Болдогсон бол цаг хугацааг буцаахсан
2004 оны Афины Олимпийн хүрэл медальт,Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг “Өглөөний зочин” буландаа урьж, ярилцлаа.
Тэрбээр “Олимпийн гайхалтай дэвжээнд нэг нь ялагдаж, медалиас мултарч байхад нөгөө нь ялж, медаль авч байдаг. Ялж, ялагдана гэдэг тамирчин бүрийн туулах, давах ёстой зүйл” гэсээр яриагаа эхэлсэн юм.
-Лондоны Олимпод Монголын тамирчид үнэхээр сайхан барилдаануудыг үзүүллээ. Жүдочид маань Олимпийн мөнгө, хүрэл медалийг ихэрлүүлж, эх орондоо ганзага дүүрэн ирж байгааг харахад үнэхээр сэтгэл бахадмаар байна шүү?
-Лондоны Олимпийн торгон дэвжээнээс манайхан жүдо, чөлөөт бөх, боксын төрлөөр таван медаль хүртэж чамлахааргүй амжилт үзүүллээ. Монголчууд дэлхийд хэр хүчтэйгээ дахин баталсан гэж бодож байна. Сэтгэл маш их өндөр байна.
Олимпийн гайхалтай дэвжээнд нэг нь ялагдаж, медалиас мултарч байхад нөгөө нь ялж, медаль авч байдаг. Ялж, ялагдана гэдэг тамирчин бүрийн туулах, давах ёстой зүйл шүү дээ.
-Лондоны Олимпоос жүдо бөхийн ОУХМ С.Ням-Очир анхны медалийг хүртэж, монгол түмнээ баярлууллаа?
-С.Ням-Очир маань хүрэл медаль хүртсэнд үнэхээр их баярласан. Сайхан ч барилдаж, медалийн салхийг хагалсан. Цаашид олон сайхан барилдааныг үзүүлж, медалийнхаа өнгийг хувиргана гэдэгт нь итгэлтэй байна.
-Харин Олимпийн аварга Н.Түвшинбаярыг мөнгөн медалийн болзол хангаж, алтын төлөө барилдаад ялагдахад нь жаахан харамсаж л байлаа. Та үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр маань үнэхээр сайхан барилдааныг үзүүлсэн. Агуу тамирчин гэдгээ ч баталж чадлаа. Харин алтан медалийн төлөөх барилдаанд бэртлийн улмаас ялагдахад нь үнэхээр харамсалтай, хэцүү санагдсан.
-Адилхан тамирчны хувьд Н.Түвшинбаярын бэртэл нь сэдрээгүй байсан бол алтан медаль авах боломж байсан эсэхийг харж шинжиж л суусан биз дээ?
-Түвшээ маань яалт ч үгүй Олимпийн алтан медалийг хүртэх байсан юм. Хамгийн сүүлд Оросын тамирчинтай алтан медалийн төлөө барилдсан. Урьд нь манай хүн Оросын тамирчныг дэлхийн аваргын тэмцээнд ялж байсан шүү дээ.
Бүр хоёр минутад цэвэр дарж байсан удаатай. Тиймээс Франц, Солонгосын тамирчинтай барилдахаас илүү Оросын тамирчинтай барилдах нь Н.Түвшинбаярт илүү амар байх байсан. Бэртэл гэдэг зүйл хэлж ирдэггүй. Хөлөө бэртээхэд нь маш их харамссан.
-Тийм ээ, үнэхээр харамсалтай байсан. Харин таны барилдаан нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн шүү дээ?
-Яг тийм, ийм гэсэн шалтаг, шалтгаан хэлмээргүй байна. Цаг хугацааг буцааж болдогсон бол буцаахсан. Гэхдээ одоо олон зүйл ярих нь утгагүй. Ямар ч гэсэн бэлтгэл, сургуулилтаа сайн хийж, дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцох талаар бодож сууна.
-Таны барилдаан, Олимпод үзүүлсэн амжилтын талаар хүмүүс янз бүрээр л ярьж байна. Тухайлбал, “Таны оронд ОУХМ С.Мяарагчааг явуулах байсан” гэлцэх юм?
-Яах вэ, хүмүүс янз бүрээр ярьж болно. Би “Цаг хугацааг буцааж болдогсон бол” гэж дээр хэлсэн шүү дээ. Их харамсалтай байна.
Түүнээс биш Олимпод энийг явуулсан бол ингэнэ, тэрийг явуулсан бол тэгнэ гэж ярих нь утгагүй. Бүгд л улсынхаа нэрийг гаргах гэж барилддаг. Ямар ч тамирчин тэмцээнд ялагдах гэж ордоггүй. Ялахын төлөө л барилддаг. Миний хувьд Олимпийн аварга болох цаг нь хараахан болоогүй байж болно шүү дээ.
–Өөрийгөө яг юун дээр алдсан гэж бодож байна вэ?
-Өрсөлдөгчөө бардсан тал бий. Цаг дуусах мөчид яарч мэх хийснээс болж ялагдсан.
-Дэвжээн дээр гарч ирэх мөчид та сэтгэл нь ханачихсан, тайвширчихсан мэт харагдаж байсан?
-Сэтгэл ханах биш л дээ. Хэрэв би ялсан бол алтан медаль хүртсэн Гүржийн бөхтэй барилдах байлаа. Өмнө нь хэд хэдэн удаа барилдаж, ялж байсан.
Харин Унгарын бөхтэй зургаан удаа барилдаж, бүгдэд нь давж байсан. Тиймээс ялна гэдэгтээ итгэлтэй байсан юм.
-Гэтэл ялагдчихсан?
-Тийм ээ.
-Та ялагдсаныхаа дараа дэвжээнээс буулгүй их удсан байх аа?
-Тэгсэн.
-Шоконд орчихсон уу?
-Шоконд орох нь ч хаашаа юм. Санаж бодоогүй юм болчихсон болохоор жаахан хэцүү байсан. Хамгийн гол нь жижигхэн алдаа гаргаснаас болж ялагдсан. Тиймээс энэ алдаагаа давтахгүйн төлөө цаашид бэлтгэлээ сайн хийнэ.
Хэдийгээр харамсалтай санагдаж байгаа ч бэлтгэлээ улам сайн хийж, ялагдсан тамирчиндаа дахин өвдөг шороодохгүйн төлөө хичээх болно. Дараагийн удаа ялах итгэл эрмэлзлээр дүүрэн байна.
-Цагийн зөрүү ч бас нөлөөлсөн болов уу?
-Бид Лондонд долоодугаар сарын 23-нд очоод, 29-нд барилдсан. Долоон цагийн зөрүүтэй байсан. Нэг хоногт нэг цагийн зөрүү гардаг гэж ярьдаг. Тиймээс цагийн зөрүү гараагүй байж болох юм. Хамгийн гол нь боломж байсан. Даанч боломжоо ашиглаж чадсангүй.
-Барилдааны үеэр багш тань юу гэж зөвлөсөн бэ?
-“Хамгийн гол нь өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй. Ухаан гаргаж, сайн барилдаарай” гэж хэлсэн. Барилдаад бууж ирсний дараа “Чи хэт хянамгай барилдаж байгаад, цаг дуусах мөчид алдаа гаргачихлаа” гэсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг дэвжээнээс бууж ирэхэд сэтгэл санаагаар дэмжиж, урмын үг хэлсэн гэж сонссон?
-Намайг ялагдчихаад дэвжээнээс бууж ирэхэд Ерөнхийлөгч, хамба лам хоёр маань их сэтгэлийн дэм өгсөн. Тэр хэцүү мөчид “Чи Монгол Улсын төлөө олон гавьяа байгуулсан. Олон ялалт, амжилтыг бидэнд авч ирсэн. Чи залуу хүн. Цаашид олон тэмцээнд оролцоно” гэж хэлсэн.
Маш олон хүн энэ мэтээр сэтгэлийн дэм өгсөн л дөө. Хэдийгээр олон тэмцээнд түрүүлсэн ч хамгийн чухал, том тэмцээнд алдаа гаргачихлаа гэж бодохоор л хэцүү санагдаад байсан. Нөгөө талаар ялагдал маань дараа дараагийн тэмцээний медалийн замыг зассан байх.
-2016 оны Олимпийн эрх олгох хамгийн эхний тэмцээн манай улсад болно. Та хэдэн килограммын жинд барилдах вэ?
-Дараагийн Олимпийн эрх авах онооны тэмцээн Монголоос эхэлнэ. Яг одоогоор барилдах эсэх нь шийдэгдээгүй байна. Яагаад гэвэл, Монголын жүдо бөхийн холбооноос тамирчдын нэрсийг гаргадаг. Нэрс гаргасны дараа л орох эсэх нь шийдэгдэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 15, 2012 12:15:51 pm )
odoo bolno zail
-
Anonymous (August 15, 2012 12:34:00 pm )
zuger dee. ylagdal bol hicheel beltgel. Odoo l sain hicheegeerei
-
Anonymous (August 15, 2012 12:36:23 pm )
unasan buhud shaltag mundahguie gej zugeer diilegui geed helchij chadahgui ineedtei gar
-
Anonymous (August 15, 2012 1:21:06 pm )
IRLAND ULSAD IH DEED SURGUULIIN HELNII BELTGELD HYAMD ZARDLAAR SURAH BOLOMJ NEEGDLEE. ALBAN YOSNII TULUULUGCHIIN GAZAR TEL: 89980009, 89980005
-
Anonymous (August 15, 2012 2:03:53 pm )
ichmeer yumaa ene odoo boliosoi gvndegmaa ch bas
-
Anonymous (August 15, 2012 2:27:54 pm )
Чиний цаг дууссаан Цагаанбаатараа. Чи 2016 онд бас дахиад новшрох санаатай байгаа бол үгүй дээ. Юм болгон өөрийн оноосон цаг хугацаатай байдаг. Чам шиг сагсуу хүн одоо аварга болохгүй ээ. Тэгэхдээ чамайг муулж байгаа биш чи бол Монгол улсын төдийгүй, дэлхийн тамирчин. Гэвч цаг чинь дуусч.
-
Anonymous (August 15, 2012 3:38:19 pm )
odoo yay gehew az idutlaaaa
-
Anonymous (August 15, 2012 3:52:18 pm )
Зочин
Том сургамж зөвхөн Цагаанбааатрт бус бусад бүх тамирчинд болсон.Яахав дээ. Аз гэж нэг юм бий дээ.Энэ жил энэ л дутсан гэхүү дээ.Цаашид зүтгээд үз. Мөнхэрдэнэ 3 дахь олимпдоо медал авлаа шүү дээ. Хөдөлмөр зүтгэл мэднэ.Үнэхээр чи дийлдэхгүй байвал чамайг явуулж л таарна шүү дээ. -
Anonymous (August 15, 2012 4:04:47 pm )
ene humuus yagaad Tsagaanbaatarluu dairaad baigaa yum bee. Tamirchin hun chini yalagdaj, yalj ali aliig ni uzdeg sh dee. Tsagaanbaatar uneheer sian buh. Delhiin avragaas altan medal avch olimpoos hurel avch baisan. Olimpoos umnuh tsemtseenuuded bugded ni mash sain baij gadniihan Tsagaanaag alt avna gej taamaglaj hun bur alt avna geseer baigaad tsagaan hel am hursen baih. Tsaashid ireedui bii. Zaluu hun. 2016 onii olimpod dahiad uzeh heregtei. Chi alt avna shuu 2016 ond..
-
Anonymous (August 15, 2012 4:05:46 pm )
Tsagaanaa 2016 ond dahij uzne shuu. Alt avna shuuu
-
Anonymous (August 15, 2012 4:06:45 pm )
Tsagaanbaatar 2016 ond altnii tuluu uragshaa!!!!!
-
Anonymous (August 15, 2012 4:46:50 pm )
за зүгээр дээ яарч мэх хийсэн нь харин үнэн шүү. Дараагийн удаа хичээгээрэй. Монгол улсынхаа нэрийг Дэлхийн тавцанд олон удаа гаргасан амжилт чинийх гэдгийг бид мартаагүй Амжилт хүсье
-
Anonymous (August 15, 2012 4:59:34 pm )
CHI BAITUGAI DELHIIN BOSOO BUHCHUUD YAAJ DARUU BARILDSANIIG BODOOROI JOOHON DARUUHAN YAWAAA CHI HEN YUM BE…
-
Anonymous (August 15, 2012 6:38:52 pm )
Энэ одоо арай дэндэнэ ээ!!! МҮ ОНТВ хүртэл Увсынхны барьцаанд орсон юмуу хааша юм. Уг нь одоо яг л нөгөө Түвшээ, Төгсөө, Бат цэцэг, Нямка, Мөнхэрдэнэ гээд баатаруудынхаа талаар нэвтрүүлгээ явуулж тэднийгэ ард түмэндээ сурталчилж биамаар юм, Гэтэл өчигдөр оройжингоо энэ цаганбатар гэгч залуугийн тухай нэвтрүүлэг яг олон нийт орой ТВ үздэг цагаар давтан гаргаад байна лээ!! Энэ бол ард түмнээ арай дэндүү ДОРОМЖИЛСОН асуудал бишүү!! Энэ булахайгаар тэмцээнд явж бусад шилдэг тамирчидаа хохироож ард түмнээ гутаачаад байгаа овилгогүй залуугаар ард түмнийг мөн ч их гутаалгаж байна даа!! Монголын Үндэсни Телэвизийн удирдлагуудыг огцоруулая!!
-
Anonymous (August 15, 2012 6:39:34 pm )
Одоо болно оо цагнбасара, цаг үе өөр болсон, болж ч байна. Тэхээр чиний тэр луйварын арга чинь явахгүги, чи одоо тэмцээнд явахгүй, чадах ч гүй!! Энэ цагнбаатар гэх овилгогүй тэнэг эр тэр өчигдөр ТВ-гээр өгсөн нэвтрүүлэгтээ “Би ямар АГУУ ” юм бэ гэж өөрөөрөө бахархадаг этэр гээд ёстой МЭДРЭЛТЭЖ өгч биана лээ энэ сагсуу залуу! Чихэндээ ч итгээгүй !! АГУУ гэж арай өөр байхаа, чи бол зүгээр лоббигоор гарч ирсэн байдаг л нэг жүдөч, чи агуу байтугай Монголдоо ч, бүр жиндээ ч ядаж НЭГ НОМЕР БИШ шүү дээ!! Чи үнэхээр мэдрэл юмаа цаганбатараа!
-
Anonymous (August 15, 2012 6:51:17 pm )
Uu muu daldaisan shalnii super alchuuraa zail l da lal raa chi arai dahiad olympod yvna gj savsganaad bga bish biz dee odoo bolichih tehuu sda mini chi daruuhan bai l daa har ugzug minee mgld ymar gantshan chin bdiimuu chi davgaa shig helj bgad turuuleh chin yasiin hachin sagsuu tochigoo sda bur bodohoor uur hureed bhiin daruuhan baij suraach gavyat shalnii alchuuraa odo orondo uur hun yvuulah talaar bod tehuu chinii shunal dendeed bgam bishuu odo bolno shdee
-
Anonymous (August 15, 2012 7:08:06 pm )
shi garstaagui ylagdsan odoo bitii olon yum yri
-
Anonymous (August 15, 2012 7:31:44 pm )
mundag l tamirchin shuu.Za ene huzaj baigaa humuusiig buu too.ym negeer duusdaggui ym Amjilt husie.
-
Anonymous (August 15, 2012 8:34:16 pm )
tsagaanbaatart gej helehed chi neg l hungun hiisgelenduu haragadaad baihiin,odoo jaahan uhaan suumaar umaa,tiimees er ni ene biznesiin surtalchilgaa,end tendhiin shounii hutlugch zergees hol yavaa minii duu hari haaya saihan surgamjit nom zohiol unshij nomiin sand suuj umiig ikh tungaan bodohgui yuu tegvel ayandaa l um oilgogdood irne sh tee egch ni chamaig huu shigee l bodoj hellee
-
Anonymous (August 15, 2012 8:38:36 pm )
yugaa hiij tsag duusch bhad tenegtsen yum ,ymar anh udaa barildaj bga bish uchir zuigee medeh medreh hemjeenii tamirchin baij.chamaig medaliin tavtsand garna gej bodoj bsan yuma,odoo yahavdee surgamj bolog.dasgaljuulagch gej hun tamirchindaa yah yostoig helj ogdoggui yumu.ed oorsdiin turshlagaaraa barildah yum
-
Anonymous (August 15, 2012 9:20:41 pm )
ongiroo zan chih xetersen shyy aldar nerend mansyyragch teneg. tybshee abargaas syr
-
Anonymous (August 15, 2012 10:01:49 pm )
Pobot bish hun yum chini aldaa garalgui yahab.yalagdaa l biz, yalj uzeegui bish, daraa yalah udur olon garna aa.
-
Anonymous (August 16, 2012 3:56:25 am )
dahiad bolomj oldohgui dee, herev dahiad chamd olimped oroltsoh bolomj garval yahnav harj l baiy!. chi ug ni sain gehdee daanch azgui, yag l munkh-erdene arslan shig.
-
Anonymous (August 16, 2012 4:57:10 am )
muulad baigaa mongol tamin togooni malnuud mine,,,ene huniig olimpic,medali awch baihad ni,delhiin awrag bolj baihad ni,,,delhiid uurihuu jind terguulj yawhad ni ta nar bayalaj baisan bailgui de,,,mongol tamirchidad,,,tsagaanbaatar shig zorigtoi daichin,shiidemgi zan bas dutdag yum shu,,,zangaragtai aawin huu shuu,,,chamad amjilt zaluu mine,,,ter muulad baiga naizuud,,,tamirchin hun nii huls huch tewcheer gej medhgui baij,buu hutsald,,,ene humuus tamin togonoos garalda,bitgii pc,ni ardaas busdig doromjil,uurinhu jind terguulj baiga huniig tegeed chi uld gehuu,,eswel BOLSON BOLOGUI BUU;LAM;;;S asuuh uu,,,kkkk,
-
Anonymous (August 16, 2012 5:44:16 am )
teneg mandar
-
Anonymous (August 16, 2012 4:41:49 pm )
Хатуу үгэнд хурцлагдаж, урмын үгэнд сэргэж явна шүү миний дүү. Хэт хөвсөргөн насаа ардаа орхи. Чиний гарт монголын спортын 2 чухал төрлийн хувь заяа нэг хэсэгтээ л байгаа шүү.
-
Anonymous (August 16, 2012 8:43:30 pm )
ßàæ ÷ áîäñîí òàíû õèéñýí ìýõ ãýýä áàéãàà þì áîë òàíû õýìæýýíèé òîì æ¿äî÷ õ¿í õèéõ øàëèã þì áèø.ªäèé îëîí æèë áàðèëäàõäàà èéì çýðãèéí òóðøëàãà ñóóãààã¿é áàéíà ãýæ áàéõã¿é äýý.Ãîë ºðñºëäºã÷èä íü ýðò óíàíãóóò ººðèé㺺 Îëèìïèéí àâàðãà áîë÷èõëîî ãýýä äýíä¿¿ ýðò ººðèé㺺 áàÿðëóóóëñàí àëäààòàé õ¿í.
27 Comments