antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2012 7 comments

Намын даргаа золионд гаргасан МАХН-ын удирдлагууд ичиг, ичиг

нийтлэсэн Admin

-Суга таягтай, суумгай болсон намын даргаа өмгөөлөх Д.Тэрбишдагва, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, Н.Удвал нар хаана явна вэ-

Өмнө бичсэнчлэн өчигдөр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-аас томилогдох сайдуудын томилгоо хийгдэж Н.Алтанхуягийн “гэр бүл” халуун ам бүлээрээ цуглалаа. Хэлсэн үг болгондоо шинэчлэлт, өөрчлөлт гэсэн үг дурьдах Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхимаас ард түмэн олон зүйлийг нэхнэ, бас хүлээнэ. Өөрчлөлт, шинэчлэлтийг гаргана гэдэгт найдна. Ерөнхий чиглэл үүрэг өгөх яамдуудын нэг болох Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг УИХ-ын гишүүн С.Оюун толгойлно гэдэг нь эртнээс тодорхой байсан. Таван удаагийн парламентад суусан түүний улс төрийн туршлага нь эрчүүдээс илүү гарна уу гэхээс дутахгүй учраас ногоон хөгжил, ногоон эдийн засаг, байгаль орчны салбарыг толгойлоход ямар ч асуудал гарахгүй. Сайдын суудалд томилох асуудлыг ярьсан ИЗНН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр томилгоотой холбоотой ямар нэг маргаан гараагүй аж. Харин МАХН-МҮАН-ын сайд нарын томилгоо нэг тиймэрхүү санагдаад байгаа юм. Эвсэл дотроо нэлээд маргаан мэтгэлцээн болж хоёр, хоёроор авна гэх мэтээр маргаан гарсан ч эцсийн бүлэгт Н.Энхбаяр хэмээх эрхмийн нэрийг түшиж, улс төрд орж ирсэн МҮАН, МАХН-даа давуу эрх эдлүүлэхээр болж, гурвыг нь өгөх тохироо хийснээр МАХН-аас Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал, Шадар сайдаар Д.Тэрбишдагва, Сангийн сайдаар Ч.Улаан нар томилогдлоо. Харин МҮАН-аас УИХ-ын гишүүн М.Сономпил Эрчим хүчний сайдаар ажиллана. МҮАН эвслийн эв түнжинг хагалахгүй гэдэг үүднээс олон ч зүйлийг нууцалж, тэвчиж тэсвэрлэлээ. МҮАН-ын дарга М.Энхсайхан өөрөө нэрээ татсан гэж байгаа ч сайдаас өөр томоохон албан тушаалын “бэлэг” хүртсэн учраас “амаа таглууллаа” гэх хардлага нийгэмд үүсчээ.

МҮАН үлдсэн ганц суудал болох Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэх асуудлаар нам дотроо хагаралдсан сурагтай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Батцогт, МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн М.Сономпил гурвын дунд халз мэтгэлцээн явагдсан ч энэ “тулаанд” М.Сономпил ялж гарсан гэнэ. Сайдын албан тушаалд улайрсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл албан тушаалаа хувааж авахаар Төрийн ордонд бүгж байх зуур өөрсдийг нь энэхүү өндөрлөгт хүргэсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр суга таягтай, суумгай байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэн ирлээ. Ухаан алдан унаж, үхэл амьдралын заагт ирчихээд байна хэмээн эгэл жирийн гишүүд нь намын даргынхаа төлөө жагсаал хийж байхад нэрийг нь ашиглаж гарч ирсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал, З.Баянсэлэнгэ, эвсэлд нэгдсэн МҮАН-ын нөхдийн хэн нь ч түүний дэргэд байсангүй, бас жагсаал хийхэд оролцсонгүй. Харин Цагдан хорихын гадаа жагсч, эмнэлэгт ирэхэд нь өр өвдсөн ард түмэн экс төрийн тэргүүнээ хүндэтгэх хүндэтгэл, өр нинжин өрөвчхөн сэтгэлийнхээ үүднээс л дэргэд нь байлаа. Эмнэлэгт ирэхэд ч нэрийг нь ашиглаж өндөрлөгт хүрсэн намын үнэнч нөхдөөс нь хэн ч харагдсангүй.

Албан тушаалын бялуугаа хүртэх гэж улайрсан тэдэнд Н.Энхбаярын яах нь одоо хамааралгүй болжээ гэж ард түмэн үнэллээ. Хэрэг хийсэн хүн ялаа эдэлж байгааг зөвтгөх гэсэнгүй. Гагцхүү экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэрийг ашиглаж энэ өндөрлөгт хүрч, сайд, шадар сайд, бүлгийн дарга, байнгын хорооны даргаар томилогдож буй эрхмүүдэд өр нинжин сэтгэл, өөрийгөө хүндлэх хүндлэл байна уу. Ард түмэн МАХН-МҮАН-аас нэр дэвшиж гишүүнээр сонгогдсон, намын нэрээр орж ирсэн 10 гишүүний хэнд ч итгэл үзүүлэхгүй байсан. Тэднийг парламентад олон суудал авахад МАХН-ын дарга Н.Энхбаяр бүх үүргийг гүйцэтгэсэн гэж хэлэхэд буруудах юмгүй. Ард түмний өр нинжин сэтгэл, төрөө хүндлэх хүндлэлээр хандаж зөвхөн Н.Энхбаярын нам, түүнтэй нэгдсэн хүмүүс шүү гэдэг сэтгэлээр хандаж саналаа өгсөн. Бие даагаад, эсвэл дангаараа нам болоод орж ирсэн бол тэдний сураг ч дуулдахгүй байсан гээд хэлчихвэл хатуудахгүй биз. Намын даргаа гэсэн чин сэтгэл өчүүхэн төдий байсан бол хамтарсан засагт орохгүй гэж гэдийсээр ял ногдуулахгүйгээр аваад үлдэж чадах байсан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Н.Энхбаярын төлөө гудамжинд ганц нэг жагсч, хоёр гурван өдөр өлсгөлөн зарласны шагналд УИХ-ын гишүүний эрхэм “сэнтийд” заларсан З.Баянсэлэнгийг одоо хүмүүс хайж эхэллээ.

Хацартаа цохиуллаа, шилээ хагалууллаа хэмээн шударга ёс ярьж, сонгуулийн өмнө өдөр шөнөгүй хэвлэлийн хурал зарлаж байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыгаа экс Ерөнхийлөгч ял авчихаад, хоригдож байхдаа үгүйллээ. Өөрийнх нь төлөө намынх нь удирдлагууд юу хийх бол, улс төрд оруулсан ачийг нь хариулах болов уу гэж цөхөртлөө харсан байх. Ард түмэн ч тэднийг хэзээ дуугарах бол гэж хүлээсээр. Гэтэл тэд таг чиг. Харин аягатай цайгаа хамтдаа хувааж уух хань ижлийг нь шоронд хийчихээд олдсон хэдэн суудалдаа найрлаж суугаа намын нөхдийнх нь хуншгүй занд түүний эхнэр Ц.Цолмон хий дэмий бухимдаж, аргаа барахдаа Цагдаагийн даргад захидал хаяглаж сууна. Хүүгийн сэтгэлээр эцгээ аварч үлдэх гэсэндээ нам дотроо “Улаан сарнай” жигүүр ургуулж аавынх нь нэрийг ашиглаж, улс төрд орж ирчихээд, албан тушаалаар амаа таглуулж, аавыг нь золионд гаргасан намын удирдлагуудынхаа эсрэг хүү нь тэмцэж эхлэх сурагтай. Эгэл жирийн гишүүд нь ч энэ жигүүрт нэгдэнэ гэж ярьж байхыг өчигдөрхөн сонслоо. Магадгүй тэдний зөв ч байж болох юм. Өрөвч сэтгэлд нь дөрөөлж өөд цоройчихоод эргээд өр рүү нь өшиглөж байгаа эрх мэдэлтэн, энгийн гишүүдийн тэмцэл хаана хүрч, хэрхэн төгсөхийг хүлээх л үлдлээ.

Б.Тогтох

Эх сурвалж: “Монголын мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (August 21, 2012 11:09:57 am )

    ichdeggyi ovgotsyyl

  • Anonymous (August 21, 2012 11:11:04 am )

    ANdaa oroh gazargyi bolood MAXNd urvaj Enhbayar dargiin nereer garsan bolhoos ed nariig hen songohovdee

  • Anonymous (August 21, 2012 12:36:06 pm )

    urvagchid iim l baidag baihgui yu Ta nar nyamdorjiig yaj boorloj nailaa unen l helsen baigaa biz dee

  • Anonymous (August 21, 2012 1:26:01 pm )

    nyamdorj unen helsen bna. ta nar bol urvagch udahgui ta 2 altanhuyagin araas hutga shaah humuus yag unen helsen bn. ta nar bol saidin alband goridoj heniig ch uurusu zailuulj chadah urvagch nar ta nar dahin songuuld orohgui enhbyra shig edej uuj bsan l taarna

  • Anonymous (August 23, 2012 6:24:25 am )

    Unaj yavaad morio hanilj yavaad nohoroo gej enkhbayrd ene nasanda tolj
    barahgui ortei humuusdee ich hurlald garsan evsiin nohduud

  • Anonymous (August 24, 2012 2:11:10 pm )

    OYUN saidaa arhangain Tsenher sumand altni olborolt yavuulj baigaa Altan dornod,Mongol gazar kompaniin ajlig zogsoogoochee tend jinhen utgaaraa baigali suirch baina tanai namin dargag uih-n gishuun S.DEMBERELIIN duu ni ter altan dornodin zahiral ni shuu dee

  • Anonymous (August 25, 2012 7:58:02 pm )

    ХОХЬ ЧИНЬ ЭЭ ГЭДЭГ ЮМ ДАА ЭНИЙГ

antalya rent a car