
Н.Түвшинбаяртаа аз жаргал, амжилт, ялалт, сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол хүн бүрээс… Хурай Хурай Хурай…
Аварга аваргаараа л байдгийн жишээг монголчууд төдийгүй дэлхий нийтээр харлаа. Зөвхөн спортоос мэдэрч болох тэр аз жаргал, баяр хөөр, үндэсний бахархал энэ удаа дахин нэг түүхэн үйл явдлаар баяжлаа.
Найдан гуайн хүү Түвшинбаяр өнгөрсөн дөрвөн жилийн тэртээ монгол түмний сэтгэлийн галыг асаасан бол тэрхүү уухайн түрлэгтэй галын цог унтраагүй байхад Будант Альбионы жүдогийн татамигаас дахин асааж Монголын анхны олимпийн хошой медальт тамирчин болов. Бид Н.Түвшинбаярыг ямар нэг юм дуулгана гэж хүлээж байсан. Медаль хүсэх, шаардах эрх бидэнд байхгүй ч их бага хэмжээгээр найдвар тавьж байсныг минь тэр талаар болгосонгүй ээ.
Баатар маань Монгол Улсын хүсэн хүлээсэн олимпийн анхны алтан медаль авчирсан гавьяатай хүн. Түүнийг Бээжингийн олимпоос ирэхэд нь Монголын төр, ард түмэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цолоор нэгэн зэрэг энгэрийг нь мялааж байлаа. Одоо бол Лондоноос алтын дайтай мөнгө аваад ирэхэд нь яах вэ? Гавьяатай хүүгээ дахин үнэлэх хэрэгтэй болжээ. Мэдээж Монгол Улсын Баатар цолны эзэн бол Н.Түвшинбаяр мөн.
Түүний мөнгөн медалийн төлөөх барилдааныг үзэх үед гap чангарч, зүрх дэлсээд тийм ч амар байсангүй. Түүний учраа нь БНСУ-ын алдарт бөх, 2003 оны дэлхийн аварга Хван Хи Тэ байсан. Тэрээр манай тамирчинтай дөрвөн удаа барилдахад нэг ялагдаж гурав давж байсан юм билээ. Долоон насаар ах, харьж яваа тамирчин ч гэлээ барилдаан гэж бөөн туршлага. Н.Түвшинбаяр Хван Хи Тэ-тэй үндсэн цагт хэн хэнээсээ үнэлгээ авч чадаагүй юм. Дүрмийн дагуу хоёр бөх нэмэлт цагт барилдаад нэг минут өнгөрч байхад Н.Түвшинбаяр Солонгосын бөх Хван Хи Тэ-гийн үүрэх мэхийг хариулж юүко үнэлгээ авснаар -100кг-ийн жинд олимпийн мөнгөн медалийн болзол хангасан юм.
Н.Түвшинбаярыгаа дэмжиж байсан үзэгчид өөрийн мэдэлгүй өндөлзөж суухад алтан онооны цаг дуусч монголчууд баяр бахдалаа барьж чадалгүй уулга алдсан билээ…
Баатар маань ялсан, гэвч өвдөгний хөндүүр нь дахин сэдэрч амралтын өрөө рүүгээ орохдоо хүнээр үүрүүлж явсан юм. Ямар их тэсвэр тэвчээр вэ… Түүний дараа Оросын тамирчинтай олимпийн алтан медалийн төлөө хүч үзэхээр татамид гарахдаа юу ч болоогүй мэт сэтгэлийн хат, эр зоригоо гайхууланхан байсан даа.
Хөл нь зүгээр байсан бол тийм ч амархан шидүүлчихгүй их үзэж, ялж ч болох байсан сан. Гэсэн ч хөлөө гэмтээн байж авсан мөнгөн медаль олимпийн аваргын тэсвэр тэвчээр хүч чадлаар олдсон алтан медаль билээ.
Д.Жавхлан
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 06, 2012 2:03:53 pm )
Ээ дээ хүү минь ард түмнийхээ итгэлийг л даасан шиг дааж яваарай. “Оддын өвчинд” л нэрвэгдэв. Бас Давгаа аврага “аагтай, бяртай” хэмээн магтсан үгэнд улайран итгэчихсэн хаа явсан газраа ааг омогоо гаргаж ариун сайхан нэрээ “бузарлав”. Амжилт, алдар магтаал, шагнал урамшил тэргүүтэнд “бялуураад” авааль эхнэр, хүүхдээ “солив”. Нүдэнд дулаахан, сайхан хүү шүү чи. Хөдөөх монгол эр хүний гүндүүгүй ур, ухаанаар сайн явж, сйахан амьдраарай гэж эгч нь хүсэж. дээрх үг сургаалийг захимаар байна. Баярлалаа чамд, чи монгшл түмнийг баярлуулж бахдууллаа.
-
Anonymous (August 06, 2012 2:31:47 pm )
solongosiin bohtei nemelt tsagt barildaagvi shde vndsen tsagt yalsan muu budaanii hvvhdiig. tuvshinbayar avargadaa mash ih bayarlaj baigaa shvv ta bol mongold tsoohon toroh hvmvvsiin neg. maash ih bayarlaj baina tanidaa
-
Anonymous (August 06, 2012 2:32:25 pm )
зургийг нь хархаар л өөрийн эрхгүй нулимас гарах гээд байх юм үнэхээр улсын баатар шүү
-
Anonymous (August 06, 2012 2:53:56 pm )
баатар цолоо бүү харамла Монголын төр засаг минь
-
Anonymous (August 06, 2012 3:09:51 pm )
ter odom medalaar yaah yum bee amidraliin batalgaa bolgoh shagnal ogson deer gej bodoj bn olon olon hvmvvs odon medal awaad sain saihan amidarch bgaa ni haana bn mongol ter medaliig ymar ideh bish saindaa l bol awtobusand vngui suuna sh dee
-
Anonymous (August 06, 2012 4:04:36 pm )
сэжгийн энхбаярын шүүх хурал зэрэгцэж яваад хүүг бузартуулсан шүү. муу юмны гай гэж дуусахгүй юм аа
-
Anonymous (August 06, 2012 4:10:26 pm )
яг унэн энхбаярын гай усэрсэн
-
Anonymous (August 06, 2012 4:17:35 pm )
vneheer mongolin baharhal baatar hvn.avaraga hvn ymar bdgig notolj haruulla mongol hvni tesver tevcheerig haruula uilad l vzej suula tvruuleh bolomj baigagvide ard tvmen oilognoo tuvshe mine.barildaj bhda l bertsen hvnde.harin shvd zuuj tevcheer gargan bj eh orondo mungun mydealtai irle
-
Anonymous (August 06, 2012 5:24:39 pm )
yg vnen buzariin shvvh hural
-
Anonymous (August 06, 2012 5:25:10 pm )
uzbek korea 2 toi barildsan barildaaniig ni holiod naachih yumaa chi MANGARAA
-
Anonymous (August 06, 2012 5:27:21 pm )
tuvshinbayar avarga daa bayar hurgii
-
Anonymous (August 06, 2012 5:28:31 pm )
mongol doo irsn bn lee zuragtaarharsn emchilgeegee sn hlgej gamaaa sn bariarai
-
Anonymous (August 06, 2012 5:44:14 pm )
mongolchuudaa het bitgii tuushirsl daa ene horvoo chini sn muu hosolson bdg shuu dee amiddaa bie bie ee hairlii tsoohon mongolchuudaa
-
Anonymous (August 06, 2012 7:31:16 pm )
Ingeed yumyg hetruuleed baih yum. Ene hun avah estoi shagnal uramshuullaa avna sh dee. 22 medaltai ANUyn baatar Phelps gej sonsoogui biz dee. tegeed yun 1 alt, 1 mongon medaltai ulsyn baatar ve? Sotsializmyn uyeiin setgehuineesee salaya l daa. Ulsyn baatar geheer Hoid Solongost l baij boloh yum shig sonsogdoj baina. Aajim aajmaar setgehuigee oorchlood, ter ulsyn baatar, ardyn, gaviyat geh met soliotoi tsol gunshinguudaas salmaar bainaa.
-
Anonymous (August 06, 2012 8:09:46 pm )
oros saib baisan sh tee hoshoo hudulmuriin baatar l bolno ulsiin baatar arai uur shuu dee
-
Anonymous (August 06, 2012 8:13:34 pm )
tiim ee uls bolood hubi hun hangalttai shagnana bizee olimpiin abarga chini uuruu tsol sh tee, eldeb zuult chimgiin hereggui sh tee hachin gajig tsol uguhuu bolih heregtei bi lab batuuliig baatar absniig ni iheehen gaihdag
-
Anonymous (August 06, 2012 10:27:52 pm )
er xvn saixan barildsan bolnoo avargadaa az jargal xvsii barildaaniig uzeed nulims garch bailaa
-
Anonymous (August 07, 2012 3:58:22 am )
YHDECHII BOXOOR BARILDAJ DOOSHOO BITGII OROOROI. TEHD COELIIH TERGYYH,GABIYAT JYJIGCHID BAIGAA SHYY. ABRAGA XYH ABRAGAARAA L BAI DAA.DYY MIHI EEEEEEEEEEEE….
-
Anonymous (August 07, 2012 7:27:19 am )
muusain SOLONGSUUDIIG UZEN YDAJ BN
-
Anonymous (August 07, 2012 9:31:54 am )
улсын баатар цол олгоё. эрүүл мэндээ сайн анхаараарай.амжилт хүсье.
-
Anonymous (August 07, 2012 9:48:48 am )
ШҮҮХ ХУРАЛЫГ ЗААВАЛ ДЭЛХИЙН ЭНЭ ИХ ТӨМ НААДАМИЙН ЦАГААР ХИЙДЭГ НЬ МОНГОЛ
ЁС ЖАНШАЛД ТААРАХГҮЙ БАЙСАН ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ЭСРЭГ МОНГОЛ ТӨРИЙГ ХАХЛАН БҮТАРГАХ
МОНГОЛЧУУДИЙН СҮЛД ХИЙМОРИЙГ ГУТААХ ГЭСЭН ГАДНИЙ ХАР САНААТАНИЙ ЯВУУЛАГ
ҮҮНДЭЭН ГАДНИЙХАН ЭЛБЭГДОРЖИЙГ АШГАЛАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ШҮҮХ ХУРАЛЫГ
ҮЗЭЭД БИ ХӨХ ЭНЭЭД ХҮРЛЭЭ НӨГӨӨ ТОМ ЛУЙВАРЧАН ГЭЭД СУР ДУУЛАЙНТАЙ БАРИВЧАЛААД
БАЙСАН ХҮНИЙ ШҮҮХ АЖИЛГАА ЭНЭЭДЭМ БОЛЛОО НОТЛОХ БАРИМТ ГЭЖ ЯМАРЧ НОТЛОХ БАРИМТИЙН ШААРДЛАХ ХАНГАХГҮЙ БАЙНА ХЭРЭГИЙН ЗҮҮЛЧЛЭЛ НЬ ҮҮЛДЭЛДЭЭН ТОХРООГҮЙ
ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ НЬ ТОДОРХОЙБИШ ХУУЛЬ ЁСООР БОЛ ДАХИН МӨРДӨН БАЙЦААЛТАНД БУЦААХ ШААРДЛАГТАЙ ШАЛ ТҮҮХИЙ БҮРДҮҮЛСЭН ХАВТАСТ ХЭРЭГ БАЙЛАА
ШҮҮХ ГЭЖ МОНГОЛ ШҮҮХ ГУТАМШАГ БОЛЛОО ЭНЭ ХЭНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ МОНГОЛЫН НЭР ХҮНД
ДЭЛХИЙД УНАХ ШҮҮХЭД ЭТГЭХ АРД ИРГЭДИЙ ИТГЭЛ АЛДАГДАХ НЬ МОНГОЛЫН БАЯЛГИЙГ БУЛААЖ ИДЭХ ГЭСЭН ГАДНИЙ ЛУЙВАРЧАН НАРТ Л АШАГТАЙ МОНГОЛЧУУДАА
ХЭЭЛ ХАХУУЛААР БАЯЖСАН АЛБАН ТУШААЛТАН НАРИЙГ ЗӨВХӨН ХӨРӨНГИЙГ НЬ
ХУРААГААД АЛБАН ТУШААЛ ЭРХЛЭХ ЭРХИЙГ НЬ БҮРМӨСӨН ХАСАЖ БАЙЯА
НЭГ УДААГИЙН ИЙМ АРГА ХЭМЖЭЭ УЛС ДАЯР ЯВУУЛИЙ МАШ ОЛОН ХҮН ХАМРАХ УЧАР
ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙГ БОДООД ИЙМ АЖИЛГАА ЯВУУЛИЙ ХУУЛЬ БУСААР БАЯЖСАН ӨМЧ ХУВЧЛАЛ ААР ЖАВШСЭН УУЛ УУРХАЙГААС БАЖСАН ГЭЭД МАШ ОЛОН ХҮН БАЙНА
ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ ЭНГЭЖ ЭНЭ АЛДААГ ЗАСИЙ
ЛУЙВАРЧАН ЛУЙВАРЧАНААН УСТГАДАГ ТЭМЦЭЛ БОЛГОХООН БОЛИЙ НИЙТ ЛУЙВАРЧАН НАРТ ӨРГӨХ ХҮРЭЭНИЙ ЦОХОЛТ ӨГИЙ ЭНЭ БОЛ ХӨРӨНИЙГ НЬ ХУРААХ ТӨРӨӨС ТӨРСӨН БАЯЧУУД ХАМИЙН 1 ДҮГЭЭРТ ОРНО 2 ДУГААРТ УУЛ УУРХАЙГААС БАЖСАН 3 ДУГААРТ ӨМЧ ХУВЧЛААР ЖАВШСАН 4 ДҮГЭЭР ЭЛДЭВ ТЕНДЭРЭЭР БАЖСАН ГЭЭД ОЛОН ХҮН БАЙНА -
Anonymous (August 07, 2012 10:37:57 am )
Энх цагт Эрдэнийн хүүг
“Баатар” болгож нэг болсон юм
Эн зэрэгцүүлж Найдангийн хүүг
“Баатар” болгох учир бас байнаа -
Anonymous (August 07, 2012 10:39:41 am )
Ялалтын төлөө “БААТАР” эр
Шөрмөсөө хайрлахгүй тэмцсэн болохоор
Ятган итгүүлэгч яруу найрагч би
Шүлэгээ харамгүй тэрлэж суунааЭнх цагт Эрдэнийн хүүг
“Баатар” болгож нэг болсон юм
Эн зэрэгцүүлж Найдангийн хүүг
“Баатар” болгох учир бас байнааАрдчиллын алтан хараацайд
Өгөх учиртайг үгүйсгээгүй шүү, Ерөнхийлөгчөө
Адилхан хүндэтгэх шалтгаан бийг л
Өмгөөлж суугаа минь энэ шүү, Өргөн түмээнҮндэстнүүд нэгэн уриатай
Үүрдийн энх найрамдалтай
Олимпийн тэнгэрт улсынхаа далбааг
Од шүргэтэл намируулна гэдэг болХэн нь хатуу ястай вэ
Хэн нь ариун цустай вэ гэдгээ
Замбуу тивээр нэг
Зарлан тунхаглана л гэсэн үгЗүгээр нэг хар тэнхээгээрээ
Зүтгэж яваад авсан эд биш
Зөвхөн энэ цагийнханы
Зүүдэлж явсан алтан медаль бишээТусгаар тогтнолоо олсон он жилүүдэд
Туулах зовлон Монголд элбэг байсан ч
Хүн төрөлхтнөөр зөвшөөрүүлэх гэдэг
Хүчиршгүй даваатай учирсаар байлааНҮБ-д нь Монгол нэгдэх юмсан
Олимпод нь багтаад орчих юмсан гэж
Орос Хятадын хавчилган дунд ч
Оргил өөд бид тэмүүлж явсаанТэгвэл өнөөдөр Монгол
Улс шиг улс болсон ч гэлээ
Тэнгэр заяат үндэстэн гэдгээ саяханыг хүртэл
Тив дэлхийгээр цуурайтуулаагүй л байлааЖаран дөрвөн оноос хойш
Дээлтэй Монгол хүн бүрийн
Жаргал зовлон нэг болж
Домогт БААТАР-аа хүлээж байхадНайрагчийн сэтгэлд гал дүрэлзтэл
Нарлаг Монголчууд УУХАЙЛЦГААЖ билээ
Наймдугаар онд анхны алтыг
Найдангийн Түвшинбаяр хүртэж билээОрондоо унтах ч завгүй
Олимпийн алтаа Монголчууд тэмдэглээд
Тэнгэрлэг тэр нэгэн үйл явдлын
Гэрч болоод өнгөрцгөөсөн билээАрван хоёр онд ахиад л
Азийн монголчууд УУХАЙЛЖ гарлаа
Бүх дэлхийг эзэлж явсанаа
Будант Альбионд дахиад гайхууллааДомог хэрхэн амилсаныг
Доголон БААТАР маань бууж өгөөгүйг
Мах цус нь тасран байвч
Монголынхоо нэрийг хөөдөөгүйгЖудогийн татами дээр
Өрөөсөн хөлөөрөө
Жудаггүй солонгосыг
Өчиггүй ялсаныгОросын бөхөд аз таарч
Олимпийн аварга гэгдэх болсоныг
Олон монголчууд нүдээр үзэж
Омогшиж одоо баярлаж байгааНайдвар итгэл хөсөрдүүлээ нь үгүй
Найдангийн Түвшинбаяр УЛСЫН БААТАР
Анхных гэдгээрээ бусдаас ялгарах
Ард улсынхаа АМЬД ДОМОГХоёргүй сэтгэлээр эх орноо гээд
Хос медалийг хүртээд ирлээ
Түүхийн нугачаанд монголын заяаг
Түүний гавьяагаар чимэглэх хэрэгтэйЭнх цагт Эрдэнийн хүүг
“Баатар” болгож болсон юм
Эн зэрэгцүүлж Найдангийн хүүг
“Баатар” болгох учир бас байнаа -
Anonymous (August 07, 2012 8:55:30 pm )
baatar ugchuusui vnheer hundag tulgasan saihan barildaan bolson shvv tuwshinbayr ene tsagiin ard tvmnii baatar shvv ter orsiin buhiig sawhal bailaa bidend bol alan medal gesen vg shvv mongoliin baharhal tuwshinbayr tanai ger bvld naidan gedeg egel daruu aawd chin sain saihniig hvsie
24 Comments