Ингэж хэн хүнгүй бие биеэсээ асууж байна. Өчигдөр хаа сайгүй хүмүүс юу болоод байгааг ойлгохоо болилоо гэцгээж байна.
Нэг телевизээр шүүхийн процесс шууд л гарч байх юм. Хүмүүс хүний мууд дуртай хойно олимпоос илүү түүнийг үзэж байна гэж жигтэйхэн. Нэг маань ч гэсэн медаль аваасай хэмээн дээлийн захыг нь мушгихын оронд хүний мууд дурлан ял өгчих вий хэмээн залбиран үзэх. Уг нь хөгжингүй орнуудад шүүгчийг хурал удирдаж байх үед нь телевизийн дэлгэцээр дүүрэн гаргаж харуулах нь байтугай, хальт ч харуулдаггүй юм билээ.
Их Британи улсад гэхэд л шүүхийн мэдээг харуулахдаа шүүгчдийн дүрсийг таниулахгүйн тулд зураасан зургаар дүрслэн гаргаж харуулдаг юм билээ. Учиртай л байж таараа биз дээ. Ял аваад шоронд явж байгаа хүмүүс шүүгчдийг байнга заналхийлдэг гэдэг. Үнэн биз. Аюулгүй байдал гэж байх ёстой баймаар.
Нөгөөтэйгүүр сар гаруйн өмнө болсон сонгуульд Ардчилсан нам олонхи болоод УИХ-ын даргаа сонгосон байдаг. Ард түмний сонголтоор УИХ-д суух ёстой гишүүдийг элдвээр ороож байгаа нь үнэхээр хачирхал төрүүлэм. Н.Энхбаяр гэдэг хүнээс болоод урвагчдаас бүрдсэн “Шударга ёс” гэдэг гоё нэртэй эвслийнхэн гурван гишүүнийг тангараг өргүүлэхгүй барьж байгаад өчигдөр хоёрыг нь өргүүллээ гэнэ үү. Тэгээд нэгийг нь Н.Энхбаярыг ял авах эсэхээс хамаарч үлдээж байгаа гэнэ.
Өвөрхангайн 50, 60 мянган сонгогч хоёр гишүүнээ УИХ-д суухыг нүдээ хөхөртөл харж байдаг. Энэ нутгийнхан сунгалт биш сонголт хийж, С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт саналаа өгсөн байтал тэднийг нэг том нөхрийн гар барьж аваад, өөрөө ард түмний итгэлийг хүлээгээгүй байж, УИХ-д сууна гээд ичих ч үгүй гүйж яваа гэх. Энэ ард түмний сонголт гээч юм байхгүй болсон хэрэг үү. Эсвэл сонгууль явуулахаа болимоор юм.
Ардчилсан намынхан олонхи болж, хэнтэй хамтрахаа арай ядан шийдтэл бас л нөгөө Н.Энхбаяр гэдэг хүнээс болоод гацсан гэв үү. Шүүх түүнд ял өгвөл засагт хамтрахгүй гэсэн гэнэ үү. Хэрэг хийсэн бол ялаа үүрээд, хийгээгүй бол СЕХ-ныхны хэлснээр нэр дэвших эрхгүй байсан учраас номоо бичээд гэртээ суух хэрэгтэй бус уу гэж зөвлөмөөр санагдах юм. Ардчилсан нам засгаа бүрдүүлэх гээд ацан шалаанд орчихоод явж байхад Ардын намын Засгийн газар хээвнэг хуралдаад томилгоо хийгээд байдаг. Арай дэндэж байгаа бус уу, энэ бүхэн. Ард түмэн ч залхаж байна.
Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр АН, МАН хэмээх хоёр том намын аль алинд нь буруу бий. Нэг нь засагт хамтраагүйн уураа янз бүрийн хэлбэрээр гаргаж байна гэж олон хүн үзэж байна. МАН-ынхан ээлж дараалан ярилцлага өгөхдөө шууд ба шууд бусаар өмнө нь хамтарч болоод байсан одоо хамтраад үргэлжлүүлээд ажлаа хийхэд яах вэ дээ хэмээцгээж байна. Ц.Нямдорж гуай өчигдөр сонинд өгсөн ярилцлагадаа засаг байгуулах гээд байгаа намууд нийлээд 45 хүрэхгүй, өмнө нь ядаж 60 гишүүнтэй байж хамтарч засаг байгуулж байсан хэмээн энгийн тоо хэлжээ. Энэ нь манайхтай хамтарч байж хүчтэй байна гэсэн санаа биш үү.
Ардчилсан намынхан хатуухан хэлбэл нам нам дамжсан урвагч, шарвагчидтай нийлж засаг байгуулах гэсэн ч эхнээсээ бүтэлгүйтэж байх шив. Цаашид ч иймэрхүү байхыг хэн мэдлээ. Тэгээд ч ямар дуулгавартай сөрөг хүчинтэй ч биш. Яалтай ч билээ, Ардчилсан намынхан. Гэхдээ ямар ч байсан нэг хатуу шийдвэр гаргах хэрэгтэй болж. Н.Алтанхуяг дарга эр хүний холч ухаан, улс төрийн мэдрэмжээ одоо л харуулах цаг болсон бус уу. Зөвшилцөхгүйгээр цаашид явахгүй нь тодорхой хойно ширээний ард суух л хэрэгтэй болж. Энэ байдлаар цаашилбал, яарвал даарна гэгчээр улам л хүнд байдалд орж ч магадгүй.
Намар ч боллоо, тариа ногоогоо хураах, хүүхдүүдээ сургуульд оруулах, өвөлжилт, нөгөө аймшигт утааны улирал өнөө маргаашгүй эхэллээ. Ерөнхийлөгч ч ирлээ. Засгаа байгуулж, улсаа бодмоор юм. Гэтэл Н.Энхбаярын шүүх хурал дахиад хэдэн өдөр үргэлжлэх нь тодорхойгүй байна. Тав зургаан хэрэгт холбогдуулан шүүж байгаа ч дөнгөж хоёр дахь дээр нь явж байна. Энэ байдлаар бол энэ долоо хоног бас гацаатай хэвээр дуусах нь. Уг нь манай хэд олимпод тийм ч муугүй байна. Медаль авч чадаагүй ч ялаад л байгаа. Хүрэл медальтай боллоо, удахгүй мөнгө, алт ирнэ. Тэр цагт засгаа байгуулчихсан, бүгдээрээ нам эвсэл гэхгүй, гомдол нэхэлгүй медалиа угаагаад Сүхбаатарын талбайдаа баярлах юмсан даа.
Б.Саран
bolod.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 02, 2012 11:20:08 am )
бие дааж гарч ирсэн нам л асуудлыг цэвэр шийдвэрлэж ажилсан нь дээр,битгий гуйлга
-
Anonymous (August 02, 2012 11:22:42 am )
чи дуугай бай. АН дахиад МАНАН болохгүй за юу
-
Anonymous (August 02, 2012 12:30:19 pm )
uhaan aa shalga daa busgui mini
-
Anonymous (August 02, 2012 12:31:45 pm )
huviin ambitsaa hoish n taviad sain dugnelt hiij bj bish
-
Anonymous (August 02, 2012 12:49:29 pm )
Зайл. Одоо медал аар гэмээ цайруулах нь л дээ, малнууд
-
Anonymous (August 02, 2012 1:51:21 pm )
Саран болод.мн-н сэтгүүлч шүү юм МАН-н, тодруулбал Баяр, Батболд, Нямдорж нарын захиалгаар бичсэн нь илт харагдаж байна. Хүмүүс тэнэг биш Баярын захиалсан, Хүрэлсүхийг хашгируулан дэмжүүлүүлсэн. Нямдорж, Бадамжунайгаар гүйцэтгүүлж байгаа. Энэ зохиомол хэрэгтЭлбэгдорж хуйвалдан нийлж өрсөлдөгчөө намнахаар хамтран дэмжиж гардан биелүүлэгчээр Хурц, Сагсай нарыг хичээнгүйлэн зүтгүүлж байгаа. Элбэгээ саяхан шүүгчдийг томилон өөрийн хараат болгосон. Соёмбоэрэдэнэ гэгч шүүгч нэг талыг барин нөгөө хуульчийн мэргэн дүгнэлтээр шийдэхийн оронд шийтгэхээ түрүүнд тавин улайран сууж байна. Нямдоржийн өчигдөрийн хэвлэл мэдээллээр АН-г буруутган хэлсэнчлэн шүүхийг улс төрийн тэмцлийн хэрэгсэл болгохоо болиоч ЭНЭ БУЗАР ЗОХИОМОЛ ХЭРГЭЭ ЗОГСООЖ ШУДАРГА БАЙ
-
Anonymous (August 02, 2012 3:25:14 pm )
mongoliin 21 r zuunii butraliin ue gej tuuhend orchihgui yumsandaa mongol tumeen idej uusnaaraa hereldeed baihiin ev negdleeree baiyaa mongol ahan duusee
-
Anonymous (August 02, 2012 5:41:28 pm )
teged yahiin MAN -tai niilj dahin MANAN tahyy??!! bolieoo chi min.ard tumen ali hediinee solgoltoo hiisen.odoo AN-MAXN bie daagchidtaigaa niileed zasgaa baigyylj hyrdan zasgiin gazraa emhlehgui bol naad MAN-han chin ashiglaad bn huue!!!!
-
Anonymous (August 02, 2012 5:44:06 pm )
ard tumen MAN-g agragahgui geed songoltoo hiichihsen bhad yah geed bgaan! end enhbayr hamaguiee.enhbayar yal abah esgui yum chin ygaasaa.hun helemgduulsen elebgdorj,MAN -tai niilj yal uguh geed bga bizdee?
-
Anonymous (August 02, 2012 10:48:06 pm )
MAN., MAXN 2IIN ALI NI CH HEREGGUI, TEDNIIG OROLZUULAH SHAARDLGAGUI SHDEE ,ENE 2 NAM HUMUUSTEIGEE ULS TORIIN TAVZANGAAS ARCHIGDANA UDAHGUI
-
Anonymous (August 06, 2012 8:05:58 am )
ЭЯМДОРЖ ХОЛ ОЧИЖ УНГА. БАЛИАР НОВШ ХЯТАДЫН ТАГНУУЛ, УЛС ОРНЫГ НАЙМААЛАГЧ, ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОГЧ ХОЦРОГДСОН АДГИЙН НОВШ ШОРОНД ОРВОЛ ТААРНА. ЭНХБАЯРЫГ ГАРГАЖ БАЙГААД ХҮРЭЛСҮХ НЯМДОРЖ БАТБОЛД МЭТИЙН ГӨЛӨГНҮҮДИЙН БАГАЛЗУУРЫГ НЬ ШАХУУЛАХ ЮМСАН.МИНИЙ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙГ МИНЬ ДАРЛАЖ ДОРОМЖИЛСОН ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГҮЙ БОЛГОЖ БАЙГАА МАШ МУУХАЙ ХҮМҮҮС
-
Anonymous (August 06, 2012 8:07:07 am )
Яг үнэн. үнэн үг шар тос
12 Comments