antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 12, 2012 1 comment

Н.Төгсцогт өнөөдөр аваргын төлөө тоглоно

нийтлэсэн Admin

Лондонгийн олимпийн рингэнд ээлж дараалан хүнд тулаан хийж, өрсөлдөгчдөө буулган авснаар мөнгөн медалийн болзол хангасан Гавьяат тамирчни Н.Төгсцогт өнөөдөр олимпийн аваргын алтан медалийн төлөө тоглоно. Олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд аваргын алтан медалийн тоглох түүний учраа нь боксын өлгий нутаг гэгдэх Кубын тамирчин Робейси Рамирез Карразана юм. Карразана нь энэ жил 19 настай, солгой гартай, өнгөрсөн жилийн Пан Америкийн аваргад түрүүлсэн, Бакугийн дэлхийн аваргаар шөвгийн 16-д ОХУ-ын Миша Алоянд ялагдаж байжээ. Мөн тэрбээр 2010 оны Сингапурын өсвөрийн анхдугаар олимпийн аварга тамирчин юм. Н.Төгсцогтын хувьд өмнө нь Кубын тамирчинтай таарч, тоглож байгаагүй аж.

Аваргын төлөөх тоглолт Монголын цагаар 20.30 цагт эхэлнэ.

С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (August 12, 2012 6:37:23 pm )

    za Amjilt Miniii mongolchuud hiiimoritoi ym chin chadnaa !!!1 Minii MONGOL Mandtugai !!!!!!!!!!!!!!

antalya rent a car