Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглож буй дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг ээлжит өрсөлдөгчөө ялснаар хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр дөнгөж сая дөрөвний нэг шигшээд Европын аварга, Латвийн бөх Анастасия Григорьеватай барилдаж, 5-0; 5-4 харьцаатай буулган авав. С.Батцэцэг барилдааны эхний үед өрсөлдөгч бөхөө хонгодох мэхээр шидэж, таван оноо авснаар эхний минутад ялалт байгуулсан юм.
С.Батцэцэг эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн 16-д Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуиг 4-0; 4-0 харьцаатай ялснаар шөвгийн наймд шалгарсан билээ. Улмаар сая Латвийн бөхийг яллаа. Одоо тэрбээр хагас шигшээд олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга, Японы Каори Ичотой барилдах юм. Барилдаан Монголын цагаар 22.24 цагт эхлэх хуваарьтай байна.

Холбоотой мэдээ
-
Anonymous (August 08, 2012 10:47:45 pm )
Wow amjilt saihan bysgyi mini
-
Anonymous (August 09, 2012 12:06:25 am )
Yafontoi shal teneg baruldcan. Neex udebxgui ynjiigaad l xuluu aldaad baican.
-
Anonymous (August 09, 2012 1:15:34 am )
chi MINE ZAAVAL AVNA SHUU MEDEJ BN XUJAA MONGOLDOO SANUULAAD UGU
-
Anonymous (August 09, 2012 1:16:13 am )
AMJILT CHI AVDAGIIM SHUU
-
Anonymous (August 09, 2012 1:19:40 am )
Uraaa, tegeed hurel medal iin bolzol hangachihsan uuuu
-
Anonymous (August 09, 2012 8:46:41 am )
mongon medali toloo muu barildsan avah bolomj baisan
-
Anonymous (August 09, 2012 8:59:11 am )
mongo avah bolomj baisan ooroo shal idevehgui barildsan teneg huuhen muudaa hurel avchaad bayrlaad baigaa yum da
-
Anonymous (August 09, 2012 11:05:00 am )
yoponiig sain tseber shideed ogoorei bi japand baahan japanuudtai oroi beer uuj bgaad sain orilyooooo mongol mandtugai
8 Comments