antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 3, 2012 16 comments

Сайн, муу хоёр мэдээг зэрэг дуулгасан хоёр “Баяр”

нийтлэсэн Admin

Өчигдөр орой нэлээд ширүүхэн, нэг хэсэг хүмүүсийн сэтгэл догдлуулсан нөгөө хэсэг хүмүүсийн сэтгэлийн эмтэлсэн сонин орой байлаа. Энд нэг хэсэг нь монгол ийм байна хэмээн гутарч байхад тэнд нэг хэсэг нь монгол ийм шүү дээ хэмээн бахадлаа. Монгол ёсоор эхлээд сайн мэдээг нь эхлээд дуулгая. Булганчууд анхдагчийн өлгий нутаг гэдгээ өчидөр дахин баталлаа. Үнэхээр монголын сор болсон “дайчид” энэ нутагт төрдөг юм байна.

Дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпийн наадмаас монголчууд анх удаа олимпийн алтан медаль хүртэж, үндэстэн даяараа тэмдэглэж байсан цаг саяхан. Монголчуудын 44 жилийн турш хүлээсэн энэхүү алдрыг жүдо бөхийн -100 кг-ын жинд барилдсан Найдангийн Түвшинбаяр авч, монголчуудынхаа Хөдөлмөрийн баатар болж, хагаралтай байсан улс төрчдийг ч гар гараасаа барин нэгдэхэд хүрч байсан билээ. Харин өчигдөр энэхүү түүх дахин давтагдаж, дөрвөн жилийн өмнө нь дуурсаж байсан алдар дахин дуурсах дөхлөө. -100 кг-ийн жинд эх орноо төлөөлөн барилдсан Н.Түвшинбаяр жиндээ би номер 1 шүү гэдгээ баталж, олимпийн мөнгөн медаль хүртлээ.

Монголчууд түүний авсан медалийн алтын дайтай мөнгө медаль хэмээн хүлээн авч, “Түвшинбаяраа чи үнэхээр агуу бөх юмаа” хэмээн түүгээр бахдан суулаа. Үнэхээр ч олимпийн медалийг ихэрлүүлэн авсан бөх монголын түүхэнд байгаагүй билээ. Түүнийг ийнхүү бахдаж бас бахархахынхаа хажуугаар бөх хүний тэсвэр хатуужлыг амттайгаар мэдэрсэн гэхэд болно. Өөрийгөө ялан дийлж, хөл нь бэртсэн ч шүд зуун барилдан ялалт байгуулсаныхаа дараа дасгалжуулагчидаа үүрүүлээд явж байгааг нь харсан монголчууд өөрийн эрхгүй хамрын самсаа нь шархирсан биз ээ. Тиймээ монгол бөхийн орон, тэсвэртэй, тэвчээртэй, Чингисийн удам юм.

Хэдийгээр тэнд ийнхүү баярын нулимс асгаруулж байхад хэлмэгдэсийн тоо монголд харамсалтай нь нэмэгдэж байлаа. Дөрвөн жилийн өмнө нь Н.Түвшинбаярыг олимпийн алтан медаль авч байхад Монголын улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр талбай дээр баяраа тэмдэглэн Халуун элгэн нутаг дуугаа халамцуухан дуулж байлаа. Харин дөрвөн жилийн дараа олимпийн аварга Н.Түвшинбаярыг олимпийн мөнгөн медаль авч байхад хэлмэгдүүлэлтэнд өртөж, талбайд биш, танхимд сууна өөрийн хувь заяагаа хэрхэн эргэхийг харж суулаа.

Монгол улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох шүүх хурал 3 өдрийн турш Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд нээлттэйгээр болсон ч яг олимпийн медаль гардаж байх тэр торгон мөчид түүнд шүүх 4 жилийн хорих ялаар шийтгэлээ. Ийнхүү өчигдөр орой монголчуудын хувьд сайн, муу хоёр мэдээг зэрэг дуулгасан хоёр “Баяр” болох Н.Энхбаяр, Н.Түвшинбаяр нарын хувь заяа ийнхүү нэгэн мөчид шийдэгдлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (August 03, 2012 11:35:42 am )

    HUULI CHYYHIINHEN YNENHYY MEDLEG BOLOBSROLGYI NUGUU KOMMUNIST HYMYYJLEESEE SALAAGYI HARAAT.BYRDYYLSEN HEREG NI ZYGEER AJ AHUIN L MARGAAN BNA LAA CHYY DEE.ATG-NHEN SYRJIGNEED L ENHBAYRIIG BARUUN SOLGOIGYI ABILGA ABAAD UGUUD BAISAN UM CHIG SYRJIGNEED BAISAN BYRDYYLSEN HEREG YNEN ICHMEER NOTLOGDOOGYI BATLAAGYI DUTUU CNALGASAN AJ AHUIN MARGAAN L BNA CHYY DEE.INGEJ AJIL YBUULDAG GENEE.UIH-DEER NUGUU ALUURCHIN HURST GEDEG NUHUR HYN HELMEGDYYLEHGYI GEED BAISAN AMLALT UGUUD BAISAN AMLALT HAACHSAN BE.

  • Anonymous (August 03, 2012 12:00:55 pm )

    elbegdorjoo boliochee chi ene heweere her udaan ywah hvn be huuli shvvh tsagdaa ni bvgdeere l ene muu elbegdorjiin haraand l bgaa shdee baliar yumnuud

  • Anonymous (August 03, 2012 12:44:49 pm )

    Сайн, муу хоёр мэдээг зэрэг дуулгасан bish sain sain medeeeg zereg duulduulsan yum bishu

  • Anonymous (August 03, 2012 1:28:38 pm )

    hoyr ain medee duulgajee enkbayr tuvshinbayraas suralts

  • Anonymous (August 03, 2012 1:29:06 pm )

    2 sain medee bnaa

  • Anonymous (August 03, 2012 1:51:37 pm )

    Shuuiin togtooliig n unshlaa, Unen ineedtei yum Nuguu tedbumaar idej, nutag ornoo zarsan nuhduudiin derged yostoi ahuin margaan baina, Negch todohroi barimtgui. Mongoliin shuuh prokuroriig bulshlah heregtei

  • Anonymous (August 03, 2012 2:29:53 pm )

    goy bichsen bna,bas unen bichij bna

  • Anonymous (August 03, 2012 2:36:08 pm )

    enkhbayart jiriin ard olon hedn ni ch durguizeegui sh dee,yagaad gevel bidend pad ch bhgui,ter orzoo avna uu,tv 9 oo idne uu,ter buudlaa zarna uu urne uu hamaagui sh dee,yagaad gevel bid jiriin ard tumen oneedriin talh mahaa avch bval boloo,gehdee ganzhan jum bna aa,bid nar ekh orondoo taivan choleetei alhmaar bna ,bas or zeel gadniihand tavimaargui uuniig odoogiin bolon ireeduin zasag hangaj chadahgdui sh dee ,bidend hamaagdui oorsded ni hamaatai huniig yallaad bgaa jum bish uu,darga nariin dain jum bish uu,unedndee darga nar gej ochuuhen alia salbadai nar ,neg ue ee bodvol bid ta nariig uls torchdiig tanidag boljee,ta nar unen bidend hereggui humuus shuu darga naraa uls torchdoo

  • Anonymous (August 03, 2012 5:21:42 pm )

    хаха хоёр сайн сайхан мэдээ шдээ

  • Anonymous (August 04, 2012 1:21:19 am )

    Saihan yumiig zaaval MUUTai zeregtsuuleh YMAR ES VE????????? SETGUULCHDEE!!!!!! UHAANTAI BAITSAAL DAA!!!!! MUU YUM BICHIJ BAIDAG SETGUULCHDIIN AMIDRAL YMAR bdag boloo!!!!

  • Anonymous (August 04, 2012 9:24:43 pm )

    Olimpiin iim goyo udruuded buzrin Enhbayarig tooj uzeegui shuu. Neeree 2 saihan medee baina. Olimpiin abargin zuragtai ene balyarin zurgiig zeregtsuulj tabisan ni taalagdahgui baina, eserguutsej baina!!!!!

  • Anonymous (August 05, 2012 6:55:25 pm )

    муухай энергитэй юмтай хамт тамирчны тухай бүү бич

  • Anonymous (August 05, 2012 10:31:52 pm )

    Гэхдээ миний Монголын ард түмээн Тэр шүүгч Соёмбоэрдэнэ гэгч худал ялаа уншиж байхдаа яааж түгжчиж уншиж чадахгүй байсныг харсан биздээ хүний хэлмэгдүүлж байгаадаа шууд уншиж чадахгүй л бАЙНА ЛЭЭ

  • Anonymous (August 05, 2012 10:33:30 pm )

    СБДийн шүүх хараад гэдгийг дахин хэлэхэд би Н.Энхбаяр шиг хэлмэгдээд 3 сар шоронд хоригдоод цагаадаж гарсан билээ Дээд шүүхээр гичий гэж

  • Anonymous (August 05, 2012 10:35:44 pm )

    Тэр битгий хэл идэж байгаа хүмүүс олон шүүдээ Монголоо харийнханд худалдсан авилгал авсан өөрсдөө төрийн сэнтийд сууж л байна ойлгоорой

  • Anonymous (August 05, 2012 10:37:26 pm )

    Элбэгээг ингэж шоронд хийсэн бол нэг хонохгүй Ээжэээ мээмээ гэх байсан байхдаа

antalya rent a car