antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2012 4 comments

Банкууд зээлийн хүүгээр иргэдийг хоосолж байна

нийтлэсэн Admin

16 гаруй арилжааны банктай байсан үеийг эс тооцвол өнөөдөр Монголд арилжааны банкууд харьцангуй цөөрсөн. Үүнийг дагаад банкуудын зээлжих чадвар ч нэмэгдэж, өөрийн хөрөнгө нь ихэсчээ. Үүний муу хор уршиг Засгийн газрын иргэдийг бэлэн мөнгөөр тэтгэх бодлоготой шууд холбоотойг эдийн засгийн үүднээс харж болно. Дөрвөн жилийн өмнө 150 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан банкууд өнөөдөр 670 тэрбумын өөрийн хөрөнгөтэй болсон талаарх мэдээллийг Монголбанкнаас өгч байна.

Өнөөдөр Монголд улсаас мөнгөн тэтгэлэг авдаггүй иргэн гэж нэг ч байхгүй. Гадаадад ч бай, гараад удаагүй ч бай, эхийнхээ гэдсэнд бай бүгдээрээ л ямар нэгэн хэлбэрээр сар бүр тэтгэмж авч байгаа.  Ийнхүү өөрийн хөрөнгөө төрийн оролцоотойгоор, мөн лизингийн зээл маягаар эрс нэмэгдүүлж чадсан банкуудын иргэдийг хоослох бодлого нь ердөө л зээл юм. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгөтэй болсон банкууд иргэдэд их хэмжээний зээл өгч байгаа хэдий ч зээлийн хүүгийн төлбөр, зээлийн хүүгийн шимтгэл нэрээр иргэдийг халаасыг хоосолж байгааг энд хэлэх нь зүйтэй болов уу.

Гэсэн ч мөнгө багатай иргэдийн хувьд хугацаанд нь найдвартай төлөөд байвал банкны зээл авахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа юм. Тэр ч бүү хэл Монголбанкнаас явуулсан нийгэм, эдийн засгийн түүвэр судалгаанд оролцсон нийт иргэдийн 82,6 хувь нь зээл авах зайлшгүй шаардлага байдаг тухай дурджээ.

Харин өнөөдөр зээлийн хүү яагаад буурахгүй байна вэ гэсэн асуулт байнга шахам л тавигддаг. Банкууд хэдийгээр зээлийн хүүгээ буурууллаа гэдэг боловч түүнийг дагаж хадгаламжийн хүү бас буурч байдаг. Тэгвэл зээлийн хүү нь үнэт цаасны арилжаатай мөн хамааралтай байдаг билээ.

Харин банкуудаас зээлийг хүүг бууруулах боломжийг асуухад зовлон тоочиж, ажилчдын цалин мөнгө, хадгаламж эзэмшигчдийн тооны асуудал ярьдаг. Ер нь банкнаас авсан зээлэнд та хугацаа өнгөрөх тусам үндсэн зээлээ биш харин хүү төлж байгааг дараахь мэдээллээр харуулахыг зорилоо.

Та есөн сая төгрөгний үнэтэй автомашиныг 30 сарын буюу 2,6 жилийн хугацаатай зээлээр худалдаж авлаа гэж бодоход сард 500 мянган төгрөг төлнө. Энэ мөнгийг та эргүүлээд бодохоор бараг 15 орчим сая төгрөгийг банкинд буцааж тушаах хэрэг гарна. Автомашины болон бусад жижиг зээлүүд дээр мөнгөний зөрүү бага харагдах боловч орон сууцны зээл дээр энэ мөнгө маш ихээр харагдахыг та мэднэ. Жишээ нь, та банкнаас 40 сая төгрөгийн зээлийг 16 жилийн хугацаатай авахад сард 560 мянган төгрөгийг төлнө. Харин энэ мөнгөний 100 мянган төгрөг нь таны үндсэн зээлээс хасагдана. 16 жилийн дараа та 84 сая төгрөгийг төлсөн байх жишээний. Ганц та биш банкнаас маш олон иргэд хэрэглээний болон төрөл бүрийн зээлүүдийг авч байгаа. Харин зээлийн хүү болон хүүгийн шимтгэлүүдээр арилжааны банкууд иргэдийг дэндүү шулж байгааг эдийн засагчид хэлж байна. Тэдний зөвлөж байгаагаар болж өгвөл банкнаас зээл авахын оронд өөрөө бэлэн мөнгөтэй байх, цуглуулах хэрэгтэй юм. Гэвч иргэдийн хэрэгцээ, шаардлагаас үүдэн зээл авахгүй гэх боломж өнөө үед алга байна.

Өнгөрөгч сард Монголбанкнаас өгсөн мэдээллээр банкууд чанаргүй буюу найдваргүй зээлд 180 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байгааг хэлж байсан. Энэ нь иргэдийн амьжиргаа улам бүр доошилж байгаагийн шинж юм. Мэдээж найдваргүй зээлдэгдийн дийлэнх нь хувийн компаниуд, зориудаар зээл авсан байх боловч иргэдийн авсан зээлүүд үүнд багагүй хувийг эзэлж байгаа юм. Иргэд зээл авах тусам банкуудыг урт хугацааны турш тэжээж байгаа гэдгийг энэ мэдээллээр дамжуулан хэлэхийг хүслээ. Зээлгүй иргэн цөөхөн болсон энэ цаг үед арилжааны банкууд хөл дээрээ нэгмөсөн тогтох боломж тэдний буянгаар бий болоод байгаа юм. Ирээдүйд энэ олон зээлийн харгайгаар Америкт олон жилийн дараа олон хүн гэр оронгүй болсон муу явдлыг давтах вий гэсэн айдас эдийн засагчдын дунд байсаар байна. Одоогийн хүүгийн шимтгэлээр иргэдийг луйвардаж байгаа энэ явдлыг Засгийн газар ч чимээгүй хараад сууж болохгүй юм.

Ялангуяа энэ жилийн хувьд Их хуралд нэр дэвшигчдэд хандив өгдөг арилжааны банкуудын хувьд хадгаламжаар мөнгө татан төвлөрүүлж, зээлийн хэмжээгээ багасгасан нь одоо ч хэвээр байсаар байна. Учир нь, орон нутгийн сонгууль бас банкуудыг тодорхой хэмжээний хүлээлтэд оруулаад байгаа юм. Мөн банкууд зээлийн гэрээ байгуулахдаа иргэдэд ойлгомжгүй зүйл заалт оруулж, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд хуулийн шийдвэр банкны талд гарах гэрээ контракт байгуулсан байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудад хийсэн шалгалтаар илрүүлэн Капитрон, Худалдаа хөгжил зэрэг хэд хэдэн банкинд сануулга өгсөн юм. Иргэд зээл авахдаа зөвхөн мөнгөө биш ирээдүйд хэдэн төгрөг төлөх вэ, ямар нөхцлөөр, ямар зээл авч байгаа вэ гэдгээ өөрсдийн мэдлэгийн хүрээнд судалж байх нь зүйн хэрэг юм. Ингэхгүй бол банкууд ханшийн зөрүү болон цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хүүгээр дамжуулж та бүхнээс их хэмжээний ашиг олсоор байгааг анхаарна уу.
С.Пэрэнлэй (www.wikimon.mn)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (August 21, 2012 4:10:50 pm )

    Зээлийн хүү буурахгүй байгаа нь инфляцитай холбоотой. Зээлийн хүүг тогтоохдоо инфляци хувь+ҮАЗ+Марж шүү дээ. Гэхдээ ашигтай тал бий 2006 онд 1 өрөө байр 35 саятай байсан бол одоо хэдтэй болсон байна Зээл аваад тухайн үедээ байраа авсан хүмүүс хожсон байгаа биз дээ.

  • Anonymous (August 21, 2012 4:12:48 pm )

    Нэмж хэлэхэд Монгол банк бодлогын хүүгээ нэмээд байгаа биз дээ Үүнээс чинь бас шалтгаалж байна даа

  • Anonymous (August 21, 2012 9:39:55 pm )

    Монгол банк мөнгөний зөв бодлого явуулж чадахгүй байна.Пүрэвдорж банкыг удирдаж чадахгүй байна. Энэ нөхрийг даруй өөрчлөх хэрэгтэй.

  • Anonymous (August 22, 2012 1:56:09 pm )

    unen shuu bank bol zeeliin khuugeeree ard irgediig khoosolj baina

antalya rent a car