МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд гурван өдөр үргэлжилсний эцэст Н.Энхбаярт 4 жил, До.Чулуунбаатарт 3.1 жил, Ж.Мягмаржаргалд 3.6 жилийн хорих ял оноосон билээ. Үүний дараахан буюу өнгөрөгч баасан гарагт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдлагууд уулзаж бөөн хэрүүл, маргаан дэгдээжээ. АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах дээрээ тулаад байсан тус эвслийн удирдлагууд Н.Энхбаярт ял өгвөл Хамтарсан Засгийн газарт орохгүй гэж хошуугаа унжуулж байсан. Харин энэхүү уулзалтын үр дүнд тодорхой шийдэлд хүрээгүй ч МҮАН-ын дарга М.Энхсайхан тэргүүтэй тус намынхан Н.Энхбаярыг дээлээ нөмрөнгүүт хар амиа бодон эвслээс гарахгүй ч гэсэн АН-тай Хамтарсан Засгийн газрыг байгуулж, улс орны эрх ашгийг юунаас ч илүү дээгүүрт тавина гэж мэдэгдэв. Харин АН-ын хувьд өөрийн 31 дээр ИЗНН-ын хоёр, МҮАН-ын таван гишүүн дээр ганц нэг бие даагчийг нэмээд 39-н гишүүнтэйгээр олонхи болох боломжтой болжээ. Эс бөгөөс МАН-АН дахин хөшиглөх тул үүнээс өөр сонголт хэн хэнд нь байхгүй билээ.
Харин Н.Энхбаяр анхан шатны шүүхээс өгсөн ялыг эсэргүүцэж, Дээд шүүх хүртэл заргалдах нь тодорхой. Энэ хооронд Засгийн газар эмхлэн байгуулагдахгүй хүлээнэ гэж байхгүй. Монголчуудын эрх ашиг ганцхан хүний эрх ашгаас хавьгүй илүү билээ. Тиймээс дарга нь ял авбал МАХН-ынхан амиа бодно, эс бөгөөс үнэнч царайлан бүлгийн хэмжээнд ч хүрэлгүй цөөхүүлээ УИХ-д сууж дөрвөн жилийг хий дэмий өнгөрөөх болно. Харин угаас АН-аас угшилтай МҮАН болон ИЗНН-ын гишүүдийн хувьд Хамтарсан Засгийн газарт орж сайд, дарга болох хүсэл нь биелэхэд тун ойрхон байна. МҮАН-ын дарга М.Энхсайхан УИХ-ын гишүүн Д.Батцогт, М.Сономпил, Н.Батцэрэг, Г.Уянга, Ц.Цолмон нарт хандан байдал бишдвэл эвслээс гаралгүйгээр засагт орж ажиллах нь зүйтэй гэсэн чиглэлийг өгчээ. Нөгөө хэд нь ч үүнийг уухайлан дэмжсэн гэнэ.
Дарханд нэр дэвшээд сонгогдож чадаагүй М.Энхсайхан дарга эвслийн хүчээр ийнхүү Сангийн сайдын суудалд тухлах ховорхон боломж олдсоныг ашиглахгүй өнгөрөхийг хүссэнгүй. Тэрбээр Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн дэргэдэх Хүүхдийн номын санг олон жил Худалдаа хөгжлийн банкинд түрээслүүлж байснаа больж, нураагаад тэнгэр баганадсан барилгын ажил эхлүүлээд байгаа билээ. Харин түүнийгээ ирэх дөрвөн жилд ашиглалтад оруулах “ховорхон боломж” олдсонд л ийнхүү Монгол улсын Сангийн сайд хэмээх зөөлөн сэнтийг зүүдэлж хоносоор олон хоногийг өнгөрөөжээ.
А.Харанга /www.wikimon.mn/
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 08, 2012 3:21:08 pm )
хїн алж улсаа хохироохгїй бол хэнтэй ч нийлсэн яадаг юм
1 Comment