Нэгэн үе 25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийг хэсэг зуур хөтөлж байсан сэтгүүлч Тэнгис хувийн студи байгуулж NTV телевизд “Хамтдаа” нэвтрүүлгийг хийж хөтлөх болсон.
Олны танил урлаг соёлын одуудын гэрт нь очиж найзуудтай нь уулзуулдаг уг нэвтрүүлэг NTV телевиздээ рейтингээрээ 3-рт бичиггддэг. Угаас ажилдаа сайн гэж үнэлэгддэг сэтгүүлч Тэнгис нэвтрүүлгээ хайртай бүсгүй жүжигчин Цэнгэлийнхээ хамтаар хийх болсон байна.
Цэнгэлийг манай үзэгчид “Сайн уу амьдрал минь” киноны Сарнайн дүр, “Боолын гэрээ” киноны Солонгоогийн дүрээр таньдаг болсон.
Хамтдаа амьдарч байгаа хосууд өөрийн студийн бүтээлээ хийхдээ хамтдаа хийж Тэнгис сэтгүүлчийнхээ үүргийг гүйцэтгэж, жүжигчин Цэнгэл харин зураглаачийн үүргийг гүйцэтгэсэн шигээ хосууд бие биедээ хачин их санаа тавьж ажлаа амжуулж яваа сурагтай.
Холбоотой мэдээ
Comments are closed.