Монгол улсад уран олборлогч Канадын “Хан ресурсиз” компани Монголын Засгийн газраас 200 тэрбум ам.доллар нэхэмжилж, арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын арбитрын журмын дагуу байгуулагдсан шүүх Монголын Засгийн эсрэг дээрх нэхэмжлэлийг хүлээн авсан байна. “Хан ресурсиз” Монголын Засгийн газрыг ОХУ-ын хамтрагчийн хамт 2009 онд тус компанийн олборлолт, ашиглалтын лицензийг хууль бусаар хураан авсан гэж буруутгаж байгаа тухай “Mining Weekly” сайт мэдээлсэн байна. “Хан ресурсиз”-ийн нэхэмжилснээр Монголын Засгийн газар Дорнод аймгийн нутаг дахь уранын төсөлд тус компанийг хөрөнгө оруулахыг ятгасны дараа лицензийг нь хураан авсан гэнэ. “Хан ресурсиз” 2009 онд уранын төслийн хүрээнд хоёр байгууламж барихаар төлөвлөж байсан авч Монголын Засгийн газар хэлсэн үгнээсээ буцаж, ОХУ-ын Засгийн газартай хамтран уранийн нөөцийг ашиглахаар хамтарсан консорциум байгуулах болсноо мэдэгдсэн аж. Үүний дараа Цөмийн энергийн газраас “Хан ресурсиз” компанид Дорнод ураны лицензийг хүчингүй болгосон тухай мэдэгдэл ирсэн гэнэ. “Хан ресурсиз”-ийн гүйцэтгэх захирал Грант Эдей “Хувьцаа эзэмшигчдэд учруулсан хохирлыг барагдуулах нэхэмжлэлийг арбитрын шүүх хүлээн авсан. Бид Монгол дахь хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэх хүртэл хуулийн дагуу тэмцэх болно” хэмээн мэдэгдсэн байна.
“Хан ресурсиз” 2011 оны нэгдүгээр сард арбитрын шүүхэд эхний нэхэмжлэлийг гаргасан юм. “Хан ресурсиз” Монголын Засгийн газрын дээрх үйлдлийг хууль зөрчсөн, шударга бус, ялгаварлан гадуурхсан хандлага гэж буруутгаж байгаа юм байна. “Хан ресурсиз” мөн ОХУ-ын уран үйлдвэрлэгч Атомредметзолото (ARMZ)-ын эсрэг арбитрын шүүхэд 300 сая ам.долларын нэхэмжлэл гаргасан нь одоо болтол шийдэгдээгүй байгаа юм байна. “Хан ресурсиз” 2010 онд Канадын шүүхэд (ARMZ)-ын эсрэг гэрээний үүргээ зөрчиж, нэр хүнд, өмчийг нь хохироосон гэж нэхэмжлэл гаргасан байна. Онтарио хотын дээд шүүх “Хан ресурсиз”-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэн боловч тэд давж заалдахаар болсон юм байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 30, 2012 1:18:12 pm )
byy dabar
-
Anonymous (July 30, 2012 1:34:36 pm )
gadaadiin huuli busaar absan litsenzuudiig huraah n zeb baih
-
Anonymous (July 30, 2012 2:36:34 pm )
Даварсан юмнуудыг бүр оруулж ирүүлэхээ болиулая. хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх болж байх шив
-
Anonymous (July 30, 2012 5:18:41 pm )
200 saya dollar shte,mal aa
-
Anonymous (July 30, 2012 8:35:18 pm )
Авилгал авч төрийн нэр бузралсан махан толгойг шоронд хийж шонд дүүжлэх хэрэгтэй.Нэлээн хэдэн хүн дээлээ нөмөрч,араас нь чирэгдэх хүмүүс хэдэн арваараа тоологдоно.Яандаа хөөрхий.Мөнгөний төлөө юу ч хийхээс буцхаа больсон дотоодын дайснуудаас хэзээ салдаг бол?Энэ төр л лав салгаж чадахгүй,МАН бол бүүрч чадахгүй харин жинхэнэ гардан зохион байгуулдаг хүмүүс нь энэ нам гээч бүлэг дээрэмчидын цуглуулганд дараглаад сууцгааж байхшивдээ!!!!
-
Anonymous (July 30, 2012 8:37:38 pm )
Авсын бол өг өг авилагачид
-
Anonymous (August 02, 2012 2:34:05 pm )
лиценз нэртэй цаасаар эх орныг минь худалдсан луйварчдыг хаа байгаа газраас нь олж буудах хэрэгтэй
-
Anonymous (August 25, 2012 2:38:40 pm )
yun davarsan amitad ve?
8 Comments