antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 20, 2012 2 comments

Хоригдлуудыг Баруунхараагаас баривчилжээ

нийтлэсэн Admin

Зүүнхараагийн хорих буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 406 дугаар чанга дэглэмтэй хорих ангиас өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн орой хоёр хоригдол оргожээ. Тэд уулзалтын өрөөнөөс зугтаасан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Оргосон хоригдлуудыг Б.Отгонбаяр, Б.Мөнхтөр гэдэг юм байна. Г.Отгонбаяр нь 2010 оны дөрөвдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн X хороонд оршин суух гэртээ ганцаараа байсан 65 настай Б гэх эмгэний эд зүйлсийг нь дээрэмдэхдээ 11 удаа хутгалж амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөж, гэрийг шатаасан хэргээр 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ.

Харин Батбаярын Мөнхтөр 1991 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн юм байна. 2010 оны Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр “Ертөнц” гэх зочид буудалд найзуудтайгаа архидаж тэнд байсан О гэх охиныг хүчирхийлэх гэж байгаад хоолойг нь боож амь насыг хөнөөсөн хэргээр 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн аж.

Дарьтын хорих буюу чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтнууд гэр бүлийнхээ хүмүүстэй жилд нэг удаа уулзалтын өрөөнд гурав хоног уулзах эрхтэй аж. Өнгөрсөн пүрэв гаригт Б.Отгонбаяр болон Б.Мөнхтөр нарын ээжүүд эргэлтээр ирсэн байна. Гэтэл хоригдлууд хоёр дахь хоногийн шөнө ээж нарыгаа унтаж байхад нь эргэлтийн байрны дээврээр гарч оргосон аж. Тэд хорих ангиас чанх хойшоо гарч Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараа тосгоны нутаг дэвсгэр болох Шувуутын ам руу зугтаасан байна. Шувуутын ам гэх уул нь мод хад асга ихтэй аж.

УМБГ-ын Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зуу гаруй албан хаагч нар оргосон хоригдлыг бүслэн авч өчигдөр 18:34 цагт баривчилжээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (August 20, 2012 11:12:47 am )

    hun hvchindej alchaad 15 jil vv araichdee

  • Anonymous (August 20, 2012 12:26:54 pm )

    ИРЛАНД УЛСАД ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. KAVANAGH КОЛЛЕЖИЙН АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР.
    УТАС : 89980009

antalya rent a car