antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 14, 2012 6 comments

Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын тойм

нийтлэсэн Admin

Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам магнай тэнэгэр сайхан болж өнгөрлөө. Нар хур тэгширсэн энэхэн өдрүүдэд бөхчүүд нь хүчтэй, эрэмгий мэргэн харваачдын оноо мэргэн, шандаст хурдан хүлгүүдийн хөл хурдан, сайхан наадам боллоо. Энэ наадмаар Хүчит бөхийн барилдаанд Улсын аварга, арслан, заан, начингууд дөрвийн даваанд бүдэрсэн ч 1964 оны луу жилтнүүдээс дутахгүй аралтай бяртай 1988 оны луу жилтэй аймгийн арслангууд ийнхүү хүч түрэн орж ирж, начин цолыг “бөөндлөө”.

Тэдний нэг Увс аймгийн Давст сумын харьяат, Олимп дээд сургуулийн бөх аймгийн арслан П.Бүрэнтөгс Ардын хувьсгалын 91жилийн ойн баяр наадамд ёс даван түрүүллээ.

Энэхүү үйл явдал нь Монгол бөхийн түүхэнд улсын цолгүй бөх анх удаа төрийн их баяр наадамд түрүүлсэн анхны тохиолдол юм.

Баяр наадмын хурдан морьдын уралдааны айраг түрүүг Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Дорнод зэрэг говь нутгийнхны шандаст хурдан хүлгүүд өнгөллөө. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдааны тоймыг хүргэж байна.

Хурдан морины уралдаан

Азарга

naadam1.УИХ-ын гишүүн “Ажнай корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн ембүү халзан түрүүлэв.

2. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Ц.Бямбасүрэнгийн хээр азарга аман хүзүүдэв.

3. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд хурдлав.

4. Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хул азарга, дөрөвлөв.

5. Сэлэнгэ аймгийн уугуул н.Батсүхийн хээр азарга давхилаа.

Их нас

1.Говь-Алтай аймгийн харьяат Манлай уяач, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн морь түрүүлэв.

2. Гачууртын уяачдын холбооны тэргүүн, нийслэлийн Алдарт уяач Ү.Атарсайханы Ембүү хул аман хүзүүдэв.

3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Баясгалангийн хүрэн морь хурдаллаа.

4. УИХ-ын гишүүн Шадар сайд М.Энхболдын халзан морь дөрвөөр хурдаллаа.

5. Тод манлай уяач С.Ганхуягийн бор айрагдлаа.

Соёолон нас

1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаярын халтар соёолон торгон жолоо өргүүллээ.

2. Говь-Алтай аймгийн харьяат, Манлай уяач,”Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хонгор даага хурдаллаа.

3. Архангай аймгийн Чулуут сумын уугуул, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгийн хүрэн үрээ давхилаа.

4. Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал соёолон айрагдав.

5. Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр хурдаллаа.

Хязаалан нас

1. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд хязаалан магнайдаа тоосгүй ирлээ.

2. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д. Баянбатын хонгор хурдлав.

3. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Алдарт уяач Д,Давгадоржийн зээрд гуравлав.

4. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул н.Нямлхагвын хээр хурдаллаа.

5. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Д.Баяргаагийн шувуухай хүрэн айргийн тавт хурдаллаа.

Шүдлэн нас

1.Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, “Чандмань тал” компанийн захирал Ж.Энхболдын зээрд түрүүллээ.

2. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Нямцэрэнгийн хар шүдлэн хурдлав.

3. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн хар үрээ хурдаллаа.

4.  Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын хээр давхив.

5. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Гантөмөрийн халтар үрээ айргийн тавд хурдаллаа.

Дааган нас

1. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Б.Батдэлгэрийн xээр xалзан даага торгон жолоо өргүүллээ.

2. Дундговь аймгийн Xулд сумын уяач X.Ганxүүгийн xонгор xалзан хурдалсан юм.

3. Увс аймгийн Зүүнговь сумын xарьяат Улсын алдарт уяач Б.Далайн xээр даага давхилаа.

4. Манлай уяач Б.Мөнxтөрийн уяа сойлгыг нь тааруулсан xээр даага дөрөвт хурдаллаа.

5. “Мон-Эрдэнэ” группын ерөнxийлөгч П.Энxмөнxийн xалиун даага айргийн тавт хурдлав.

Сур харваа

surЭмэгтэйчүүдийн төрөлд:

-Хэнтий аймгийн Дадал сумын уугуул МУ-ын мэргэн Х.Оюунчимэг товх харваанд амжилттай харваж үндэсний их баяр наадамд хоёр удаа түрүүлж МУ-ын хошой мэргэн боллоо.

-Багануур дүүргийн харваач спортын мастер М.Өлзийханд шалгарлаа.

-Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул спортын мастер н.Цэцэгмаа

Эрэгтэйчүүдийн төрөлд:

-МУ-ын гоц мэргэн Ц.Хүдэрчулуун улсын баяр наадамдаа 4 дэх удаагаа түрүүлж МУ-ын гарамгай мэргэн боллоо.

– “Уурхайчин” багийн харваач Багануур дүүргээс ирсэн спортын мастер Н.Өлзийбилэг

– “Хангарьд” клубийн харваач Л.Отгонбаяр нар шалгарчээ.

Хүчит бөхийн барилдаан

Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойд нийт 512 хүчтэн барилдсан. Нар хур тэгширсэн энэ жилийн их наадмаас улсын шинэ арслан, шинэ гарьд, шинэ харцага, дөрвөн шинэ начин төрөн гарлаа.

Шинэ начингууд

-Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьят, Алдар спорт хороо ЗХ 150-р анги, Стройка групийн бөх Аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва

-Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Хилчин спорт хорооны бөх аймгийн арслан Ж. Амартүвшин

-Ховд аймгийн Чандмань сумын харьяат Нью Прогресс групийн бөх аймгийн арслан Б. Пүрэвсайхан

– Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Үйзэнтал компаний бөх аймгийн заан Б. Сугаржаргал

Шинэ харцага

-Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат улсын начин Т.Санчир

naadamТавын даваа-Шөвгийн 32

Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойн баяр наадамд тав давж таван начин төрлөө.

1.Д.Ганхуяг- а.а Ж.Амартүвшин баруун талдаа зайлж начны болзол хангалаа

2.Б.Ганбат- Т.Санчир баруун талдаа давхар ачаад начнаа батлав

3. Х.Мөнхбаатар -Ж.Оргил мушгиад

4. Д.Азжаргал -П.Ганхүү барьц сонгон давж арслан дөрөв дэхээ шөвгөрлөө

5. Г.Эрхэмбаяр -Л.Нямсүрэн шахаж татаад дотуур хашиж

6. М.Баяржавхлан– Ш.Уламбаяр давхар шуудагнаас татаж мушгиад

7.И.Доржсамбуу –Р.Пүрэвдагва начны болзол хангалаа

8.Н.Ганбаатар- Ш.Жаргалсайхан барьц сонгож өргөхөд мушгиад суулгачихав

9. Д.Рагчаа-Б.Сайнбаяр хутгахад эргүүлж дараад

10.Д.Баасандорж -Б.Пүрэвсайхан начин цолны болзол хангалаа

11.М.Өсөхбаяр -П.Бүрэнтөгс начны болзол хангалаа

12.Б.Соронзонболд- а.з Б.Сугаржаргал барьц сонгож түрээд

13.Ч.Санжаадамба- Л.Пүрэвжав урагш гуд татаад өргөхөд дагуулж мушгиад

14.А.Цацабшир –Б.Гончигдамба цолоо батлав

15.Т.Өсөх-Ирээдүй- Э.Энхбат барьц сонгож өргөөд

16.Ц.Содномдорж-Ө.Бат-Орших барьц сонгооноос мордоод

Зургаагийн даваа-Шөвгийн 16

1. Х.Мөнхбаатар -Ж.Амартүвшин давхар шуудагнаас түрж

2.Д.Азжаргал – Т.Санчир өхийлдөхөд барьцаа тавин

3. Г.Эрхэмбаяр– Б.Сугаржаргал алсын шуудганд хүрч дараад

4. М.Баяржавхлан– Ш.Жаргалсайхан давхар шуудагнаас мушгиад

5. Д.Рагчаа– Р.Пүрэвдагва баруун араар мордож

6. Л.Пүрэвжав -Б.Пүрэвсайхан барьц сонгож өргөөд

7. Ө.Бат-Орших– Б.Гончигдамба мордоход хөмрөө болгоод

8. Э.Энхбат- П.Бүрэнтөгс зүүн талдаа мордоод

Долоогийн даваа – Шөвгийн найм

Х.Мөнхбаатар – Т.Санчир давхар шуудагнаас түрж

Г.Эрхэмбаяр– Л.Пүрэвжав хөмөрсөн боловч даасангүй

М.Баяржавхлан- П.Бүрэнтөгс сугадаж араар мордоод заан цолны болзол хангалаа

Д.Рагчаа– Ө.Бат-Орших зүүн хонгодож даван заан цолоо баталлаа

Наймын даваа-Шөвгийн дөрөв

Х.Мөнхбаатар- Д.Рагчаа зүүн гарыг таллаж тойруулж татаад

Г.Эрхэмбаяр- П.Бүрэнтөгс зүүн талдаа татаж мордоод

Олон жил түрүү үзүүр бөхийн тааварт орж явсан улсын заан Д.Рагчаа улсын арслан Х.Мөнхбаатарыг гарыг таллаж тойруулан давж тэргүүн байр булаацалдах эрхтэй боллоо. Хүчтэй арслан Пүрэвийн Бүрэнтөгс өнгөрсөн жилийн том цолтнуудыг бүгдийг шороодуулсаар тэргүүн байрын төлөө шалгарсан.

Есийн даваа- Үзүүр түрүү

1. П.Бүрэнтөгс -Д.Рагчаа

Аймгийн арслан П.Бүрэнтөгс Улсын заан Д.Рагчааг хав дөрвөлжин барьцнаас зүүн талд нь мордож өвдөг шороодуулснаар ес даван түрүүллээ. П.Бүрэнтөгс аймгийн арслан цолтойгоос шууд ес даван түрүүлж Монгол Улсын арслан цолны болзол хангалаа.

Б.Дэжид

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (July 14, 2012 9:51:59 pm )

    Халх бөхгүй болсон байна шүү!! Мөөе аваргаа Хакухог Японоос авчирч наад хэдэн хазгай хэлтэй, хэлтгий заяатай дүрвэд мүрвэдүүдээ дарахгүй бол Халхын наадмыг аваад байх нь байна шүү!!! Мөөе аварга минь Ядаж ааг омог ихтэй Асагаа барилдуулсан ч яахав одоо!!

  • Anonymous (July 15, 2012 12:05:05 am )

    за нусгай минь монгочуудыг хоорондн битгий хуваа би хэдий дөрвөд ч гэсэн монголоо гэсэн сэтгэлтэй аль хүчтэй аавын хүү түрүүлдэг монгол наадам

  • Anonymous (July 15, 2012 10:14:25 am )

    IIM ARCGAAGUI ZANGAASAA BOLJ BID BUSDIIN IDESH BOLDOG SHUU YUN DORBOD ADILHAN L MONGOL TSUSTAI MONGOL ZALUU IIM OCHUUHEN JALGANII HEMJEEGEER SETGEDEE BOLI

  • Anonymous (July 15, 2012 11:22:26 am )

    nar hur ni tegshirsen saihan naadam bolloo

  • Anonymous (July 15, 2012 8:24:35 pm )

    mongolchuudaa saihan naadsan yum chin evtei bj saihan amidarstgaana shyy

  • Anonymous (July 15, 2012 8:43:51 pm )

    ер нь увс улс гээд салан тусгаарлавал яасын, зарим хүмүүс дөрвөд баяд хазгай хэлтгий гээд гадуурхаад байх юм. Тэгээд халхууд халх улс болчих, захчингууд зачин, өөлдүүд өөлд, тувачууд тува, казакууд мөн өөр өөрийн тус тусдаа улс байшуулаад гархиймуу одоо яаахийн болж байнаа. Энэ боож үхчих шахаад байгаа нөхдүүд жаахан тархиа ажилуулна уу

antalya rent a car