Хоолойн чадал чансаагаар рок попынхон дундаа нэлээд урдуур бичигддэг чансаатай уран бүтээлчийн нэг бол “будаг нь ханхалсан” шинэхэн гавъяат Ж.Алтанцэцэг юм. Хориод жилийн тэртээгээс уран бүтээл туурьвиж, хийсэн бүтээл бүхэн нь олны сэтгэлд нийцдэг түүнийг өнгөрсөн баяр наадмын үеэр гавъяатын тэмдэгээр энгэрээ мялаахад нь өмнөөс нь баярлах хүн олон байсан нь лавтай. Дуучин гэх нэр зүүчихээд зурагтын дэлгэцээр бараг нүцгэн шахуу бахирч байдаг заримыг бодоход түүний хувьд хийсэн бүтээснээ харин ч оройтож үнэлүүлж байгааг хэлэх хүн олон бий. Шинэхэн гавъяат маань ч өөрөө үүнтэй санал нэг байгаа аж. Тэрбээр гавъяат болсон өдрөө баяр хүргэж ирсэн найз нөхдийнхөө хамтаар нэлээд наргисан бөгөөд энэ үеэрээ хожимдож шагнал авсандаа сэтгэл гонсгор байсан тухайгаа юу ч бодолгүй хэлээд тавьчихсан гэнэ лээ. Мөн дуучин бүсгүй маань урт удаан хугацаанд хүлээсэн шагналаа авсандаа сэтгэл нь хөөрж багагүй “балгалсан” бөгөөд үүнийхээ дараа балрах шахсан аж. Учир нь түүний нэгэн дотны найз баяр хүргэж алтаар урласан аяга бэлэглэсэн бөгөөд гавъяат маань хөөрсөн сэтгэлийнхээ хэрээр өнөөх аягаар нь архи сөгнөсөөр улмаар хордлогод оржээ. Тэрбээр олны хэл амнаас эмээж, гэрийн нөхцөлд хордлогоо тайлахыг хичээсэн боловч эмчид хандахаас өөр аргагүй болтлоо гүн хордлогод орсон байсан тухай бор шувуу нисч эхэлжээ.
Г.Мөрөн www.uls.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 03, 2012 12:26:10 pm )
За яадгын гун шартаа л биз.найз ноходтэй хун ирсэн найз болгоныхоо сэтгэлиййг бодоод балгаал биз.байх байх ккк Би ч бас жилдээ ганц нэг гун шартдаг .Огт уудаггуй хун жаахан эргуй байдаг юм
-
Anonymous (August 03, 2012 12:58:39 pm )
tvwshinbayar min alt awah baisan bolohoor haramsaj baigaa bailgui dee. daanch holnii bertel n sederchihlee haramsaltai yum gehdee ta ih tewcheer gargaj mongiig awj chadsan shvv enend chin mongolchuud bayaralaj baigaa bayarllaa
-
Anonymous (August 03, 2012 2:33:49 pm )
eeeeeeeeeeeeeeeee yah gj uusoiin m dee
-
Anonymous (August 03, 2012 2:34:38 pm )
tuvshinbayardaa vneheer ih talarhaj bn ura manai mongolchuud ugiin lag shuu
-
Anonymous (August 03, 2012 6:45:01 pm )
Arhichin bolohiin shinj, odoo boli …. Kkk
-
Anonymous (August 05, 2012 10:43:53 pm )
altsan hvvhen
-
Anonymous (March 10, 2013 7:09:37 pm )
ygaasaa ydamaaraa arxichin
7 Comments