antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 Comments are off

”Тэнэг л биш бол талбайг худалдахгүй нь ойлгомжтой”

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нь хотын дарга хийж байх хугацаандаа “Ч.Орхон захиралтай Ю Би  констракшн ХХК-д Сүхбаатарын хөшөөний урд талын цэцэрлэг бүхий 2,5 га газрыг олгосугай” гэсэн захирамжийг гаргасан тухай, энэхүү компани нь уг талбайг Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан тухай мэдээлэл сүүлийн үед гарч байгаа. Үнэхээр ийм зүйл болж Сүхбаатарын талбайн урд талын хэсгийг хувийн компанид өгсөн эсэхийг гишүүнээс өөрөөс нь тодруулахад, “Би юу гэж Сүхбаатарын талбайг аль нэг хувийн компанид худалдах вэ дээ. Хэрэв тэнэг л биш бол хэн ч ийм зүйл хийхгүй нь тодорхой. Гэхдээ хотын удирдлагын хэмжээнд Сүхбаатарын талбайн урд хэсгийг засч, доогуур нь байгууламжтай, дээрээ орчин үеийн цэцэрлэгт хүрээлэнтэй болгох төлөвлөгөө энэ тэр нь бий шүү дээ. Ямартаа ч албан ёсоор хэлэхэд би хотын дарга байх хугацаандаа тэр газрыг хувийн компанид зараад мөнгө төгрөг авч, хууль зөрчсөн зүйл хийгээгүй” гэв.

Б.МАНДАХ

“Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car