Лондонгийн олимпийн наадмын боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөрөвний нэг шигшээгийн учраагаа ялснаар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Шөвгийн наймд рингний эзэн орон Их Британийн тамирчин, 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт, жингийнхээ ангилалд AIBA-гийн чансааг тэргүүлж буй Том Стокертэй тоглосон У.Мөнх-Эрдэнэ 23:22 (6-6; 8-7; 9-9) харьцаатай өрсөлдөгчөө ялжээ.
Гурав дахь олимпийн наадамдаа оролцож буй тэрбээр дараагийн буюу мөнгөн медалийн төлөөх тоглолтоо орон нутгийн цагаар наймдугаар сарын 10-ны 14.45 буюу Монголын цагаар 21.45 цагт хийх юм. Түүний өрсөлдөгч нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны Денис Беринчик.
Ийнхүү олимпийн рингэнд Монголын хоёр ширэн бээлийтэн хүрэл медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгараад байна.

Холбоотой мэдээ
-
Anonymous (August 09, 2012 9:08:18 am )
bayr hvrgiiy
-
Anonymous (August 09, 2012 9:32:50 am )
Áàÿð õ¿ðãýå!Ìîíãîëûíõîî äàëáààã îëîí îëîí óäàà ìàíäóóëààðàé!
-
Anonymous (August 09, 2012 9:35:48 am )
bayar hurgie .sain bsan shuu.anglichuudiin uuhaanaas davj ezen ornii huug yalsand tani chin setgeleesee bayar hurgie
-
Anonymous (August 09, 2012 9:59:41 am )
gaihamshig ezen chingisiin udam uud iim l bh eostoi
4 Comments