Өөрийгөө Мино хэмээх гадаад нэрээр өхөөрддөг адтай нэгэн охин сүүлийн үед хэвлэлийнхний анхаарлыг багагүй татах болоод буй. Түүний жинхэнэ нэр нь Т. Номин. Тэрээр “Sound of kiss” хэмээх охидын хамтлагт дуулж, урлагийн ертөнцөд анх хөл тавьсан. «Хайрлаж болох уу» уран сайхны киноны гол дүрд тоглож, чамгүй авьяастай жүжигчин болохоор харуулсан ч түүний карьер хүссэн хэмжээнд нь хүртэл өсч чадаагүй.
Хамгийн хачирхалтай нь, Мино хамтлагийнхаа нэрийг барьж «алтны магнат» гэгддэг Ц.Мянганбаяраас орон байр гуйсан учир хамтлагийнхан нь түүнтэй хамтран ажиллахаас татгалзсан гэдэг. Хамтлагаасаа гарсны дараа тэрээр хэсэг хугацаанд бие даан уран бүтээл туурвисан ч амжилт олоогүй юм. Удалгүй «Хатарыш» дууг «Хар сарнай» хамтлагийн ахлагч Амараагийн төрсөн дүү С. Амарбаясгаланттай хамтран дуулсан нь түүнд чамлахааргүй амжилт авч ирсэн гэхэд хэлсдэхгүй. Гэвч дорвитой уран бүтээл туурвидаггүй ч жижигхэн бие, өхөөрдөм төрхөөрөө эрчүүдийн анхаарлыг татдаг Мино «алтны магнат» Ц.Мянганбаяр, алтны компанийн нэр нь үл мэдэгдэх захирал, тэр ч бүү хэл, мянгат малчин залуутай хүртэл нэр холбогоод амжсан. Ийнхүү үнэн, худал нь мэдэгдэхгүй олон залуутай хайр сэтгэлийн «харилцаа үүсгэсэн» тэрээр одоо Дамбын Хишигээгийн дүү Укатай үерхэж байгаа аж. Энэ хоёрын үерхэл хэдэн сарын өмнө ил болсон бөгөөд залуу хос Дундговийн наадамд хамтдаа дөрөө харшуулан явах нь олон түмний хараанаас мултарсангүй…
Duulian.mn Б.Отгон
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 14, 2012 12:25:30 pm )
Бижигхэн янхан. Өнөөгийн охидын сонгодог дүр.
-
Anonymous (August 14, 2012 3:22:58 pm )
ЭНЭ 2 УДАХГҮЙЭЭЭЭЭЭЭЭЭ
-
Anonymous (August 14, 2012 6:35:41 pm )
zov hellee ohiduud iimerhuu bolson mungutei l bol hyatad ubgun yu ch bsan hamaagui
-
Anonymous (August 15, 2012 12:48:50 pm )
teed ter ni munguteim bol odoo yay gehev dee. hhhhhkkk
-
Anonymous (August 15, 2012 1:39:19 pm )
МОНГОЛЫН ОХИД АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ АМЬДРАЛЫГ ХАЙХ БОЛСОН НЬ ҮНЭХЭЭР ЭМГЭНЭЛ. ТЭД ЭЭЖ ГЭХ ЭРХЭМ НЭР ТӨРИЙГ БИШ БАЯН ХҮНИЙ НӨМӨР НӨӨЛГӨНД БАЙЖ МӨНГӨТЭЙ БОЛОХЫГ Л ЭРХЭМЛЭЖ МӨНГИЙГ ТЭРГҮҮН ЗЭРЭГТ ТАВЬЖ БАЙГАА НЬ БАС НЭГ ЭМГЭНЭЛ. УГ НЬ МОНГОЛ УЛСЫГ ОЮУНЛАГ ХҮМҮҮС Л ХӨГЖҮҮЛЭХ УЧИРТАЙ.
-
Anonymous (August 29, 2012 1:30:13 am )
tiim l yum bol taanaar muulj bhiin orond oorsdoo mongotoi bolood hussen hunteigee suugaachh oorsdoo archaagui yum bj bitgii hun muulj bai
6 Comments