Орон сууцны үнэ тэнгэрт хадлаа. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой өрхөд орон сууцны урт хугацаатай зээл олгохоор болсон. Гэхдээ энэ зарчмаар бол үнэндээ нэг ч өрх байртай болж чадахгүй. Монголд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөг. Ийм цалинтай хүнийг бага орлоготой гэх үү, эсвэл ядуу гэсэн тодорхойлолтод оруулах уу. Хот болон аймгийн төвүүдэд орон сууц олноор баригдаж байна. Нийслэлд барьж буй орон сууцны ам метр талбайн доод үнэ нь 1.5 сая төгрөг. Гэр хорооллынхныг орон сууцанд оруулах засгийн бодлогыг барилгын компаниуд дэмжиж, бага талбайтай орон сууц олноор барьж байна.
Харин тэдгээр орон сууцны үнэ ийм өндөр байгаа нь төрийн бодлогоор томьёолсон бага, дунд орлоготой иргэдийн хувьд давахгүй даваа. Журамд заасны дагуу 50 ам метр талбай бүхий хоёр өрөө орон сууц авахад 75 сая төгрөг болно. Арилжааны банк 20 жилийн хугацаанд 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно. Ийм зээл авахын тулд орон сууцны үнийн зөрүү болох 25 сая төгрөгийг урьдчилж төлөх шаардлагатай. 25 сая төгрөгийг гэр хорооллын жирийн албан хаагч гаргахад бас л амаргүй. За, гаргалаа гэж сайнаар төсөөлье.
Таны сарын орлого дор хаяж 800 мянган төгрөг хүрч байвал орон сууцанд орж болох юм. 2010-2011 онд “4000 айлын орон сууц” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. Шинэ байр авсан иргэдийн зээлээ төлөлт сайн байгаа гэнэ. Уг хөтөлбөрт хамрагдагсдын сүүлчийнх нь өнгөрсөн жил байраа авсан. Тэр үед орон сууцны ам метр талбайн үнэ нэг сая төгрөгөөс доош байв. Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах зээлд хамрагдсан 4200 хүний 2583 нь нийслэлийн иргэн байж. Эдний 2389 гэр хорооллынхон байсан нь төрийн бодлогод яв цав нийцжээ.
Харин “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан. Энэ сарын 20- ны байдлаар Орон сууцны санхүүжилтийн корпорацид хүсэлт гаргасан иргэдээс зээлийн журмын шаардлага хангасан 3026 иргэний материал хүлээн авч Төрийн банкинд хүргүүлсэн байна. Төрийн банкны тухайд нийт 351 иргэнд 13.9 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж. Юутай ч өмнөх Засгийн газрын баталсан орон сууцжуулах хөтөлбөр иймэрхүү явцтайгаар шинэ засагт халаагаа өглөө. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өчигдөр орон сууцжуулах хөтөлбөрийн явцтай танилцахын сацуу хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтарч, өмнөх засгийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлнэ гэдгээ хэллээ.
Нийслэлийн гэр хороололд 200 мянга гаруй өрх амьдардаг. Тэднийг байртай болгох нь хөтөлбөрийн эхний зорилго. Гэтэл орон сууцны үнийн өсөлт, дээрээс тавьсан цалингийн босгын өмнө бүдрэгсэд гэр хорооллынхон дунд олон байна. Шинэ орон сууцны үнэ яагаад ингэж огцом нэмэгдсэн, цаашид үнэ хаашаа хэлбийх нь жирийн иргэдэд тайлагдашгүй оньсого хэвээр. Дарга, түшмэдийн “Нийлүүлэлт ихсээд ирэхэд байрны үнэ буурна, тайван бай” гэж онолдохыг сонсоод иргэд хэсэг тайвширсан ч одоо байдал өөр болсон.
2011 онд Засгийн газраас барилгын материалын өртөг, хийцийн хүндрэлүүдийг тооцон орон сууцны жишиг үнийг тогтоосон байдаг. Тэгэхэд шинэ орон сууцны ам метр талбайн үнэ 650-780 мянган төгрөг байх тооцоо гарчээ. Тэгвэл өнөөдөр үнэ дээрхээс хоёроос гурав дахин өслөө. Барилгын үнэд шууд нөлөөлдөг материалын өртөг төдий хэмжээгээр нэмэгдсэн үү гэвэл үгүй. Үнэтэй холбоотой ганцхан жишээ татъя. Барилгын гол түүхий эд болох цементийн үнэ нэг тонн тутамд өнгөрсөн жилийнхээс 20-30 мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ мэтээр бусад материал, түүхий эдийн үнэ, ажиллах хүчний цалин хангамж нэмэгдсэн байх. Гэхдээ бодит байдлаас хэтийдсэн үнийг хэн гаргаж, хавтгайруулаад байна вэ. Барилгын компаниуд уул овоо шиг ашиг орлогын төлөө ард түмнээ улам туйлдуулж байна уу?
Компанийн нийгмийн хариуцлагын талаар их ярих боллоо. Бүтээн байгуулалтыг өрнүүлж, улс орноо өнгөтэй өөдтэй болгох нь нэг талаас барилгачдын үүрэг. Улаанбаатарын утааг багасгахын тулд гэр хорооллын яндангийн тоог цөөлөх хэрэгтэйг бид бүгд мэднэ. Гэр хорооллынхон бүгд ядуу, өрхийн орлого нь өчүүхэн бага гэвэл өрөөсгөл ойлголт болно. Тэдний дунд хотод суурьшиж, ажил амьдралаа өөд нь татаж байгаа залуу гэр бүл бий. Өрх гэрийнхээ өөдлөн дэвжихийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх жирийн ажилчид бий. Тохь тухтай боловсон орчинд амьдрах нь хотын хүний мөрөөдөл. Тэгэхээр хүн бүхэн байр авах, болбол цэнгэг агаарт л амьдрах сонирхолтой. Үнэ яагаад ийн бодит байдлаас тасарч, хөөсөрснийг барилгын томоохон компанийн захирлаас тодруулахад, “Барилгын компаниуд ахиу ашгийн төлөө үнээ нэмээд, овойж оцойтол баяжаад байгаа юм биш ээ. Бид 10-15 хувийн л ашиг хүртдэг. Барилгын материал, тусгай зөвшөөрлүүд, дээр нь эрх мэдэлтний олон сая доллараар худалдсан газрын үнэ. “Хөөс” гэж газрын үнийг хэлээд байгаа юм” гэж тэрбээр учирлах, уурлахын хооронд хэлсэн. Хэргийн учир газарт байж магадгүй. Нийтийн болон хотын захиргааны эзэмшлийн газар хэн нэгэн эрх мэдэлтэн, эсвэл их мөнгөтэй компаниудын мэдэлд очсон байх нь хэвийн үзэгдэл болов.
Энхтайваны гүүрний зүүн урдхан талд хэн бүхний нүднээ илхэн “Рапид харш” хэмээх орон сууцны хороолол сүндэрлэж байна. Ам метр талбайгаа 2.3 сая төгрөгөөр үнэлсэн энэ орон сууцыг барих газрыг барилгын компани өндөр үнээр авчээ дээ. Тиймээс барьсан барилгынхаа ам метр тутамд тэрхүү үнээ шингээжээ гэсэн гаргалгаа хийж болохоор байна. Нийтийн эзэмшлийн газрыг эрх мэдэл, танил талаараа дулдуйдан өөрийн болгож өндөр үнээр худалддаг нууц ноёд хэн бэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт ямар газрыг хэн хууль бусаар эзэмшиж байгааг хотын шинэ дарга Та анхааралдаа авч, газрын наймаачидтай хатуу тэмцээрэй. Газрын наймаачдын халаасалсан олон сая долларыг орон сууц авах гэж хуруу хумсаа тоолох жирийн иргэд барилгын компаниудад төлж байна. Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захиалгаар 2000 айлын “Буянт-Ухаа” хорооллыг барьж байна. Хотын төвөөс зайдуухан энэ газарт Засгийн газраас дэд бүтцийг тавьж өгнө. Газар нь үнэгүй. Тиймээс ам метр талбайн үнэ нь 850 мянган төгрөг болж байгаа талаар тус корпорацийн захирал Ж.Алдаржавхлан ярьсан.
Үүнийг шинэ орон сууцны бодит өртөг гэж барагцаалж болох аж. Хотын захыг эмжсэн гэр хорооллынхон орон сууцтай болохыг хүсэж байна. Барилгын компаниуд байраа зарах эрмэлзэлтэй. Харин өнөөдрийн тэнгэрт хадсан үнэ иргэдийн хүч бололцоо, хүлээлт ч биш. Төр орон сууцны үнэд нөлөөлж чадахгүйгээ эрт мэдэгдсэн. Угаас зах зээлийн эдийн засагтай нийгэмд энэ нь боломжгүй. Тэгвэл төр барилгын компани, иргэдийн зохистой хамтарч ажиллах хөрс суурь болох ухаалаг бодлого боловсруулж чадна. Энэ бодлого нь мэдээж гаарсан газрын наймааг хязгаарлахаас эхлээсэй билээ.
Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 23, 2012 8:38:50 am )
Орон сууцны үнэ тэнгэрт хадаж байгаагийн хариуцлагыг төр л хариуцна. Хотын газар Бадамжунай, М.Энхболд нарын гараар орж, тэд нарын компаниудын бизнес байсаар ирснийг хүн бүр мэднэ шүүдээ. Дэлхийн жишиг яривал Варшав, Будапешт хотуудын төвд 2 өрөө байр 50 мянган доллар л байгаа шүүдээ. Гэтэл тэнд цалин сардаа 2-3 мянган доллар шүүдээ. Нэгэнт барилгын бодлогоо алдсан төр одоо болохоор гэр хорооллыг хаусжуулах, тэд өөрсдөө ерөнхий төлөвлөгөөгөө гаргаад батлуулаад хийх гэх мэт элий балай юм ярьж эхлээд байна. Хийх гэж байгаа удирдлагууд нь болохоор ашиг сонирхлын зөрчилд автагдсан, мэдлэг чадваргүй шуналтангууд л байна. Үүнийг шийдэх боломж төрд бүрэн байгаа шүүдээ. Нэг кв.м байрны өөрийн өртөг 600-650 мянган төгрөгт яагаад ч гэсэн багтана. Тэр барилгын компаниуд тийм өндөр үнээр / 2,5 сая төгрөг / зарж байгаа нь олонд нэгэнт илэрхий байгаа юм чинь өсгөн нэмэгдүүлэх / 68%-ийн татвар / татвар аваад түүнийгээ байр худалдан авч байгаа иргэдэд төрөөс олгох дотац / татаас / болгон олгоё. Тэгвэл ард түмэн төр засгийг жинхэнээрээ тойрон хүрээлэх болно. Өөрөөр үүнийг шийдэх арга ч бас бий шүүдээ. Шийдэх боломж нь тодорхой байхад хийхгүй байгаа нь энэ АН-ын засаг өмнөхтэйгээ л адилхан юм байна. Ийм төр засгийг сонгочихоод сүүлд нь шогширч суудаг бид мөн тэнэг ард түмэн юм даа. Ёстой нөгөө Мао Цедуны хэлсэн ” Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр хар бэхээр хүссэнээ бичиж болно” гэж хэлсэн нь юутай үнэн үг вэ.
-
Anonymous (August 23, 2012 6:48:44 pm )
ter turiin banknii zeel deer suudag heden hvvhnvvd neg b. aa mungu avah geed yamar negen shaltag haisan yalanguya ter saran zaya bvr avaad ehel.n b.daa hen mungu ugnu ter hvnii zeel hamgiin tvrvvnd batlagddag bi bvr harlaa
-
Anonymous (August 23, 2012 6:51:58 pm )
hvnii umnuus egts haraad ajlaa tailbarlaj chadahgvi ih zan gargasan balai hvvhen shine zasgiin gazar ene heden ardiin nam.n turul sadang zailuulj ard tvmend bolomj olgoochee
-
Anonymous (August 23, 2012 6:56:01 pm )
yadaj ter saranzayag zailuul haritsaa muutai aash muutai ene henii chihees boldoo uuruu uhamsraaraa zailaach odoo amarch b,gaa gesen bitgii ireesee bid zeelee avmaar b ene teneg,g baihad material butsaad b daraachiin hvnd ni ugsun hvleej avsan ene hvnee hurdan zailuulaachee
-
Anonymous (August 23, 2012 6:58:10 pm )
bankand zunduu numgu tulj b chamd uguh mungu estoi alga chi ter avdag gazraasaa av yadarsan hvm.g bitgii tamlaad bai
-
Anonymous (September 10, 2012 12:18:44 am )
Gazriin naimaagaa zogsoovol Bair hyamd baih bolomjtoi. Hamgiin gol n gazar zarj baigaa humuusiin tsaad ezdiig olj shiitegvel taarna. Mongolchuudad undur uneer olddog gazar hujaa solongosuudad unegui shahuu oldoj baigaa n unen shuu dee
-
Anonymous (September 22, 2012 11:17:01 am )
bulgan shuba zah zeeliin vnees mash hymd zarna.mun borluulagch ajild awna.utas 91915043 91914197
7 Comments