antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 3, 2012 4 comments

Шүүх хурлаас болж чуулган тасрав

нийтлэсэн Admin

УИХ-ын анхдугаар хуралдааныг өнөөдөр 16.00 цагаас үргэлжлүүлэхээр чуулганы танхимын үүдийг нээж бэлтгэлийг хангаад байсан ч маргааш болгон хойшлуулсан гэж гишүүд хэлж байна.

Уг нь өнөөдөр 15.00 цаг гэхэд эрхэм гишүүдэд аль байнгын хороонд ажиллах саналтай байгаагаа эцэслэн дуулгахыг УИХ дахь бүлгүүдийн дарга нар даалгаад байжээ. Гэтэл гурав дахь өдрөө үргэлжилж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын  шүүх хурлын эцсийн дүнг харахаар болж чуулганы хуралдаан дахиад л гацаанд орсон талаар дуулдаж байна.

Өнөөдөр үдээс өмнө хуралдсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал ширүүхэн болж МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудал хаашаа эргэхээс хамтарч байгуулах Засгийн газрын хувь заяа шалтгаална гэсэн байна. Хэрэв Н.Энхбаяр даргад ял оноовол “Шударга ёс” эвслийнхэн хамтарсан Засгийн газарт орохгүй, шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг талаар ч бүлгийн хурлаар хэлэлцжээ.

Ийнхүү өнөөдөр товлогдоод байсан анхдугаар чуулганы хуралдаан шүүх хурлын дүн хаашаа эргэхээс шалтгаалан хойшилжээ. Дөнгөж сая чуулганд зориулан нээгээд байсан чуулганы танхимын хаалгыг Төрийн ордны хамгаалалтынхан хааж цоожиллоо. Хээ угалзтай хаалга хэзээ нээгдэж, маргааш хэдэн цагаас чуулганыг хуралдуулах нь тодорхойгүй үлдэв.

                            Д.ОЮУН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (August 03, 2012 11:29:05 am )

    hooe uls turchiduu naana chin eh oron maani suirlee. ta nar bitgii huzaach, uhsenii enhbayraas bolj gej, ter elbegdorj navtaichihaad yu hiigeed ter londond ulsiin munguur zugaalj ybnaa aan muusain malnuudaa ta nar ajilaa hiigeechee.uls oron mini muhluu shunal bolson malnuud mini. chuulgan enhbayraas bolj tasaldana gej yu bdagiin

  • Anonymous (August 03, 2012 11:40:59 am )

    Xamgiin ichdeggy uls torchid bol mongoliinx bas uvaigy tenuulch ulsiin mongo yregchid ex ornooj ene ajguu zaragsad zovxon xuvia l bodno mongol xun gej ene de

  • Anonymous (August 03, 2012 12:40:04 pm )

    tor shashun 2 uug xolj bologvu ym. tegee envv byryy ym ryy gvuj ter n oroojee ……………

  • Anonymous (August 03, 2012 7:37:57 pm )

    Энхбаярын балаг дуусахгүй юмаа. Хоногийн хоолоо аргацааж байгаа ард түмэн чинь туйлдаж гүйцлээ. УИХ хурдан ажлаа хий. Биднийг тэнэг гэж битгий басамжлаад бай. Уур хүрч байна

antalya rent a car