Өнгөрөгч 2008 оны сонгуулийн дараа болсон долдугаар сарын 1-ний үймээний үеэр гэм зэмгүй таван иргэнийхээ амийг цаг бусаар авч одсон Монголын төр бүхэлдээ гацаж, энэ “саажилт” нь сар шахам үргэлжилсэн. Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа нар Бээжингийн олимпоос медаль авсаны дараа Монголын төрийнхөн сая сэхээ аван улс төрийн хэлцэлд орж, хамтарсан Засгийн газар байгуулагдан УИХ хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Үүнтэй адил үйл явдал энэ удаагийн олимпийн үеэр ч мөн давтагдлаа. МАН-ын гишүүдийн эсэргүүцлээс болж бас л сар шахам үйл ажиллагаа нь тасалдаад байсан УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн ажилдаа орж, шинэ Ерөнхий сайдаа батламжиллаа. УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд ч гэсэн хурал чуулгандаа оролцох, УИХ-д бүлэг байгуулахаа илэрхийлэв. Нэг ёсондоо өөрсдөөс нь шууд бус хамааралтай өөр нэгэн хүчин зүйл Монголын улс төрийг гацаанаас гаргадаг “моод” дэлгэрээд байх шиг. Энэ нь чухам мухар сүсэг үү, үнэн сүжиг үү гэдгийг хэлэхэд хэцүү. Ямартай ч жам ёсны юмыг жамаар нь аваад явчих хүсэл сонирхол, сэтгэлийн тэнхээ манай улстөрчдөд илт дутагдах болсон шиг.
Гэхдээ шинэ Ерөнхий сайдыг томилох ажлыг Н.Түвшинбаярын хос медаль л урагшууллаа гэж хэлбэл бас хуурмаг зүйл болно. Үнэн хэрэгтээ МАН-ын бүлгийнхэн чуулганд оролцохоо илэрхийлсэн явдал ч бус, харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн өмнө хийсэн улс төрийн тохиролцоондоо үнэнч үлдсэн явдал улс төрийн энэ өрнөлийн гол учиг нь байлаа. Харин хуулиас давсан хүсэл сонирхлоосоо болж УИХ-д бүлэггүй үлдэх хүртлээ доош ороод байсан МАН-ын хувьд аргагүйн эрхэнд олонхийнхоо шийдвэрийг дагахаас өөр гарцгүй болсон хэрэг.
“Шударга ёс” эвслийнхний хувьд хамтарсан Засгийн газарт орохоос хамгийн их бэргэж байсан зүйл нь Н.Энхбаярын шүүх хурал, хамтрагчид маань “Үндэсний их удирдагч”-ийг шорон луу илгээчихвэл яах вэ гэдэг ичингүйрэл. Тиймээс ч Н.Энхбаярт шүүхээс дөрвөн жилийн ял өгсөний дараа УИХ-д сонгогдсон эвслийн гишүүд “Бид шударга бус шүүхтэй улс төрийн аргаар тэмцэнэ, Засгийн газарт хамтрах асуудлаа ч гэсэн эргэж ярина” гэж жаал дэвсэн. Эцэст нь Удирдах зөвлөлөө хуралдуулж, “Улс орны эрх ашиг хувь хүний эрх ашгаас хуруу дээгүүр юм байна. Өмнө хийсэн улс төрийн хэлцэл хэвээр үлдэх ёстой. Шүүхийн шийдвэртэй холбоотой гомдлыг шүүхийнх нь журмаар шийдвэрлэх нь зөв” гэсэн шийдэлд хүрч, Засгийн газрыг шинэчлэн байгуулах ажиллагаа сая нэг голдрилдоо орсон билээ. Эвслийн нөхөд энэ байр сууриа ирэх дөрвөн жилийн турш хадгалж чадвал сайн л хэрэг. Тэгж байж тэдний улс төрийн хүсэл зорилго илүү ойлгомжтой болж, Н.Энхбаяргүйгээр улс төрд оршин тогтнох боломжтой болно. Үгүй гэвэл өмнөх шигээ “Н.Энхбаярын тойрон хүрээлэгчид” төдий нэртэйгээр улс төрийн намтраа дуусгах биз.
Мэдээж хэрэг тэдэнд ч гэсэн гомдол байгаа. Зөвхөн тэд гэлтгүй тэднийг тойрон хүрээлж, өмгөөлж хамгаалж байгаа олон хүн шүүх хурлын дараа сэтгэлдээ гомдолтой үлдсэн байж магадгүй. Тэр бол “Яагаад Н.Энхбаяр гэдэг хүн ганцаараа буруутгагдаж байгаа юм бэ” гэдэг асуулт. Үүнд мэдээж шүүх хурлын процесс шударга явсан уу, нотлох баримтууд хангалттай байсан уу, улс төрийн нөлөөлөл орсон уу гэх мэт асуултуудыг хамааруулахгүй. Тэртэй тэргүй гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлыг иргэд телевизүүдээр бүтнээр нь харсан юм чинь, нэмэлт хачир хийгээд байх шаардлагагүй. Ямартай ч шүүхийн шийдвэрээс болж Монголын нийгэм тэгтлээ цочирсонгүй, иргэд жагсч цугласангүй, эсэргүүцэл үзүүлсэнгүй. Харин анхаарал татаж байгаа ганц асуудал нь “Энэ бүх хэргийг Н.Энхбаяр ганцаараа үйлдсэн үү. Хамсаатнууд нь, гар хөл нь хаачсан бэ, хаана тасраад үлдчихэв ээ” гэдэг асуулт.
Түүнийг яллаж байсан таван хэргээс хоёр нь шүүхийн шатанд “нотлох баримт хангалтгүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болж, Нийслэлийн өмчийн “Өргөө” зочид буудлыг үнэгүйдүүлж авсан, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг байгуулах нэрээр хуурамч компани байгуулан 3,9 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан, “Улаанбаатар таймс” сонины нэрээр хэвлэх үйлдвэрийн байшин болон түүний доорх газрыг /өнгөрсөн удаа УИХ парламентын ордон барихгүй газаргүй болоод тус газрыг худалдаж авья гэхэд 3,4 тэрбум төгрөг нэхсэн ч билүү, тэр нь багадсан ч гэлүү нэг яриа байдгийг бодоход үйлдвэрийн нурсан байшинд биш, доорх газарт нь үнэ цэнэ нь байдаг бололтой/ хууль зөрчиж авсан гээд гурван хэрэгт нь дөрвөн жилийн ял сонсгосон билээ.
Н.Энхбаяр шүүх хурал дээр өөрөө ч хэлж байсан даа. Энэ бүх хувьчлал энэ тэр чинь ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагатай холбоотой асуудал. Ерөнхийлөгч хүн “Наад компанитайгаа гэрээ хий, ган бөмбөлөг нийлүүлнэ” гээд утасдаж суух зав чөлөө ч байхгүй гэж. Энэ ч гэсэн түүний хэлэх л ёстой үг. “Эрдэнэт”-ийн захирал Х.Наранхүү “Ерөнхийлөгч утасдсан учраас” гээд, хотын захирагч асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Б.Билэгт нар “Ерөнхийлөгчийн эхнэр авах гэж байгаа юм” гээд хуулийг уландаа гишгэсэн бол тэр хүмүүс ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл утасны нэг үзүүрт байсан Н.Энхбаяр гэмтэн болж, нөгөө үзүүрийг атгаж байсан албан тушаалтнууд гэм зэмгүй хоцорч байгаа шударга уу. Авлига хэмээх аалзны торыг Н.Энхбаяр гэдэг хүн ганцаараа нэхсэн гэж үү.
Хачирхалтай нь Н.Энхбаярын хэргийг гэрчилсэн, мэдүүлэг өгсөн гэх тэр хүмүүс, хамт яллагдагчаар татагдаж шалгагдаж байсан дээрх хүмүүсээс нэг нь ч шүүх хуралд биечлэн оролцоогүй. Бичгээр “Н.Энхбаярын дарамт шахалтын үүднээс энэ бүх шийдвэрүүдийг гаргаж байсан” гэдэг мэдүүлэг гаргаж өгөөд явцгаасан гэж байгаа. Т.Билэгт нь АНУ руу албан ажлаар явлаа гэж зугтаад АТГ-аас хоёр жил шахам эрэн сурвалжлуулсны дараа шүүхийн шийдвэр гарахаас хэдхэн хоногийн өмнө намынхаа Бага хурал дээр инээд алдаад сууж байсан. Нөгөөдүүл нь УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг нэрээр хэргээ тусгаарлуулсан гэдгээс өөр мэдээлэл байхгүй. Тэд хэний хамгаалалтад орсон бэ?!
Уг нь бол хотын захирагчийн, НИТХ-ын даргын, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын ч шууд удирдлага нь Ерөнхийлөгч биш, Ерөнхий сайд ч биш. Мөн байлаа ч тэднийг дуудаад хууль бус шийдвэр гаргуулахаар шахсан бол “Чадахгүй” гэх эрх, бас хариуцлага нь энэ хүмүүст бий. “Үгүй” гэснийхээ төлөө үсрээд л ажлаасаа халагдана биз дээ. Ямар ч байсан амьтан хүний хараа идээд, АТГ-ын өмнө чулуу няслаад сууж байхгүй нь лав. Гэтэл улаан цайм хууль зөрчсөн санал тулгаж буй нөхөртэй хүзүү сээрээрээ хөтлөлцөөд, нэг хүний төлөөнөөс нийтийн эрх ашгийг хохироогоод, түүнийгээ амьдрах арга хэрэгсэл, албан тушаал ахих шат гишгүүр болгоод явж байгаа хүмүүсийг хуулийн байгууллага хаацайлах биш, хариуцлага тооцдог байх учиртай.
Н.Энхбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэртэй давж заалдахаа хариуцлагатайгаар мэдэгдэнэ лээ. Дээд шүүх хүртэл даваад, ял хасагдах зарчмаар хэдэн шат явлаа гэхэд дөрвөн жилийн ял нь дөрвөн сарын тэнсэн болоод дуусч ч мэднэ. Гэхдээ л энэ нь төрийн хууль түмэн олонд нэг нүүртэй байхын илэрхийлэл, дараа дараагийн хүмүүст өгөх сургамж. Эрх мэдлийг хуулийн дээгээр, хувийнхаа ашиг сонирхлыг улс үндэсний эрх ашгийн өмнүүр тавьж сурсан хүмүүст “буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээж” мэдэх юм байна, оймсоо гозолзуулаад, эхнэр хүүхдээ түмний нүдэн дээр уйлуулаад ачигдах юу ч биш юм байна гэдэг мэдрэмж, цочроог өгч байгаа хэрэг. Харин үүнийгээ зөвхөн Н.Энхбаяраар хязгаарлаад өнгөрнө гэвэл нөгөө Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “авлигатай газар бүрт, шат бүхэнд тэмцэх”, шударга ёсыг тогтоох, хуулийн өмнө хүн бүр тэгш байх зорилт, нийгмийн хүлээлт үр дүнгүй болж мэднэ. Эсрэгээрээ “улс төрийн өшөө авалт”, “өрсөлдөгчөө дарах гэсэн” төдий үйлдэл болж үзэгдээд өнгөрч ч магадгүй.

Холбоотой мэдээ
-
Anonymous (August 13, 2012 11:31:39 am )
ЭНХБАЯРИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭРЭГ ГЭЖ ҮЗЭЖ БОЛОХГҮЙ Л ЗҮҮЛ ДЭЭ
ХАРИН АЛБАН ТУШААЛААН АШГАЛАН ДАРАМТ ШАХАЛТ ҮЗҮҮЛСЭН ГЭВЭЛ НИЙЦЭНЭ ГЭТЭЛ
ШҮҮХ ХУРАЛЫН ЯВЦАД ИЙМ ЗҮҮЛ НЭГЧ ИЛРЭЭГҮЙ НОТЛОХ БАРИМ ҮНЭНДЭЭН БАЙХГҮЙ БАЙСАН
ӨГСӨН ЗҮҮЛ АГАДААС НИЙЦЭХГҮЙ БАЙСАН ДАРАМТАЛСАН ГЭСЭН ЗҮҮЛ БА ТИЙМ ГЭРЧ ДУРДАГДААГҮЙ АЖИЛ ХАРУУЦАГЧ ӨӨРИЙН ХИЙСЭН ХЭРЭГЭЭН ӨӨРӨӨЛ ХҮЛЭЭХ ЁСТОЙ ЭНХБАЯРИЙН ГЭДЭГ ХҮНИЙ ДАРАМТАН ДОР ҮНЭХЭЭР ХИЙСЭН БОЛ ТЭР ХҮН ТҮҮНИЙГЭЭН ИЛЧЭЛЭЖ ТОДОРХОЙ БАРИМТААР НОТЛОЖ ЭНХБАЯРТАЙ ХАМАТ ЯЛЛАГДАХ ЁСТОЙ
ШҮҮХ ХИЙСЭН ХЭРЭГТ НЬ ТОХИРСОН ЯЛ ӨГНӨ ГЭТЭЛ АЖИЛ ХАРИУЦАГЧ ГОЛ ГЭМ БУРУУТАН
ХҮМҮҮС НЬ АЛГА ГАНЦХАН ДУЛАМСҮРЭН ГЭДЭГ ХҮН Л БАЙНА БУЦАД НЬ ХАА БАЙНА
ХАМАТ ЯЛЛАГДАХ ЁСТОЙ -
Anonymous (August 13, 2012 11:58:41 am )
deerh huntei sanal neg baina. Shuuh ajillagaag 3 honog ajiglahad baih yostoi gerchuudiig ham heregtei geed bgaa humuusiig bugdiin bailtsuulj metgeltseh jurmaar yavaad shuugch shiidveree gargah n zov yum shig baina lee. shuuhiin shiidsver n anhnaasaa uls toriin zorilgotoi yal ogohoor tolovloson ajillagaa baisniig ard tumen harsan. Bas ene shuuh ajillagaa mongolchuudiin tamiin togoonii ulgeriig olon ulsad haruulsan ajil bolson Mongoliin nuur tsarai iim l gesen shig yum bolson.
-
Anonymous (August 13, 2012 12:11:09 pm )
Ene saihan huniig muuhai bolgoj yallaj horih n uls torchidiin orsoldoon tedend l ashigtai baisan baih. Gehdee ene huniig shalgaj barimt notolgoog hagas dutuu hiij yallaj horisn ch tsaashdaa suuliin 22 jil mongol ulsiin omch horongiig huviin bolgoj bayajsan olon uls torchid topriin albanii humuusiig bugdiin shalgaj todruulah ajliin ehlel baisan. Elbegdorj solongosuudtai yamar hobootoi ve yagaad halh goliin sav gazriig solongosuudad zarsan be oyutolgoin horongo oruulaltiin gereeg mongold ashig bagatai 34-66 aar hiihed yaravchlan demjij noloolj baisan be elbeg ih delguur Elbegdorjiinh mon uu orost tolsonih oriig teglechiheed baihad huleen zovshoorch toloh yosgui mongiig yagaad tolov geed shalgah yum ih baidag
-
Anonymous (August 13, 2012 2:03:53 pm )
tiim shuu deerhi humuustei bugdtei ni sanal neg bn.Монголд ганцхан авилгач байсан юм шиг бөөн сүр дуулиан болоод тэгэж тэгэж шоронд хийгээд санаа нь амарч байх шиг байна.Шүүх хурлаас нь харахад буруутгах баримтууд харагдахгүй байсан тэгээд яаж шүүхээрээ иим шийдвэр гарчдаг юм.Харин ч монголын томчуудыг нэг бүрчлэн авилгалтай тэмцэх газраар сайтар шалгавал бүгд биш юмаа гэхэд зарим нэг луйварчид нэлээд хэдээр гарч ирэх байх даа.Энхбаяр шиг ийм мундаг толгойтой хүн монголд хуруу дарам цөөн гэтэл ийм сайхан потенциалыг шоронд амьдаар нь үхүүлж байхаар дэмжээд улс орны төлөө нь ажиллуулсан бол та бидний амьдрал ядаж нэг алхмаар дээшлэхэд нөлөөлөх байсан болов ууу……….
-
Anonymous (August 13, 2012 9:17:06 pm )
harin tiime iim mundag tolgoitoi hyniige shorond hiiged Elbegdorj yu bodoj suudag bol uuru onshin hvvheduud ymar munguur e barilga bariuulsan yum sergeen bosgoltii bank hotosh 2dambuuruulsan hvn shv de medeh vv ta nar medej ab ulsiin mungu idsen baigaa biz de
-
Anonymous (August 13, 2012 11:33:38 pm )
ene niggmiin shaar shawharuug nasaar ni horih heregtei dee. tegwel mongol tsewershine dee.
-
Anonymous (August 13, 2012 11:35:26 pm )
mongoliig duusgachihsan aluurchin shuu dee ene nowsh. uuniig uhej dald orwol mongol zuw hugjinu duu. ene l gants unen shuu
-
Anonymous (August 14, 2012 3:53:04 am )
ter yed mongoliin eronxiilogch xen baisan be. ingej xaruytslaas multarch boldog yum uu. bi chadna gej l eronxiilogch boloo biz dee.
-
Anonymous (August 14, 2012 1:59:29 pm )
Энхбаяр түмний төлөө нам байгуулаагүй нь тодорхой байна.Түүний төрөөс завшсан их мөнгөнөөс л сонгууль ашиглаа биздээ.Түүнийг дагаж улс төр хийсэн хүмүүс зайгаа авах нь зүйн хэрэг. Түүнийаргыг өөрт нь хэрэглээ биз гэж бодоё
-
Anonymous (August 14, 2012 11:05:21 pm )
ene buh hergiin tg=saani nymdorj bgaa gdegch yg tsaad tald ni bagabanid l bgaa shuudee
10 Comments