antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2012 3 comments

Байр түрээслэгчдийн баяжих сар айсуй

нийтлэсэн Admin

БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаярын тушаалаар хөдөө, орон нутгаас бакалаврын боловсрол эзэмших оюутны тоог 15.545 байхаар тогтоожээ. Тухайлбал, МУИС-4115, ШУТИС-4510, ХААИС-2220, СУИС-1200 оюутныг 21 аймгаас элсүүлжээ. Гэтэл дээрх сургуулиудын оюутны байрны хүрэлцээ муугаас хөдөө орон нутгийн оюутнууд очих газаргүй болох нь их. Хамгийн олон оюутан элсүүлж буй МУИС- ийн оюутны II байраар ороход засвар хийж байсан. “Есдүгээр сарын 10-наас хэвийн ажиллаж эхэлнэ” хэмээн тайлбарлав. Тус байранд орохыг хүссэн оюутнууд есдүгээр сарын 10 хүртэл хаана толгой хорогдох билээ. Дийлэнх оюутан оюутны байр царайчилснаас хөлсний байранд амьдрахыг илүүд үзэж байна.

Харин энэ жилийн хувьд түрээсийн байрны үнэ ханш, өмнөх жилийнхээс бага зэрэг үнэтэй байгаа юм. Тухайлбал, төвдөө ойр байрлалтай нийтийн байрны нэг өрөө 100-160 мянган төгрөг, хэрэв өрөөндөө халуун хүйтэн устай бол 160-180 болж өснө. Харин хотын төвд хажуу өрөө 200-300, хотоос зайдуу бол 200-250 мянган төгрөгийн ханштай. Нэг өрөө байр 300-450 мянган төгрөг, хоёр өрөө 400- 600 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа юм. Байрны зардал дээр нэмэгдээд халуун хүйтэн ус, цахилгаан, хогний мөнгөө өгнө гэхээр оюутны халааснаас гарах мөнгө нэмэгдээд л байна гэсэн үг. Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцээд оюутнуудын байр хайх ажил эхэлнэ. Харин энэ боломжийг түрээслэгчид андахгүй мэднэ.

Тэд наймдугаар сарын дунд үеэс байрны түрээсээ нэмж, оюутнуудаа хүлээгээд сууж байна. Оюутнууд орон сууцнаас илүүтэй нийтийн байр, хонгилын жижиг өрөө хайх нь элбэг хэмээн түрээслэгчид ярьж байна. Орон сууц түрээслэгчид төлбөрөө гурав, зургаа, арван сараар авдаг учир оюутнууд хямд байр хайдаг аж.

Гэтэл нийтийн байр, хонгилын өрөөнүүд эрүүл, аюулгүй байдлын наад захын шаардлага хангаагүй байдаг. Дөрвөн ханаар тусгаарлагдсан болохоос чимээ шуугиан ихтэй, чийглэг, өвөлдөө хүйтэн гээд байр гэж хэлэхэд хэцүүхэн оромжинд оюутнууд амьдардаг. Арай дөнгүүр нийтийн байрууд нь оюутан авдаггүй, ажил хийдэг гэр бүлийн хүмүүс, эсвэл хосуудад удаан хугацаагаар түрээслүүлэхийг илүүд үздэг гэнэ. Оюутнууд орой үдэш гараад алга болчихдог, архи дарс уудаг, зодоон хийдэг гээд олон асуудал үүсгэдэг учир авах дургүй байдгаа хорооллын эцэст нийтийн байр түрээслүүлдэг нэгэн эрэгтэй ярьж байсан юм. Аймгуудаас буюу хөдөө орон нутгаас ирэх оюутны тоо жил ирэх тусам нэмэгдээд, оюутны байрны хүртээмж улам л муудаад байдаг.

Төр засгаас уг асуудалд анхаарал хандуулж, суралцагчдын тоог нэмэхээс өмнө оюутны байрны хүртээмжийг сайжруулах нь зүйтэй болов уу.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: Монголын үнэн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (August 06, 2012 3:29:06 pm )

    оюутнууд болоод байр хөлслөн амьдрагчид баяжих гэж байгаа хэрэг үү…? эсвэл тэдэнд байр саваа хөлслүүлж мөнгө ологсод баяжих гэж байна уу?

  • Anonymous (August 06, 2012 7:21:39 pm )

    tturiin tomchuud nylh amragtaa bair tvreesldeg sezon ehlev.

  • Anonymous (August 07, 2012 7:39:40 pm )

    Ene bairnii hulus arai heterch bn aaa 2 uruu bair ungursun jiliihees nugarchaad bn

antalya rent a car