antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 Comments are off

Улаанбаатарт 9 хэм дулаан байна

нийтлэсэн Admin
Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас цас орж, салхи шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2011 оны 10 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгийн зарим газраар баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр байна. Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2011 оны 10-р сарын 21-нээс 10-р сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд нутгийн зүүн хагаст, 22,23-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 21-нд ихэнх нутгаар, 22,23-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Тухайн хотын нэрэн дээр хулганаа дархад тухайн хотын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ гарна. Мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car