antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 Comments are off

СОНГУУЛИЙН ХУУЛЬ БА ХАТАН ЗОРИГ

нийтлэсэн Admin

Байнгын хороод УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хоёр төслийг нэгтгэж найруулсан шинэ төслийг эцэслэн хэлэлцэж эхэллээ. Хуулийн хугацаандаа баталж амжихгүй, цаг хожих тактикаар элдэв мухардал зохиож явсаар 2012 оны сонгуулийг хуучин хувилбараар нь явуулна гэсэн хардлага ард хоцров бололтой. Гэвч хэлбэр төдий өөрчлөлтөөр сонгуулийн шинэтгэл хийсэн нэр зүүж оромдох, хэрэг дээрээ хуучин хувилбараа давуу хадгалах гэсэн муйхар хандлага ажиглагдаж байна. УИХ-ын гишүүд, намын бүлгүүд Сонгуулийн тухай хуулийг хэнд зориулж байгаагаа эхний ээлжинд сайтар тунгаах хэрэгтэй байх шиг. Гишүүдийн одоо баримталж байгаа байр суурийг харахад сонгогч түмний эрх ашиг гэхээсээ намын, бүр нарийндаа бол хувь улстөрчийн сонирхолтой амь бөх зууралдсан хэвээр аж. Хэд хэдэн цувралаар үргэлжлэх сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдийн байр суурь тодорхойлох болно. Тэд холимог системийн мажоритар давамгайлсан 28:48 хувилбарыг дундаа хийгээд авлаа.

АН-ЫН ШУДАРГА БОЛЗЛЫГ МАН ХҮЛЭЭЖ АВААРАЙ

Пропорционалийн хувь давамгайлахг үй л бол сонгууль хийх шаардлагаг үй болж байгаа мэт туйлшрах нь хууль тогтоогчдын зүгээс сонгогч дын боловсролыг улайран түрэмгийлж буй нэг хэлбэр гэж хэлж болно. Сонгуулийн шинэтгэл хийхээр зорьсон гарааны эхэнд пропорциональ хувилбар руу нэгмөсөн шилжих яриа хөөрөө зонхилж, энэ нь ч олон нийтэд зөв сонсогдож байсан. Гэвч одоо Парламентад нэгэнт хөдөлсөн Сонгуулийн хуулийн “галт тэрэг”-ний маршрут өөрчлөгдсөн тул мажоритар давамгайлсан холимог системийн тухай тулхтай хэлэлцэх нь зөв биз ээ. Өөрсдийн сонгосон Парламенттай маргах боломж ирэх сонгуулиар гарамз. 50:26, 38:38-ын араас мажоритар давамгайлсан 28:48 гэсэн шинэ хувилбарыг УИХ дахь МАН-ын бүлэг гаргаж, АН-ын бүлэгт санал болгоод буй нь Парламентыг арай гэж тухалж суух сэдэвтэй болголоо. Дундын хувилбар удаан дуншсан учраас дахиж хүлээх, гэдийх, буцах замыг хааж төв цэг хатгасан нь амжилт гэхээс өөр юу гэх вэ. Гэвч олон нийт АН-аас санал болгоод байсан 38:38 хувилбарыг хамаагүй шударга хандлага хэмээн хүлээн авч байсныг МАН-ын гишүүд анзаарч байсан болов уу.

Сонгуулийн хуулийн мухардлаас зайлах гарц болгож МАН-ын зүтгүүлж буй мажоритар давамгайлсан 28:48 хувилбарыг хүлээж авах боломжийг эрэлхийлж байгаа АН-ын хүчин чармайлтыг МАН хүндэтгэн сайшаана гэдэгт найдаж байна. УИХ дахь АН-ын бүлэг 38:38-аасаа ухрахдаа МАН-д хоёр болзол тулгаад байгааг зарчмын хувьд мөн л шударга алхам гэж хэлж болно. Нэгдүгээрт, УИХ-ын 2008 оны сонгууль явуулсан 26 тойргийг жижиглэхгүй байх. Энэ нь шинэ зүйл биш юм. МАН, АН өмнө нь Ажлын хэсгийн хүрээнд ингэж тохирсон удаатай боловч МАН-ын гишүүд энэ болзлыг дэмжихгүй байх янзтай. 2008 оны сонгуулиар нэг тойрогт өрсөлдсөн нэг намын гишүүдийн хооронд багахан дайн дэгдэж, хөгөө хөлдөө чирснийг ирэх сонгуулиар үл давтахыг МАН хичээж байгаагаар үүнийг тайлбарлаж болно. МАН-ынхан дотор одоогийн 26 тойргийг дундуур нь хоёр хуваагаад 1-2 мандаттай болгох санал яригдаж байгаа юм билээ. Үүнийг АН 76 жижиг тойрогтой хуучны сонгууль руу буцсан ухралттай адилтгаж байна.

Хоёрдугаарт, тойргийн мандатыг хүн амын тоонд харьцуулан хуваарилах. Энэ нь мажоритар давамгайлсан холимог хувилбарын хувьд тохиолддог сонгогчийн санал гээгдэх таагүй үзэгдлийг аль болох багасгахад чиглэсэн зайлшгүй шаардлага юм. Монголын нийт сонгогчийн тоог мажоритар 48-д харьцуулж, нийслэл болон хөдөөд ногдох мандатыг хуваарилна гэсэн АН-ын байр суурийг МАН бодолцох хэрэгтэй болов уу. АН-ын бүлэг нийслэлд ногдох мандатын тоог 20- иос цөөнгүй байлгах шаардлага тавьж байна. Харин МАН хотод 12, хөдөөд 36 гэсэн харьцааг санал болголоо. Улс орны цөм болж, хамгийн том бэрхшээлүүд нь тулгамдсан Улаанбаатарт өдгөө Монгол Улсын хүн амын 46 хувь оршин суудаг боловч хөдөөгийн тойргоос даруй гурав дахин цөөн тойрогт хуваагдах нь хэр оновчтой гэж?

ХАТАН ЗОРИГ ЭС ГЭХЭД ЯДАЖ ИРГЭНИЙ ЗОРИГ…

Пропорциональ давамгай лахг үй байж болно гэхэд мажоритар давамгай 28:48 хувилбарт сонгогчид ялагдах вий. Одоогийн УИХ-ын гишүүд хувийн хонжоогоо хойш тавьж хатан зориг гаргаж чадах болов уу? Нам бол “Намаа бодоорой” гэсэн даалгавар өгч байгаа, мэдээж. Ирэх сонгуульд үнэмлэхүй ялах шийдлээр Сонгуулийн хуулийг хараалж л таарна. Намын даалгаврыг УИХ-ын гишүүн толгой дохин хүлээж аваад хаалга савахдаа л мартаж байгаа. Түүний хувьд өөрөө сонгогдох нь л амин чухал, мэдээж. Сонгуулийн хууль гэдэг бүх цаг үеийн хийгээд аливаа улс орны Парламентаас хүн чанар нэхдэгээрээ түүхэн онцлогтой баримт бичиг юм. Яагаад гэвэл Сонгуулийн хууль батлах гэж байгаа улстөрч юуны өмнө өөрийнхөө карьерийг бодож ханддаг “жам ёсны” дутагдал энэ хуульд “бичигддэг”.

Хэдийгээр энэ нь бодит байдал боловч УИХ-ын гишүүн бол жирийн иргэн биш учраас түүнтэй хатан зоригийн тухай ярих эрх сонгогчдод бий. Гишүүн ээ, ард түмнийхээ төлөө амиа өргөх хатан зоригтой бай гэж Танаас ямар ч солиот хүсэхгүй. Ердөө л Таны үр хүүхэд өсөж өндийж яваа Монгол Улсын хөгжилд хөл нийлсэн, сонгогчдын эрх ашгийг дээдэлсэн тийм л хуулийг батлаад аль гэх байна. МАН-ын түрэмгий, АН-ын гөжүүд занг сонгогчид Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгээс хүлээхгүй. Танаас хатан зориг эс гэхэд ядаж иргэний зориг шаардагдах нь. Магадгүй Танаас хавьгүй илүү хэн нэгнийг УИХ-д сонгож болдог улс төрийн сонгуульгүйгээс эх орон эмгэнэж мэдэхээр байна шүү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car