antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2012 9 comments

М.Энхсайханыг хэн deletle-в?

нийтлэсэн Admin

МҮАН-ын дарга М.Энхсайхан Сангийн сайдын суудлаас өөрийн хүсэлтээр татгалзсан хэмээн сангийн авдрын түлхүүрийг атгахаар болсон

Ч.Улаан тодотголоо. Хачирхалтай нь, М.Энхсайхан юуны учир амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв. Түүний гэнэтийн энэ шийдвэр хачирхал төрүүлэх боллоо. Сангийн сайдын суудлыг авах гэж өнгөрсөн хугацаанд нөхөрлөлөө хүртэл дэвсэлсэн нэгэн.
МАХН-ын дарга Н.Энхбаярт шүүхээс дөрвөн жилийн ял оноосны дараахан АН-тай байгуулсан хамтарсан Засгийн газар байгуулах гэрээг цуцлахгүй гэдгээ товч бөгөөд тодорхой мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр Засаг байгуулах асуудалд ямар хамаатай юм гэх байдлаар хандсан нь МҮАН-ын мэдэгдлээс цухалздаг. Энэ үед эвслийн багана ганхсан ч албан тушаалд дуртай хэд нь асуудлыг намжааж чадсан юм.   МҮАН сонгуульд дангаараа орсон бол өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй байсан нь тодорхой. Иймээс л М.Энхсайхан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай гар хөтөлцөн, нөхөрлөсөн. Тэд мөнхийн дайснууд байсан бол зүү орох зайгүй болтлоо нөхөрлөж, улс төрийн хүрээнийхнийг шоконд оруулсан юм. Нэгэн цагт Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөл­дөж байсан тэдний нөхөрлөл энэ урт замыг туулсан гэхэд итгэмээргүй. Гомдсон, шарлахсан, өширхсөн сэтгэл нь тэдний урт удаан тэмцлийн замыг  нэгтгэж чадсан гэх нэгэн ч бий. Учир нь М.Энхсайханы хувьд ч Н.Энхбаяртай адил­хан сэтгэлийн мухартаа хорсол тээсээр өнөөг хүрсэн нэгэн. Хэдийгээр Н.Энх­баяр ши­г ил цагаан хэлдэггүй ч “М.Энхсайхан ардчилсан хүчнээс бус харин ардчилсан хүч­ний лиде­рүүд М.Энхсайханаас ур­важ ирсэн” гэх энэ томъёолол нь түүнийг экс Ерөнхийлөгчийн баруун гараас зүүгдэх тэр их зүрх зоригийг “бэ­лэглэсэн” ч байж болох л талтай.

Хоёр Э гэрээ байгуулан, нөхөрлөж буйг мань хүн нийтэд зарлахаа мартаагүй. Эс бөгөөс тэдний дунд нөхөрлөл гэж байхгүйг ч тодотгосон байдаг. Тэгвэл тэрхүү гэрээний хүчин төгөлдөр хугацаа хэзээ дуусах вэ. Мэдээж, баталгаат хугацаа дуусах мөчид тэр хоёр салан сарниж, зам мөрөө хөөх биз. М.Энхсайханы мэдэгдлээс ажвал нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч, гэрээний баталгаат хугацаа дуусгавар болох бололтой. Тэгвэл гэрээгээ умартан байж, Засгийн газрын танхимд орох гэж улайрсан тэрбээр нэрээ татах шийдвэр гаргахад ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн нь гарцаагүй биз. Тэр ч бүү хэл, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл дөрвөн суудлаа булаалдаж, тарж бутрахад хүрснийг намын нөхөд нь хэдийнэ нийтэд зарлачихсан. Иймээс М.Энхсайхан МАХН-МҮАН-ын эвслийн сайдуудыг хүлээлгүй танхимаа бүрдүүлэн ажиллах хэрэгтэй талаар Н.Алтанхуягт алтан хошуу хүргэсэн гэдэг. Хэрэв эвсэл дотоод зөрчлөө шийдвэрлэж чадахгүй сунжирвар хуулийн хугацаа дуусгавар болж Засгийн газар бутрах аюултай байж. Юутай ч түүний үг Н.Алтанхуягийг сайд нараа МАХН, МҮАН,ИЗНН-гүй яаран сандран өргөн мэдүүлэхэд зохих нөлөө үзүүлсэн гэдэг. Үүнээс үзвэл Н.Алтанхуягийн танхимд хамгийн ихээр санаа тавьж, сэтгэлээ чилээж байсан хүн нь М.Энхсайхан. Ийн атал өөрөө гар хоосон хоцорч, Ч.Улаанд найр тавьсан гэх үлгэрт итгэх гэж үү.

Өнгөцхөн харвал, айлын гэр манаж үлдсэн эрхмүүд хаяагаад хадарч буй дүр зураг харагдана.  МАХН нэрний төлөө экс Ерөнхийлөгч чамлахааргүй хөрөнгө мөнгө, хөлс хүч зарцуулсан. Гэтэл нэр бүхий эрхмүүд түүний босгосон өргөөнд сонгуулиас хэдхэн хоногийн өмнө очиж, тухалчихаад амтатны дээдийг идэж, өнгөтэй өөдтэй бүхнийг нь өмчирхөж байна. Харин хөлс хөдөлмөрөөрөө босгосон эзэн нь нарсны амьдралд өвдөж, зовон шанална.

Тэр ч бүү хэл, гэрийн хаяа манаж, харж хамгаалж байх учиртай дээрх эрхмүүд бялуундаа бялуурч МҮАН-ыг шантаажлан 3х1 гэсэн харьцааг баримталж, талцаж хэрэлдэхэд хүргэсэн аж. Ямартаа л, бүлгийн дарга Н.Батцэрэг  “Улс төрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж сайдын суудлыг 3:1 гэсэн харьцаагаар хуваарилахаар шийдвэр гаргасан. Эвслийнхээ эв нэгдлийг хадгалах үүднээс ийм шийдвэрт хүрсэн” гэжээ. Түүний үгнээс үзвэл эвслийг бутлахгүйн тулд М.Энхсайхан шар тосноос татгалзсан байж мэдэх нь. Эс бөгөөс эвсэл бутарч мэдэх эрсдэл нүүрлэсэн байж болзошгүй бололтой.

Гэхдээ лавхан өнгийгөөд харвал эксийн урт гар, улс төрийн нүүдэл нь төмөр торны цаана ч хүчирхэг байгаагийн нотолгоо энэ байж мэдэх юм. МҮАН-д хоёр яам өгч, Сангийн сайдад М.Энхсайханы нэрийг дэвшүүлж байснаа хэлсэн, ярьснаасаа буцсан нь хэн нэг том хүний санал, санаачилга биш гэж үү. Түүнчлэн хэрэв 3х1 гэсэн харьцааг хүлээн авахаас татгалзвал эвсэл байгуулах гэрээгээ ч цуцлах талаар яригдсан гэх. Хэрэв энэ бүхэн үнэн бол, тийм болоод М.Энхсайхан нэрээ татсан нь үнэн бол МАХН-ын дарга төмөр торны цаанаас ажлаа эрхлээд эхэлсний илрэл болов уу. М.Энхсайханы зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэх хүн нь эксээс өөр хүн байх билээ. Нөгөөтэйгүүр, МАХН-ын дарга “албан” өрөөнөөсөө ажлаа эрхэлж байгаа бол хамтарсан Засгийн газрын хувь заяа ч ээдрээтэй болж мэднэ. Эксийн эцсийн нүүдэл нь өөрийг нь ангал руу унагасан эрхмүүдээс өшөөгөө авах гэдэг нь гарцаагүй. Тиймдээ ч АН-тай байгуулсан гэрээг цуцлуулаагүй байлгүй. Харин МАХН-тай эвсэл байгуулснаар МҮАН-ынхан хожсон ч эцсийн мөчид М.Энхсайхан хоосон хоцорлоо.

Л.НИНЖ

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (August 21, 2012 10:18:07 am )

    ЭНХЭЭ ДАРГА ЯАНДАА, ЕРАНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (August 21, 2012 10:31:13 am )

    м.Энхсайхан дарга ухаалага хүн болохоор албан тушаалийн араас явахгүй лдээ,ард түмний төлөө,засгийн газраа бүрдүүлэхийн тулд л санаа зовож байгаа хүн шүүдээ, хувиа бодсон бол аль цагт нэг суудал авсан л байгаа шүү дээ,аяндаа болох биздээ

  • Anonymous (August 21, 2012 10:53:34 am )

    үнэн хүдал нь мэддэгдэхгүи элдэв юм бичиж хүмүүсиин хооронд яс хаяхаа болимоор юм аа монголд хов жив атаа хорсол ямар их болчихсон юм бэ мѳрѳѳрѳѳ сэтгэл таиван явж болдоггүи юм баих даа

  • Anonymous (August 21, 2012 11:17:00 am )

    Muu Hun dee

  • Anonymous (August 21, 2012 12:27:43 pm )

    bi DELETE hiisen yum. omch huwchlal deer mash tom aldaa hiisen. AH-g huchgui bolgoson hun . enginer 2 aldaa hiisen huniig dahin aldaa hiihgui geegt hen itgeh yum. eronhiilogchiin songuulid orotsohgui ee naad hun chini BOGSON door in min DELBEREH bombog deer suusan hun yuch hiij chadahgui

  • Anonymous (August 21, 2012 12:47:18 pm )

    enkhsaikhan mongold l heregtei bolohoos Enkhsaihand alban tushaal tiim chuhal bish shuudee,Medleg bolovsrol,chadaltai,jinhen uls torch iim hun mongols tsoohon,ter tusmaaa alivaa NO gui hun shuu

  • Anonymous (August 21, 2012 3:58:17 pm )

    enxsaixaniig said bolgoogui ni unexeer zuv shiidel bolloo. ter bol jinxene xujaagiin daalgavaraar turiig uimuulj yavsan xun…

  • Anonymous (August 21, 2012 11:06:36 pm )

    ENHSAIHAN UHAANTAI BNA AJIL UILS CHINI BUTNEE ENH BAYR DARG EDGERNEE

  • Anonymous (August 21, 2012 11:51:41 pm )

    Medeej shuudee.Har hel am,haraaliig hen huseh um.Uhaantai nuudel.

antalya rent a car