Монголын статистикийн хорооноос хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт гаргасан судалгааг үзвэл хүнсний өргөн хэрэглээний бараанаас өндөг, талх, хиам, майонезны үнэ өсчээ. Тэгвэл жижиглэн худалдаа эрхлэгчдийн хэлж байгаагаар тэдгээрээс гадна сүүлийн хэд хоногт үнэ нь гэнэт нэмэгдсэн нэг бүтээгдэхүүн бий нь “МCS Coca Cola” компанийн үйлдвэрлэдэг ундаанууд юм. Энэ нь захын нэг дэлгүүрт ороход л тодорхой байсан бөгөөд худалдагчид үйлдвэрээсээ үнэ нь нэмэгдэж ирж байгаа хэмээн тайлбарлаж байлаа. МCS Coca Cola”-гийн ундааны үнэ яагаад нэмэгдсэн талаар тодруулахаар тус компанийн борлуулалтын албаны менежер Түвшинбаяртай холбоо барив. Тэрбээр үнэ нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөөд, ингэх болсон хэд хэдэн шалтгаан байгаа хэмээн тайлбарлалаа. Түүний хэлсэнээр тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн нь хамгийн анхдагч шалтгаан гэнэ. Улмаар дараа дараагийн шалтгааныг тоочих гэснээ гэнэт “Ер нь би энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гээд Маркетингийн албаны дарга Өлзийсайхан руугаа бухав. Харин Өлзийсайхан дарга руу утас цохиж энэ талаар асуухад “Энэ бол нууцын зэрэглэлтэй мэдээлэл” гэх нь тэр. Тэрбээр үнэ нэмэгдсэн талаарх мэдээллийг авах хүн бичгээр хүсэлт гаргаж хэд хоногийн дараа хариултыг нь авах хэрэгтэй гээд, хэлж чадахгүй хэмээж утсаа тасалсан юм. Би “МCS Coca Cola” компанийн жирийн нэг хэрэглэгчдийн нэг. Хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний маань үнэ өссөн нь яагаад гэдэг асуулт үүсгэж, хариултыг нь Монголын хамгийн ил тод, хэрэглэгчдээ дээдэлсэн бодлоготой гэгддэг компаниас авах гэтэл ийм хариу сонсов оо. Нууц үнэхээр бий бол чухам юундаа бий бол?
Холбоотой мэдээ
Comments are closed.