antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 14, 2012 1 comment

“Шар хад”-ны эмч нар өвчтөнүүдийн эмийг шагладаг уу?

нийтлэсэн Admin

Бидний хэлж заншсанаар “Шар хад”-ны эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар нэгэн наймаанд гаршчихаад хэдэн сарын нүүрийг үзэж байгаа аж. ЭМ-ийн яам болон холбогдох дарга нар нь үүнийг мэдсэн юм уу, мэдээгүй юм уу, бүү мэд. Ямартаа ч хэсэг иргэд манай сайтаар дамжуулан дээрх эмнэлэг дотор гарч байгаа шударга бус явдлыг илчлэхийг хүссэн юм. Тус эмнэлэг орны хүрэлцээ муутай, дандаа согогтой солиотой, галзуу хүмүүсийг биш сэтгэцийн болон ядаргаанд орсон, гар хөл татдаг, унадаг гээд бүхий л өвтөнүүд ганцхан энэ эмнэлгээр дамжиж эмчилгээгээ авдаг юм. Гэтэл ийм өвчтөнүүдийг байнга хэвтүүлэх боломжгүй учраас эрүүл мэндийн даатгалыг үндэслэн ховор эм бэлдмэлүүдийг улсаас үнэгүй тараадаг байна. Өвчтөн бүр улиралд унаж, татахаас сэргийлэх тайвшруулах үйлчилгээтэй 50 ширхэг эм авах ёстой. Харин эмчлэгч эмч, нярав сувилагч зэрэг нь улсаас цаанаасаа эм ирээгүй гээд өвчтөнүүдийн эмийг гуравдугаар сараас хойш өгөхгүй байсаар өмнөх сараас өгч эхлэхдээ арай ядан тарааж байна. 50 ширхэгийг биш 40 ширхэгийг өгнө гээд дутуу тарааж байгаа аж.

Санхүүжилт, эмний тасарсан үгүйг нь асуувал бүх зүйл шийдэгдээд төсөв нь хүртэл шилжжихсэн, эмийн хүртээмж хангалттай байгаа аж. Гэтэл эмч, сувилагч нар замаас нь нэг өвчтөн бүрээс 10 ширхэг эм авч ийм төрлийн эм авч чаддаггүй өөр өвчтөнүүдэд шагладаг аж. Энэ байдал сэтгэцийн эмнэлэг дээр бүүр газар авч, эмээ авч чадахгүй иргэд, эсвэл дутуу авч байгаа иргэд эсэргүүцэл илэрхийлээд ч нэмэргүй байдалд хүрсэн тул ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байгаа аж. СЭМҮТ-ийн захирлаар МУ-ын Хүний гавьяат эмч Л.Эрдэнэбаяр ажилладаг. Тулгамдсан асуудал олонтой энэ эмнэлгийг чадан ядан толгойлж байгаа ч түүний чихнээс хонх уях бас нэгэн эмийн асуудал байгааг нь хэлж ярих нь зүйн хэрэг байх. Улсаас төсөвлөөд өвчтөнүүдэд өгч байгаа эмийг эмнэлгийн ажилтан, эмч сувилагч нар дундаас нь авч зарж борлуулж болдог тийм эрхзүйн орчин лав байхгүй. Хүнд өвчтэй байдаг, сарынхаа нормын эмээр амиа залгуулдаг, унаж татдаг олон мянган хүнийг эмчийн, эмнэлгийн ажилтны ёсзүйгүй байдлаас болж хорвоогоос явуулах нь зөв гэж үү. Тэдний эмийг гүйцэд өгчих сэтгэл эмч нарт байхгүй юм гэж үү? Холбогдох албаных нь хүмүүс энэ мэдээллийг уншвал СЭМҮТ-ийн эм, тариа тараалтад хяналт тавиад үзэхэд илүүдэхгүй л болов уу.
С.Пэрэнлэй (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (August 14, 2012 5:21:15 pm )

    Unen baih shuu,oldohgui emiig suvilagch naraas l avdag shuudee.

antalya rent a car