antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2012 35 comments

Ц.Элбэгдорж Г.Батхүүгээс залхаж байна

нийтлэсэн Admin

Манайхнаар бол Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэд Мал аж ахуйн бригадын дарга бэлтгэдэг байсан 45 хоногийн сургалт шиг Харвардын их сургуулийн хажуугийн курст суралцаад, АНУ-д боловсорсон гэх “том малгайтай” Ц.Элбэгдоржийг 2004 онд нохой явган, гахай нүцгэн Монголд ирэхэд газар даахгүй их мөнгөтэй Г.Батхүү өндийлгөн босгосон юмсан.

Унах жийпнээс эхлээд байр сууц ч өгсөн байх. Авдгаа авсан, авдар дүүрэн мөнгөөр нь ивээж тэтгүүлэн Ерөнхийлөгчийн сонгуульд ч Ц.Элбэгдорж ялсан. Бас хариугаа төлсөн. Г.Батхүүгийн ах, дүү, амраг садан, найз нөхдөөр л өнөөдөр Монголын төр өтөх шахаад, АПУ-гийнхан гэр бүлээрээ дарга боллоо. Энэ бол Ц.Элбэгдоржийн Г.Батхүүд өр төлсөн үр дүн. Гэтэл энэ АПУ бүлэглэлийн толгойлогч өөрөө УИХ-ын сонгуульд унаж шараа болдог байна шүү. Шараа ч юу байхав дээ, ард түмэн бол хувь тавилантай, буян заяатай, харах тэнгэртэй, мэдрэх ухаантай. Архиар олсон мөнгөөрөө Г.Батхүү монголчуудыг хордуулж болох ч төрөлх нутаг Өвөрхангайнхаа удмын санд нөлөөлөх хэмжээнд улстөрийн зорилгоо хангахгүй байж бас болно оо доо. Г.Батхүү Өвөрхангайгаар овоглон УИХ-д сууж, улстөр хийсэн цагаасаа хойш уулзалт цуглаан, аливаа арга хэмжээгээ архин далайд живүүлсэн. Тийм л учраас Г.Батхүүд санал өгсөнгүй, итгэсэнгүй. Ингэж болох ёстой бодит зүй тогтлын дагуу Г.Батхүү сонгуульд унасан нь Ц.Элбэгдоржийг мэдээж гонсойлгосон.
Орох оронгүй оочих аягагүй цагт нь гар сунгасан Г.Батхүүгийн ХанУулын шүүхээр гаргуулсан шийдвэрийг ч Ц.Элбэгдорж тэвчив. Шударга байх, шүүхийг шинэчлэх амлалтдаа хүрэх гэж, бас сонгуулийн өрсөлдөгчөө намнах гэж Н.Энхбаярыг ч шоронд явуулсан хэр нь Г.Батхүүгийн маанаг үйлдэлд үйлчилсэн шүүхийн шийдвэрт ч дуугүй л байв. Өвөрхангайчуудын төлөөллийн үг, захиас Ерөнхийлөгчид хаяглагдан сонин хэвлэлийн хуудсыг дүүргэсээр байхад шүү дээ. Өөр рүүгээ нийтийн анхаарлыг татахаар хичээн, ойрын хугацаанд хүсэн хүлээсэн зүйлсээ ч Стэнфордын их сургуулийн профессоруудад тайлагнан байж сатаарлаа. Монголчууд бултад нь Өвөрхангайн асуудал хамаагүй байж болох ч шударгаар сонголтоо хийчихсэн өвөрхангайчуудын төрд төлөөллөө оруулах хүсэлтийг одоо үл хэрэгсэн явах боломжгүй боллоо. Үнэндээ өвөрхангайчуудад яаж ч далдаганаад Монгол Ардын Намын хоёр нэр дэвшигчийн хөрөнгө чинээ Г.Батхүүгийн мөнгө, архины хаана ч хүрэхгүйг уугуул нутгийнхан нь төдийгүй монголчууд даяараа мэднэ. Ядахад, Г.Батхүүгийн ялагдсандаа итгэхгүй мэлзсэн гаргалгаа хэтэрхий худал, болхи. Тийм болохоор Ц.Элбэгдорж өрөө үргэлжлүүлэн төлнө хэмээн муйхарлан зүтгэж, шүүх засаглалд тушаал өгч чадсангүй.
Монгол Ардын Намын хоёр яах аргагүй Г.Батхүүгийн хүч хэрэглэн тэмцэж байгааг илчиллээ. Хамгийн гол нь, Ц.Элбэгдорж шударга сайндаа ч биш Ерөнхийлөгчийн сонгуулиар “Би үнэхээр шударга байсан биз дээ? Миний монголчууд аа…” хэмээн хошгируулахад нь дөхөмтэй баримт цуглуулах түүхэн шаардлагатай цаг үетэйгээ гарцаагүй тулчихсан учир арга буюу С.Төмөрхүү, С.Чинзориг нарын ялалтыг луйвардахаар шүүхийн үйл ажиллагаанд технологийн алдаа оруулсан Г.Батхүүгийн бурууг илчлэв. Нийслэлийн шүүхэд баярлалаа. Бодит байдал ийм л болохоор Ц.Элбэгдорж одоо Г.Батхүүгээс залхаж байна. Г.Батхүү үнэхээр ядаргаатай байна. Өр төлж болох ч илэрхий буруугийн талд зогсч Г.Батхүүг гишүүн болгохоор тэмцэнэ гэдэг Ц.Элбэгдоржид хэтэрхий эрсдэлтэй байна. Мөнгөнийхөө хүчээр Ц.Элбэгдоржийг олон он дамжин аргамжсан ч одоо Ерөнхийлөгч түүнээс ч илүү мөнгөтэй олон хамсаатантай болжээ.
Н.Алтанхуягийн үзэл суртлаар бол амралтын өдөргүй, айлчлалын цаггүй хулгайн ажил хийх энэ Засгийн газарт “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ орж ирэхийн тулд Ц.Элбэгдоржийн гарыг л хангалттай их цайлгалаа шүү дээ.

Эв нэгдлийн бэлэг тэмдэг байх учиртай Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн Батлах хамгаалахын нь сайдаар заларсан “Ажнай”-г “Эм Си Эс”-тэй цуг атгасан Ц.Элбэгдоржид Г.Батхүүгийн бүх мөнгө ТҮЦ-ийн бутархай цаас шиг харагдаж байна. Шүүхтэй, хуультай нь “худалдаж авсан” Хан-Уул дүүрэгтэйгээ нийлээд ч тэр шүү. Эрх мэдэлд хүрэх хүслээ ямар ч их мөнгөнд даатгаж болдоггүйг шараа болж, шившгээ тарьж яваа Г.Батхүүгээс харж болох ч “Ажнай”, “Эм Си Эс”-ийнхээр бол мөнгөө бас зөв зарах хэрэгтэй л юм байна.

 

Г.Батхүү мөнгөө зөв зарсан цагтаа бас сайд ч хийж л явсан. Харамсалтай нь, цаг цагаараа удахгүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй юм байна. Цахиагийн Элбэгдорж бүр ч гэрлийн хурдаар хувирна. Тиймээс ч Ц.Элбэгдорж “Энэ удаа биш, бас ийм асуудлаар биш. Очиж, очиж шүүхийг шинэчлэх амлалтынхаа биелэлтээр тайлан тавих Ерөнхийлөгчийн сонгуулийн босгонд шүү. Ялагдсанаа хүлээ дээ Г.Батхүү минь. Яаж найдсан ч харъяаллыг нь сольж, Хан-Уулд хүчиндэж шийдсэн Өвөрхангайн хэрэгт чинь би тусалж чадахгүй нь…” хэмээн Г.Батхүүгийн залхаалтыг зарлалаа. Өвөрхангайчууд Г.Батхүүгээс бүр ч их залхчихсанаа сонголтоороо илэрхийлсэн. Энэхүү гайтай шүүх заргын явцад ч улам бүр залхаж байгаа нь улстөрөөс гарах аргагүй болтлоо хордчихсон, хойшид Ерөнхийлөгчид ч өрсөлдөхөөр санаархаж байсан АПУ-гийн босст хамгийн их аюултай. Аюулыг даръя гээд Г.Батхүүгийн мөнгөний хүчин зүйлээс хамаарахааргүй бол чихсон. Г.Батхүүгийн хувьд харамсалтай. Харин сонгогчдын хувьд, өвөрхангайчуудын хувьд бүх юм жамаараа өрнөж байна.
Б.Цэнгэл

Эх сурвалж: unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • Anonymous (August 22, 2012 2:22:40 pm )

    eniig yamar bayarlasan baagii bichee ve buunii nohoi l baina jingiin tsuvaa huvurj l baina jinger nohoi hutsaj l baina

  • Anonymous (August 22, 2012 2:38:36 pm )

    naad batkhvv chin ugaasa archaagui hvvhen shig novsh bgaa bizdee ergvv mal min

  • Anonymous (August 22, 2012 2:44:49 pm )

    Zohiol l bna daa Abah yum alga daa Baagii mini

  • Anonymous (August 22, 2012 2:54:49 pm )

    uneniig l bichsen bna, yund ni gaihaav. Er ni alban tushaaliig mungutei ni hudaldaj avdag yavdliig zogsooh heregtei!!!

  • Anonymous (August 22, 2012 2:56:55 pm )

    unen zuv onoshilgoo tavij gargalgaa gargasan tand bayarlalaa bathuu er hun shig bai

  • Anonymous (August 22, 2012 3:14:45 pm )

    laitai kkk saak bichijee kkk iim l bdag bhdaa neere gej bodtol xaxaxa uwurkhangain songuuliig deerees dotroo batkhuu guaig demjij ix xarsan getel gol duriin baatar maani iimhen bh gej,tgd xaashaa yun uwurkhangaid oor oligotikhon aawiin xuu bdagguim uu ene batkhuu,tomorkhuu 2 oos oor gaihaltai zaawal yagaad ene 2 gej

  • Anonymous (August 22, 2012 4:20:16 pm )

    зочин
    зөв юм бичсэн байна.болохгүй бүтэхгүй юм хийж явдаг өөдгүй л эр байна даа.Ерөнхийлөгч тэнэг биш байхаа

  • Anonymous (August 22, 2012 4:28:01 pm )

    зочин
    Ерөнхийлөгч залхсан байхыг бодоход эвгүй л юм хийж дээ хөөрхий.зэвүүн хүрчихлээ шүү Батхүү гуай

  • Anonymous (August 22, 2012 4:35:47 pm )

    Өвөрхангайнхан чамаас үнэн залхаж байна шүү Батхүү минь

  • Anonymous (August 22, 2012 4:37:29 pm )

    Батхүү шуудай дүүрэн төрийн шагнал авчирч гудамжны архичинд хүртэл тарааж өгснөөс өөр юу ч хийгээгүй юм чинь аргагүй шүү дээ

  • Anonymous (August 22, 2012 4:41:56 pm )

    Zorigt shig bai l daa. Zorigt bol er hun bna shuu

  • Anonymous (August 22, 2012 4:45:01 pm )

    Erunhiilugch mini zalhsan ni deer bulaitai amitan

  • Anonymous (August 22, 2012 5:29:01 pm )

    үнэн бичсэн байна

  • Anonymous (August 22, 2012 5:40:21 pm )

    Harin tiim ee Zorigt shig yum uzsen yum shig yalj yalagdaj sursan hun shig baigaach dee Bathuu min uruvdultei ch yumdaa

  • Anonymous (August 22, 2012 5:42:35 pm )

    ene tsengel gej yanziin tobarsh bainaa. harsan yum shig ooroo hiiltsej baisan yumshig shaadag gar bainaa.hudlaa shaaj hvn amitan vimvvlehee boliooch.chamd taniltsah chatl yag taarah nohor bainaa

  • Anonymous (August 22, 2012 6:03:54 pm )

    manai nutgaas zailaasaizalhaj bna

  • Anonymous (August 22, 2012 6:50:11 pm )

    chadaj bgaa yumand arga bhguishdee bi bathuugiin songuulid yawsan hund yuml taraa gj bgagui luiwarduulsoon

  • Anonymous (August 22, 2012 8:42:33 pm )

    TSAG TSAGAARAA BAIHGUI TSAHILDAG HOHOOROO BAIHGUI TSAHIAGIIN ELBEGDORJ ERONHIILOGCHOOROO BAIHGUI EEEEEE

  • Anonymous (August 22, 2012 8:49:09 pm )

    Цэвэр захиалгат бичлэг байнаа. Батхүү бол чанга эр хүн.

  • Anonymous (August 22, 2012 9:06:58 pm )

    Ene arhi pivo undaa odoo boliumoor yum. Mongoliin ard tumniig arhind jivuulj bna shuu dee.

  • Anonymous (August 22, 2012 10:28:20 pm )

    Ene odoo yu bicheed bgaa mal be. MAN-n buunii nohoi bna doo

  • Anonymous (August 22, 2012 11:21:00 pm )

    YOSTOI UNEN TUUH BN SHUU

  • Anonymous (August 22, 2012 11:38:55 pm )

    myyr bagsh hoolondoo pologdcon yy /????

  • Anonymous (August 22, 2012 11:44:16 pm )

    changa er l gehiin tgd changa bol changa l biz tgd yadaj bhad xuuramch diplomtoi nowshid unaad l taarsan taar shuudai bish uu xo unen bichsen bnoo daxiad bichine shuu tsengele bicheed bgaarai

  • Anonymous (August 23, 2012 3:45:02 am )

    mongoliin saihan erchvvd unuudur haa yu hj bna we.. bathvvgiin arhiig l yyj bnaa..nvgeltei myy nowch…uuruu arhindaa hodoj vh.

  • Anonymous (August 23, 2012 12:29:02 pm )

    ЯГ Л ҮНЭНИЙГ БИЧИЖ ДЭЭ. ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ БАЙГААРАЙ. ЦААДУУЛ ЧИНЬ ХОР ДОЛООЛГОНО ШҮҮ. БҮГДЭЭРЭЭ ОДНИ ХУЙ ШҮҮ ДЭЭ.

  • Anonymous (August 23, 2012 2:59:44 pm )

    Монголын хүн амыг архиар үхүүлж байгаа хүн Батхүү мөн шүү, монголын ард түмэн тэнэг биш хэн нь хэн вэ гэдгийг ялгах эрүүл саруул ухуунтай ард түмэн энэ хүнийг тэнэглэлийг ерөнхийлөгч Элвэгдоржтой холбож бичээд байх хэрэггүй байхаа тэгээд ч ерөнхийлөгч шүүх засаглалд нөлөөлж суудаг цаг нь өнгөрсөн байхаа шударга залуу сайдтай болсон учир кккккккк

  • Anonymous (August 23, 2012 3:24:35 pm )

    Энэ одоо ерөнхийлөгчийн залхсаныг яаж мэдээ юм болоо. Сайхан яс хаях юмдаа энэ сэтгүүлч нар

  • Anonymous (August 23, 2012 4:03:25 pm )

    батхүү өвөрхангайхан 2 удаа их хуралд сонгосон 8 фил их хуралд суусан одоо болоо юм биш үү. өвөрхангайхан одоо төлөөллөө өөрчилж саналаа өгсөн нь зөв бишүү

  • Anonymous (August 23, 2012 6:07:43 pm )

    ХҮНИЙГ ХҮН ГЭЖ ҮЗДЭГГҮЙ, ДҮҮ НАР НЬ БАС ОНГИРОО, НЭГ ХӨӨРХӨН ХҮҮХЭН БҮХ ЮМЫГ НЬ ЗОХИЦУУЛААД БИ ТУСЛАХ НЬ ГЭЖ ХҮТҮҮСИЙГ ХУДЛАА ХУУРААД Л ХҮМҮҮСИЙГ ЗАГНААД Л ДЭЭРЭЛХЭЭД Л БИ Л АЭСЭН ХҮН БАЙДАГ ЮМ ДАА, НӨХӨД НЬ ТЭР ЖИЛ ЯАЛАА ӨВЧИГНӨӨД БАЙСАН БОЛОХООР ТЭГСЭН БАЙХАА

  • Anonymous (August 23, 2012 7:27:08 pm )

    elbegee bathvvteigee zail nobshoo

  • Anonymous (August 23, 2012 7:33:14 pm )

    Bathuu chi sain bod,sain bod, sain bod daanch huvaa hicheesen haylagui hundee.

  • Anonymous (August 24, 2012 4:25:29 pm )

    Turiin mongiig hulgailsan hun shuu, Ded Butciin Yamnii said baihdaa ulsiin mongiig hulgailj hul deeree bosson yum. 1992 onii ued, Maniusiig manarch uchraa olohgui yavah ued mani er ulsiin hurungiig uneguiduulj, hulgailj duussan daa. Eneniig suhuj uchiriig n oloh l heregtei

  • Anonymous (December 15, 2012 7:23:38 am )

    Зиа ӨНӨӨДӨР ТЭГЭЭД БАТХҮҮ ЯЛЛАА ШҮҮ ДЭЭ. ТА НАР ӨӨРСНӨӨ ЦАГИЙН АЯСААР БИТГИЙ ДОЛДИГОНО Л ДОО. ЭНЭ ЧИНЬ ЗОВХИ НЬ ӨӨДӨӨГӨӨ ААВЫН ХҮҮ БАЙХГҮЙ ЮУ? ХААНА БАЙНА ТА НАРЫН БИЧЭЭД БАЙГАА ХҮМҮҮС. ЯЛАГДЛАА Ш ДАА ХА ХА ХААА

  • Anonymous (December 15, 2012 7:25:02 am )

    БАТХҮҮД БАЯР ХҮРГЭЕ. ЧИ БОЛ ҮНЭХЭЭР МОНГОЛ ЖУДАГТАЙ ЭР ХҮН. ЭР БЯРААРАА ГАРЧ ҮНЭНХҮҮ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

antalya rent a car