antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 15, 2012 5 comments

Хүүхдийн урлан бүтээх төвийн газраас 0.13 га нь УИХ-ын гишүүнтэй холбоотой гэв үү

нийтлэсэн Admin

Зарим нэг улс төрчид нийтийн эзэмшлийн талбайг өөрийн болгож, мөнгөө арвижуулсаар байна.

Тодруулбал, өдгөө УИХ-ын гишүүдийг хөрөнгө, орлогоороо тэргүүлж байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн бидний сайн мэдэх Хүүхдийн урлан бүтээх төвийн хашааны зүүн хэсгийг өөрийн болгожээ.

Жилийн зургаан тэрбум төгрөгийн орлоготой, уул уурхайн салбарт толгой дээгүүр цохиж явдаг тэрбээр нийслэлийн өмчийн хүүхдийн гэх тодотголтой урлан бүтээх төвийн газрыг 0.13 га газрыг авсан аж. Түүнчлэн Урлан бүтээх төвд суралцдаг хүүхдүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөж мод, цэцэг, навчийг нь ширтэн уран бүтээлээ туурвидаг байсан зүүн хэсгийн газарт 16 давхар зочид буудал барьж байна.

Энэ барилгыг “Бүти” нэртэй компани барьж байгаа юм байна. Түүнчлэн барилга баригдах явцад нь тус барилга дээр гал түймэр гарсныг тэр хавьд оршин суудаг иргэд харсан байна. Харин галын шалтгааныг иргэдэд тайлбарлахдаа гагнуурын ажлаас болсон хэмээн хэлж байсан юм.

Түүнчлэн эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнгийн Хүүхдийн урлангийн хашаанд бариулж байгаа барилгынх нь ажилчид урлан бүтээхийн наагуур, цаагуур явсан хүмүүсийн дээрээс байнга ус цацаж бүдүүлэг зан гаргадаг аж. Харин иргэдийн дээрээс цацдаг зүйл нь ус ч байж болох эсвэл өөр зүйл байж болох.

Харин нийслэлийн өмчийн газарт тооцогддог Хүүхдийн урлан бүтээх төвийн хажууд баригдаж байгаа барилга хэзээ, хэний зөвшөөрлөөр баригдаж эхэлснийг тодруулахыг зорьлоо. Энэ талаар асууж лавлахаар Нийслэлийн өмчийн харилцааны газраар орлоо. Тэнд суух мэргэжилтэн нь “Урлан бүтээх төв нийслэлийн өмч мөн. Онцлог нь зөвхөн Урлан бүтээх төв гэх объект нь л манай мэдлийнх. Харин газрын асуудлыг бид мэдэхгүй гэлээ.

Ингээд Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газарт очлоо. Тус байгууллагад ажилладаг Багануур, Сүхбаатар дүүргийг хариуцсан архитектор нь” 2010 оны тавдугаар сарын 26-ны өдөр 347 тоот захирамжаар “Хурд интернэшнл” ХХК нь зочид буудал, үйлчилгээний зориулалтаар 0.13 га газрын зөвшөөрлийг манайхаас авсан байна” гэлээ.

Нэгэнт тус байгууллага нь газар зарах биш зөвхөн зөвшөөрөл олгох ёстой тул Урлан бүтээх төвийн удирдлагууд 0.13 га газраа зарсан байх магадлал их байгаа юм. Тиймээс Хүүхдийн урлан бүтээх төвийн дэд захирал М.Энхтуяагаас энэ талаар тодрууллаа. Гэтэл тэрбээр “Манайх газраа зараагүй. Манай төвийн баруун талын хэсэг манайх. Харин зүүн талын газрыг сайн мэдэхгүй” гэв.

Түүний хариултаас тус газрын дарга нь өөрийн эзэмшлийн газраа мэддэггүй. Нэг бол зарчихаад нуугаад байгаа хоёрын аль нэг болж таарав. Юутай ч Хүүхдийн урлан бүтээх төв нь нийслэлийн мэдлийн газар мөн. Харин тус газраас 0.13 га газрыг “Хурд интернэшнл” өөрийн болгож авсан нь албаны хүмүүсийн ярианаас тодорхой болов. Харин нийслэлийн газрыг өөрийн мэдэлдээ оруулж чадсан нууц ноёнтон нь “Хурд интернэшнл ” компанийн захирал Б.Чойжилсүрэн гэдэг нь бүр ч ил боллоо.

Л.Хишиг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (August 15, 2012 7:23:42 pm )

    shalgamaar ym huuhdiin gesen yuch uldehgui bolloo

  • Anonymous (August 16, 2012 7:05:51 am )

    ter muu huduuni lalar,huduunul gaiga chirehgui,,mengetiin balgaar,hot ru garaa durdeg boljee,,,tagnuul mengettei hamt,,,hujaa ru nuurs zuudug gulug shuu ter,dawarsan lalruud dendlee ,,,mongol ulsiig uneheer haramsaltai ireedui huleej baina huu,,,10 jiliin daraa ene ulaanbaatar yamar geechin aimshig bolson baih boloo,,,hetsuu tsag uy tuulah ni de bidnii ur hoichuud,,,

  • Anonymous (August 16, 2012 8:14:25 am )

    CHoijilsuren turiig huuli busaar avsan yum chin ene zergiin avilgiin ajild nud irmeh zuur buun,buun mungu taraasan bj taarna.Ene huniig nuguu baasnii har hereetei n yagaad ergulen tataj shuuhed duudahgui bgaa yum be.

  • Anonymous (August 16, 2012 9:47:09 am )

    Энэ лаларын баяд сда бүр даварч гүйцлээ. Яасан ханаж цаддаггүй лалар вэ. Увс руу нь Тэс сум руу нь цөл муу лаларыг

  • Anonymous (August 16, 2012 11:51:54 am )

    odoo yay gehev dee. Chi Choijoo shig ingej chadahguigees hoish.
    biznesmen bolj chadaagui agaigiinhaa, nuhriinhuu gar harj amidardagaa nuuj yav ain

antalya rent a car