200 гаруй орны 10 000 шилдэг тамирчдыг манлайлж, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг Лондонгийн тэнгэрт мандуулсан үндэсний бахархал, олимпийн медальтнууд маань өнөө өглөөний 06.00 цагт эх орондоо ирлээ. “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 73 кг-д барилдаж хүрэл медаль хүртсэн ОУХМ С.Ням-Очир нар болон жүдогийн баг тамирчид дасгалжуулагч Балжиннямынхаа хамт орж ирсэн юм. Олимпийн алдартнуудыг БТСГ, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд, хэвлэл, мэдээллийнхэн, медальтнуудын гэр бүлийнхэн угтан авсан юм. Энэ билэгт сайн өдөр Монгол Улсын Олимпийн түүхэн дэх анхны хос медальтан Н.Түвшинбаярын аав Т.Найдан, ээж Д.Цэнд-Аюуш, гэргий н.Оюунбилэг, хоёр хүү нь ирсэн байв. Мөн хүрэл медальт С.Ням-Очирын аав Сайнжаргал, ээж Г.Пагма болон гэр бүлийнхэн нь хүрэлцэн ирсэн байв.
Ц.Болор/mminfo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 06, 2012 7:50:07 pm )
сайхан юмаа эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд эх орондоо ирэх
-
Anonymous (August 06, 2012 10:36:58 pm )
tvbshee maani l mongolchud bidne bayarluulj uram egch yabax yum daa chamd az jargal sain saixnii deediig xvsii mash sain barildsan
-
Anonymous (August 07, 2012 3:54:02 am )
goe yma minii ard tvmenii hvv aav eej 2t ni bayar hvrgeed ervvl enh urt udaan nasalhiin eruuliig devshvvlie iim saihan hvv turvvlsend
-
Anonymous (August 07, 2012 3:55:21 am )
isfan ulsad suugaa elege negt mongolchuud ni bayar hvrgej bna
4 Comments