Танил талаараа дамжуулан хээл хахууль өгч эмчлэх эрх авсан 206 эмч эмнэлгийн ажилтан цагаан халаат өмсөн иргэдийн эрүүл энхийн манаанд зогсч байна. Магадгүй ил гарсан нь ийм боловч цаанаа өшөө олон ийм зөрчил бий гэвэл уншигч та итгэх үү? Эрүүл мэндийн сайд эмч болох гээд хаалга тогшиж байгаа хэнийг ч хамаагүй тушаал гарган иргэдийн амь насыг даатгаж байгаа нь өөрөө алдаа гэдгийг хяналтынхан болон ахмад эмч нар шүүмжилж байна. Тиймээс энэхүү хариуцлагагүй үйлдэлдээ салбар толгойлсон яамныхан даруй шийдвэрлэх хэрэгтэй байгааг сануулах нь илүүц биз. Эм баригч, сувилагч 4027 хүн эрхийн лицензээ авахад 206 нь архивын материалд бүртгэлгүйгээр эмчлэх эрхийн лиценз авсан байх юм. Үүнд их эмч 65, бага эмч 46, эх баригч 12, эм зүйч 5, эм найруулагч 19, сувилагч 60 хүн тус тус архивын бүртгэлгүй, өөрөөр хэлбэл эмчлэх эрхийн лиценз шинээр авахдаа буюу сунгуулахдаа шууд арын хаалгаар авсан гэсэн үг юм.
Эдгээр чадваргүй, дадлага туршлагагүй хир нь эрүүл мэндийн манаанд зогсох сонирхолтой хүмүүст эмчлэх эрх олгосноос болж иргэд хор хохирол амсдаг байж болно. Авлига, хээл хахууль нь газар авч, асуудал үүсгэдэггүй ч энэ салбарт бага хэмжээний гар дагасан авлига байдгийг хэн хүнгүй мэднэ. Магадгүй ийм ашиг сонирхлын зөрчлөөр эрүүл мэндийн салбарт шургалах нь зөв үү буруу юу? Үүнийг бодох л хэрэгтэй.Хуурамч лицензтэй эдгээр хүмүүсийг цагдаагийн байгууллагаар шалгуулахад Гомбосүрэнгийн Мөнхсаруул, Самдангийн Рэгжиймаа, Цэдэндамбын Тунгалагтуул, Буянтогтохын Бадамзул нар нь эм зүйч, эм найруулагчийн мэргэжлээр ажиллах, эм барих эрхийн гэрчилгээг танил талаараа дамжуулан хууль бусаар авсан болох нь тогтоогдсон байна.
Үүнээс гадна орон нутгийн болон нийслэлийн эмнэлгүүдэд ажлын шаардлага тавих шаардлагатай, “Мон мэс” гэх мэт мэс заслын хувийн эмнэлгүүд эрүүл мэндийн наад захын шаардлага хангахгүй байгаа тул үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах болсон тухай мэдээлж байна. Эмчлэх эрхийн лицензийг холбогдох газрын ажилтан тус бүр 300 мянган төгрөгний авлига авч гаргадаг гэсэн аман мэдээлэл байгаа юм. Өвөрхангай аймагт л гэхэд ийм зөвшөөрөл авч хуурамч лицензтэй үйл ажиллагаа явуулж байгаа эмийн санчид олон байдаг. Хүн амын эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн байтлаа хүнлэг, үнэнч сэтгэлгүйгээр ийнхүү хуурамчаар ажиллаж байгаа эмч нарт итгэх арга алга. Ийм эмч, сувилагчдаас болж хүний эрдэнэт амь хүртэл эрсдэж байгаа л байх. Эцэст нь хэнд хариуцлага тооцох ёстой вэ?
Ч.Сайханаа (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 01, 2012 2:00:20 pm )
aimshigtai urhiin emch nar gj yostoi yu ch medehgui maluud bnaa
-
Anonymous (August 01, 2012 2:01:56 pm )
medlegeer bish munguur ajild ordog gedgiig meddeggui yum uu.Darga nart mungu heregtei bolchihbol chadbartai ch hamaagui hen negniig uuntugluj halchihaad daraagiin mungunii chadbartai l bol mergejliinur ur chadbarig hargalzahgui hen negniig hahuulyyar orond ni oruulchihdag. Emneleg deer iim yabdal gardag buguud uunii tuluusund olon hunii ami nasaaraa hohirdog. Uilchluulegchid uuniig meddeg ch ugui, harin dotor ni ajillagsad medne. Teglee geed darga narig yah bilee.
-
Anonymous (August 01, 2012 2:08:59 pm )
hugiin ,munguur dun abdag oyutnuud hamgiin undur duntei diplom abaad emch bolchih yum. aimaar.busad mergejil ch yalgaagui, gehdee eruul mend, ami nasaar ni busdig hohiroohgui yum daa.
-
Anonymous (August 01, 2012 2:55:38 pm )
yu ch suraagvi ymnuud munguur tom emnelgvvded ordog ym sh dee.uuruu medeh ym bhgvi tonog tuhuurumjid hvni ami nasig daatgadag az bolj tonog tuhuurumj ni gaigvi ajillah ym da.ter ajillahgvi bol tegeed duusaa .urhin emnelegtee ter tonog tuhuurumjuu tavij ugvul adilhan l onshlood ugnu .avilgal uguh durgvi emch nar urhud ajilladag ym shv.yahav mungutei hvmvvs hooson tolgoitoi emch nartaa vzvvleed yvj bvl taarna.joohon taaruu huvtsaslaad ochood vzeerei
-
Anonymous (August 01, 2012 4:58:33 pm )
YU BOLJ BAINAA??????????? TED CHIN ERUUGIIN GEMT HEREG HIISEN BAINA, SHIITGE, ARD TUMEN UUNIIG TOM ASUUDAL BOLGOHGUI BOL DARGA NAR YU CH HIIHGUI….HEDHEN HUNEE ALAAD DUUSAH NI EE…!!!!!!!!!!! SURVALJLAGCH NAR SAIN SUDALJ OSHOO IH ILRUULEH HEREGTEI..!!!!
-
Anonymous (August 01, 2012 5:14:36 pm )
хүн алах леценз зардагаа болвоич ээ
-
Anonymous (August 01, 2012 6:06:05 pm )
uuchlaarai litsenzee shalgalt ugch yumuu kerdit tsugluulj sungadag sanagddaad bh yum
-
Anonymous (August 01, 2012 8:22:42 pm )
odoo tegeed yanaa xaashaa xarj vxex be
-
Anonymous (August 02, 2012 11:27:40 am )
Tom tolgoitnuudiig undeseer ni ustgah heregtei.Ted bugd l avilga ugsun baij taaraa.Diplom deer gariin useg zursan erkh medeltnuud ni avilga avsan ni todorhoi.Iim oilgomjtoi asuudal uul ovoo shig bolson baigaa.Bukh ikh deed,mergejliin colleguudiig homrogolon shalgahgui bol buur deelee numruhuus ch aihaa bolison erkh medeltnuud davarch bainaa.Hudal yum hiideg humuust ard tumen itgehgui baihad huuli tsagdaa hudluh tsag ni bolson baihaa.Uls ornii ner hund hugarch baina shuu.Yapond irchiheed diplomoo hudaldaj avsan geed tsagaandaa garaad yariad yavj baigaa hun ch baigaag minii biye medeh yum baina.Hariutslaga gej baihgui baina uu?Esvel tur sohorchihson uu?
-
Anonymous (August 02, 2012 2:40:09 pm )
Alivaa gazriin erh medelee buruu ashilasanii gaigaar engiin hun ami nasandch haltai iim zuil ganchan eruul mendiin salbar bish olon gazar garch baigaa ni haramsaltai .Hariuclaga toocdogguin tod jishee bolovuu . Ariin haalga mungu 2 baihad bolon gesen bodol olon hinii tolgoig yduuruulj baigaa iim haramcaltai .
10 Comments