихаа болье гэрийн хүмүүжил гэж юутай нөхдүүд вэ.Долгорсүрэн заанаас асуумаар бна.
-
Anonymous (August 23, 2012 10:59:42 am )
hairan ner aldar, ard tumnii hundlel. Ih l tom aldaj bnda Niigemdee tustai buyani ajil hiigeech de hurungu mungunuusuu handivla, gantsaaraa jargadaggui horvoo shu de duu min
-
Anonymous (August 23, 2012 11:43:58 am )
mongoliin hamgiin tom ataman ni huuli gedgiig medehgui l bna daa
-
Anonymous (August 23, 2012 5:24:36 pm )
ENE HYN ER NI YU UM? Barildaj baisan l biz…HUULIIN GADUUR ULDEH ESGUI…MONGOLIIN HUULI HEND CH ADILHAN UILCHLEH ESTOI…OLJ YALIIG NI EDLUUL…Enenii aldar ner bidend erdoo ch hamaagui..huulia l heregjuul.
-
Anonymous (August 23, 2012 7:14:04 pm )
Dawgadorjig amjiltihan huwd vneldg. Gehd ene Naranbaatar gomdol ntr medvvlgvi bj yunch svr badruuldg ym de. Tgsne oorigo omrsn ch bh shg. Mongolin huuli guuli bolzn tsag shv de. Mongot erh medelteid bol guil. Hrin mani.metin zaluuchuud ard irgegd hvn ntr zodlo zohlol bol shorgin haalga.. Huuli ntr oods yrn. Huulni ys ymnda mordogj bga ym amdral dr hargdahgvi ym. Tgdch dawgadorj ingiin hvn barj zodlol gj sonsgdogvi bn. Mongo idej hahj zadalt idsn garuudad ganz gurw shana ogsn biz.
-
Anonymous (August 24, 2012 3:58:21 pm )
ХУУЛИЙН СТАНДАРТ, ТЕХНОЛОГИЙГ МЭДДЭГ ХҮН ШҮҮ
-
Anonymous (August 24, 2012 9:47:08 pm )
ard tvmnii hair daahgvi muu adgiin hovsh Temvvjin chi shv huuli hend ch vilchildeg geddiig vzvvleed ug ternii avarga bn uu azarga bn u hend ch hamaagvi mongoliin ard tvmen ternees hool guigaagvi guih ch vgvi davartsan muu hovsh heleh ch vg oldohgvi yum uulaasaa udamaar muu hvmvvs gedgiig medeh yum bn
-
Anonymous (August 25, 2012 12:55:20 am )
teneg eej ni cirk udiraad l ene mongoiin emegnel shuu dee . mini ah mongoliin cirkt buh nasaa zoriulsan morinii d.norobtseren gej sassaihan hun bailaa cirkiig turiin umch bolgomoor shuu de. geriin humuujul muutai mulguuzuud zailaa
-
Anonymous (August 25, 2012 8:20:50 pm )
temvvjin chi bitgii nobshirooro nemdorjiin araas orob doo
-
Anonymous (August 26, 2012 10:12:17 pm )
hehehe Avarga yag shorond orj haragdaach. Neeh heregjdeg huulitai yum shig. Mongold uilchildeg huuli bol tanil talgui mungugui jiriin hundl uilchildeg huuli gedgiig medne bizdee.
-
Anonymous (August 28, 2012 5:48:08 pm )
энэ махан толгой хоосон толгойт хар хучтэй тэнэг дунхуу энхбаяр ахынхаа араас орвол таарна
-
Anonymous (September 07, 2012 4:15:15 pm )
Давгаа дуудлагаар хүн зодож бай өөр чамд монголд тохирох ажил байхгүй
17 Comments